Бид улстөрд өндөр карьер бүхий явсан нөхөд болон нийгэмд хүлээлт үүсгэсэн эрхмүүдийг “Хаана явна” булангаараа сурвалжлан бичиж байгаа билээ. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяаг хүргэж байна.
Ойр орчимдоо халгаатай, өөртөө төвөгтэйгөөр Төрийн өндөр дээд алба залгуулж ирсэн түүхэн хүн бол Н.Энхбаяр. Сүүлийн арваад жилийн дотор Н.Энхбаяртай холбоотойгоор хэдэн ч хүнийг яллав, цагдав, хорив доо. Энэ бүгдийг дурдахад чамгүй урт дараалал үүсэх учраас хойш тавъя. Харин төрсөн ахынхаа албан тушаалын сүүдэрт жиндээд сураг тасарсан нэг хүн бол түүний төрсөн дүү Н.Энхтуяа яах аргагүй мөн. Тэрбээр ахыгаа мандан бадарч явахад Монгол Улсын Засгийн газраас далайн асуудал хариуцсан төлөөлөгчөөр Сингапур улсад томилогдон ажиллаж байсан билээ.
Н.Энхтуяаг “Өмч шамшигдуулсан” гэх хэрэгт буруутган интеполоор эрэн сурвалжилж эхэлсэн цагаас хойш чамгүй хугацаа өнгөрчээ. Мөн түүнийг монголын хөлөг онгоцонд хориотой бараа тээвэрлэдэг, Төрийн далбаа зардаг гэхээс гадна “Сэлмэн” барилгад 27 сая ам.долларын хөрөнгө оруулсан, далд эзэн нь гэх мэтийн хэд хэдэн үндэслэл ярьдаг. Үүнээс харвал Төрд өндөр дээд алба залгуулж байсан ахынхаа бизнесийг залгуулж яваад ийнхүү бүдэрсэн нэгэн гэж харж болохоор.
Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн алба залгуулж байх үед бол тэр Монгол Улсын хилийн дээсээр алхаж орж болохгүй байв. Түүнийг элгэн садан нь бус АТГ, хорихын өрөө л угтаж байсан учраас ийнхүү сүүлийн хэдэн жил ор сураггүй алга болоод байгаа юм.
Харин өнөөдөр заналт дайсан Ц.Элбэгдорж “жанч халсан” хийгээд төрсөн ах Н.Энхбаярт холбогдох хэрэг, ялын хугацаа гээд олон зүйл дуусгавар болжээ. Н.Энхбаярын шадар явсан хүмүүс ч бүгд ялаа эдлэх нь эдлээд гараад ирсэн. Тодотгож хэлбэл, Н.Энхбаярын бүлэглэлд тайван цаг ирчихсэн учраас одоо түүнд айх аюул байхгүй. Тиймээс эх орондоо ирэхээр зэхэж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж явсан тэрбээр уг нь дэлхий нийтээр хайхын шаардлагагүй, өнгөрөгч хугацаанд Сингапур улсдаа амьдарч байсныг эх сурвалж баталж байна. Тэр ч бүү хэл өнгөрөгч Шинэ жилийн баяраар нутаг нэгтэнтэйгээ Сингапурт таарч, “...нутгаа ихэд санаж байна, энэ жилийн Сар шинийн баяраар аав ээждээ очиж золгоно. Монголд улстөрийн байдал нааштай болжээ. Түүнээс бус очих ямар ч аргагүй, хэлмэгдүүлчих гээд хэцүү байлаа...” гэх зэргээр ярьж байсан аж. Тэгэхээр Н.Энхтуяа эх нутагтаа ирэх нь гарцаагүй болжээ.
Хөндлөнгөөс харсан ч “Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудлын хувьчлалд орсон багийнхан бүгд үүрдэг ялаа үүрээд дуусгавар болгосон. Н.Энхбаярын Шадар туслах асан Б.Тулга, НИТХ-ын дарга асан Т.Билэгт нарыг ч Н.Энхтуяагийн нэгэн адил олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ч өдгөө эх орондоо амар амгалан аж төрж байна. Тэгэхээр тэдний нэгэн адил Н.Энхтуяад яг адилхан эрх бий. Ийм учраас тал талын судалгаа, мэдээллийн хүрээнд өөрийгөө ямар нэгэн аюулгүй гэж үзсэн учраас Монгол Улсдаа ирэхээр шийдсэн хэрэг байх.
