ТОЙМ: У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнаж, АН-ынхан үгүйсгэв

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 04

Өнгөрч буй  долоо хоногт улстөр, нийгмийн амьдралд дуулиан, шуугиан, шүүмжлэл аль аль нь өрнөлөө. Эдгээр үйл явдлаас тоймлон хүргэж байна.

Засгийн газар ажлаа тайлагнав

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан 100 хоног тохиосон гол үйл явдлын нэг байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг танилцуулсан.

Газрын тосны үйлдвэр байгуулахаар Засгийн газар шийдвэр гаргаж эхнээсээ асуудал шийдэгдсэн. Иргэдээс шүүмжлэлд өртсөн тэтгэврийн насын жилд зургаа биш гурван сар байхаар шийдвэрлэсэн зэрэг сайн мэдээ дуулгалаа. Ерөнхий сайд   “2017 онд эдийн засгийн дөрвөн  хувийн бодит өсөлт гарлаа. 2017 онд төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Гадаад валютын нөөц 3.2 тэрбум ам.доллар болсон. Цаашид төгрөгийн ханш чангарах төлөв харагдаж байгаа. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 онд 3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.доллар,  Чингис бондын 500сая ам.долларыг төллөө.2018 онд бид эдийн засгийг эмнэлгээс гаргаж гэрт нь авчрах, 2019 онд ажилд нь оруулах хэрэгтэй” гэв.

АН-ынхан жагсав

Харин АН-ынхан зарлаж байсан ёсоороо Засгийн газрыг эсэргүүцэж, шүүмжилж Сүхбаатарын талбайд жагсаал хийсэн бөгөөд дайвраар МАХН оролцсон сурагтай.

Тэд 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжсэн албан татваруудын  нэмэгдлийг бууруулах зэрэг шаардлага тавьж, хоёр дахь удаагаа шаардлага хүргүүлсэн. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Манай улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Нийгэмд буруу ойлголт өгөх олон ажлыг эрх баригчдын зүгээс эрчимтэй явуулж байна. Бидний тавьсан шаардлагаас хүн амын орлогын албан татвараас бусад татварыг буулгасангүй. Цаашид жагсаалаар зогсохгүй, улс төрийн шаардлагаа үр дүнд хүрэхийн тулд хариуцлагатай байна. Шаардлага хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно" гэв.

Эрх баригч, сөрөг хүчний гишүүд нэгнээ шүүмжлэв

Сүхбаатар талбайд үргэлжилсэн жагсаалыг парламентын танхимд АН-ын есөн гишүүн тэмцэл болгон үргэлжлүүлэв. Тэд ширээн дээрээ лоозон тавьж, үг  хэлэх цагаа ашиглаж эрх баригч намынхныг шүүмжлэх тактикаар ажилласан.

Эрх баригч намын гишүүд ч шүүмжлүүлээд суусангүй. УИХ-ын гишүүн Б.Энхамгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд АН-ыг эрх барьж, барилцаж байх үед ч энэ бүх хүндрэл байсан.Ёс зүйтэй хариуцлагатай байж, өмнөхөө мартаж болохгүй” гэдгийг санууллаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрдэнэ,Болд нарын гишүүд зөнөтлөө шийдвэр гаргах түвшинд суулаа. Өөрчлдөгдсөн зүйл алга” гэснийхээ хариуд  Л.Болд гишүүнээс зэмлэлийн үг сонслоо. Энэ мэтээр багагүй шүүмжлэл өрнөсөн юм.

Эрдэнэт үйлдвэрийн дуулиан

  Өмнөд Африкийн Стандарт банкинд  Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан дуулианы шүүх хурал болсон, үйлдвэрийг битүүмжилж магадгүй гэсэн мэдээлэл олны анхааралд өртөв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээллийг үгүйсгэж, үйл ажиллагаа явуулж чадахгүй хэмжээнд хүрээгүй” гэв. Мөн Эрдэнэт үйлдвэрээс мэдэгдэл гаргасан юм.

Мэдэгдэлд Жаст групп ХХК нь 2009-2012 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг барьцаалан АйСиБиСи Стандарт банк ПЛС-аас зээл авсан гэх асуудлаар үүссэн маргаан 2013 оноос Их британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Лондон хотын Олон улсын арбитрт хянагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар тус шүүхийн болон шүүхийн шийдвэрийг давж заалдах ажиллагаа бүрэн дуусаагүй, тодорхой үе шаттайгаар үргэлжилж байгаа болно.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс уг маргаантай холбоотой асуудлыг үйлдвэрт хохирол багатайгаар шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байна” гэж дурджээ.  

Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой тохиолоо

Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой тохиолоо. Түүний мэндэлсэн өдрөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын  хоёрдугаар сургуулиар зочилж, жанжны хөшөөнд цэцэг өргөж, сургуулийн багш, сурагчдын Сүхбаатарын тухай сэдэвт бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Тусгаар тогтнолын ордонд уламжлал ёсоор Д.Сүхбаатарын амьдрал, үйлсийг харуулсан үзэсгэлэн гарч, МАН-ын удирдлагууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн нийслэлийн Баянзүрхийн 12 дугаар хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон юм.   
Төрийн ордонд МАН-ын удирдлагууд Их жанжин Д.Сүхбаатарын төрөл төрөгсдийг хүлээн авч уулзлаа. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.72.245.198) 2018 оны 02 сарын 06

тэнэг , өөрсдөө юу хийсэн юм бэ,

0  |  0
Батхүү(202.21.106.164) 2018 оны 02 сарын 05

Арчилсан намынхан та нар засаг авах гэж оролдохоос өмнө монгол улсад нүүрлээд байгаа түрээсэнд дарамтлуулж олсон хэдээ баячуулд өгөөд гудманд гарч байгаа ард түмний төлөө дуугарч нэг үзээч баян хоосоны ялгаа арай ихдэж байх юм энэнь та нараас шууд хамаарч байгаа учир нь тэр түрээс авдаг нөхдөөс та нар арай их мөнгө аваад байгаа тийм болохоор түрээс буухгүй бн ширээ сандал гэхээсээ ард түмэн гэх бишдээ үүнээс хойш жагсаал хийхдээ ард түмэн гэдэг үг бүү хэрэглэ тө нарын тоглоом биш энэ ар түмэн чаддаг юм бол талбай дээр өлсгөлөн зарлаж офшёроос мөнгө оруулж ир тэгэхгүй бол та

Үзэн ядагч(202.21.106.164) 2018 оны 02 сарын 05

Энэ засгийн газар сайн ажиллаж бн эд нарыг амжилтанд хүрэх бии гэхээс ардчилсан намынхан өмдөнөө юу яах гээд байх шиг бн яандаа та нар ёстой тэнэг шүү хамтарч ажиллахын оронд өө хайж яваа огцорогч мөнхбат өрөвдөлтөй урвагч .тбд баасанхүү нар одоо хийж яваа үйлдлээ эргэж хар

0  |  0
Ховд(202.21.106.164) 2018 оны 02 сарын 05

Тийм л сайн хүмүүс бол эрх барьж байхдаа энэ асуудлыг шийдэхгүй яасийм харинч элбэгдоржтойгоо нийлж эрдэнэт үйлдвэрийг идэх гэж улаарч явахын оронд 51 % н хаана байгааг тогтоохгүй яавдаа ардчилсан намынхан одоо та нарыг дэмжих хүн байхгүй зөвхөн төрөөс юм олж идэх гэсэн хулгайч л танай намд орно угаасаа бүгд хулгайч элбэгдорж чинь их хурлын индэр дээрээс эрдэнэт одоо нөөц нь дууссан хаана ч хэрэггүй болсон гэж ярьсан мөртлөө яагаад авах гэж улайрч байгаа юм вэ

0  |  0
Зочин (139.5.217.142) 2018 оны 02 сарын 04

Хүрэлсүхийн Засгийн газрын амжилтанд АН атаархаж хийсэн бүх ажлыг нь шантаажлаж байгаад Засгийн эрхийг авч түүхэнд бичигдэх гээд байгаа юм байх даа

0  |  0
zochin(202.179.24.153) 2018 оны 02 сарын 04

Baasan hyy gishyyn zov l helsen bshdee ynen yg helsen hynd hyn oshootei gej

0  |  0
Erka(202.179.24.153) 2018 оны 02 сарын 04

Ene zasag sain ajillaj baigaa tiim bolhoor AN hetsyydej bgaa daa argagyi

0  |  0
Erka(202.179.24.153) 2018 оны 02 сарын 04

Ene zasag sain ajillaj baigaa tiim bolhoor AN hetsyydej bgaa daa argagyi

0  |  0
Top