Тухайн цагт Н.Энхтуяад холбогдох олон хэргийг зохиомлоор дэгдээгээд байсан тал бий. Гэвч энэ бүгд нь Н.Энхтуяад хамааралгүй бөгөөд түүнийг ганцхан “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын асуудлаар шалгах гэж байсныг дурдсан. Түүнд холбогдох албан баримтыг дурдвал, гурван шатны шүүхээс Н.Энхбаярыг бусадтай бүлэглэн, хууль бусаар “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилж өөрийн үүсгэн байгуулсан, сүүлд “Эскон” компанид шилжүүлэн завшсан, харин Н.Энхтуяагийн нэр дээр 2012 онд “Эксон” гэх компанийг шилжүүлсэн учраас шалгах зүй ёсны хэрэг байсан гэдэг тайлбарыг өгдөг. “Өргөө” зочид буудлын асуудал ч Н.Энхтуяад холбогдолгүй, Б.Тулгад холбоотой гэдгийг албан эх сурвалж өгүүлдэг.
Тодотговол, Н.Энхбаяр бизнесийн зөвлөгөө өгдөг “Эскон” нэртэй компани байгуулсан байдаг. Компанийн 25 хувийг түүний шадар туслахаар ажиллаж байсан Б.Тулга, 75 хувийг Н.Энхбаяр өөрөө эзэмшдэг байжээ. Харин 2010 онд энэхүү компаниа дүү Н.Энхтуяагийнхаа нэр дээр шилжүүлсэн учраас хэрэгт татагдах гол шалтгаан болсон аж.
Хэргийг сануулах үүднээс дурдахад, Н.Энхтуяа “Эскон” компаниа "Media холдинг”-д нэгтгэж захирал болсон бөгөөд ахынхаа оруулж ирсэн ТВ9 телевизд хөрөнгө оруулалт хийж ирсэн гэдгийг албаныхан зарлаж байсан. Мөнхүү “Улаанбаатар таймс” сонины хувьчлалын баг Н.Энхтуяагийн “NT” холдинг гэдэг компаниас 500 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр авсан байна. Ингэхдээ өөрсдөө 49 хувийг нь эзэмшихээр болсон гэдэг нь хавтаст хэрэгт дурдагдсаныг ч санаж байгаа байх. Гэтэл “Улаанбаатар таймс” НӨҮГ-ын хувьчлалд оролцсон “NT” холдинг компани нь буцаад Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Сгор” компанид шилжсэн гэх мэт ээдрээтэй хэргийн учгийг тайлалцахад гол үүрэгтэй хүн нь Н.Энхтуяа байсан учраас олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах зайлшгүй шаардлагатай байжээ.
Харин өнөөдөр цагийн байдал нааштай эргэж, улстөр нийгэмд олон шинэ кадрууд гарч ирсэн учраас Н.Энхтуяад айх аюулгүй болжээ. Хүн хэдий өндөр авна сүүдэр нь тэр чинээ томорч байдгийн үлгэр болсон хүн бол яах аргагүй Н.Энхбаяр бөгөөд энэхүү сүүдэрт дайруулсан хүмүүсийн нэг бол Н.Энхтуяа юм.
С.Ууганбаяр
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 37 )
Ahiinhaa ulsaasaa bayan eruhiilugch baih ueiin 50 saya $-iig haana nuuchihaad irj yavaa yum bol doo.
Ашгүй дээ Элбэгдоржийн хийсэн ажил шүү дээ , Энхбаяр даргыг үнэхээр хэлмэгдүүлсэн дээ, Гэхдээ олон түмэн одоо юмыг ойлгож чаддаг болжээ, Хүн хэлмэгдүүлж хохироосон хүмүүс хэзээ нэгэн цагт хариуцлагаа хүлээх байлгүй дээ
Монголын ард тvмэн ядуу, улс орны хегжил доройтох болсон шалтгаан Н. Энхбаяртай их холбоотой. Авилга, албан тушаалын наймааг цэцэглvvлж, гэмт хэрэгтнvvдийг vйлдвэрлэсэн этгээд. Монгол улсын тесвеес хэтэрсэн херенгетэй гэж шуугиж байсан. Онц байдал зарлаж 5 хvний амиар тоглосон. Гэр бvлээрээ улсаар тоглож байсныг нь мартаж болохгvй л дээ. Дэндvv амархан мартаж байна. 7 сарын 1- ний vйл явдал энэ нехертэй холбоотой.
эх орондоо тавтай морил
Бүгд ЭБИ ийн хийсэн ажил шүү дээ.Энхбаярыг ч гэсэн Элбэгдорж ерөнхийлөгч болох гээд замаасаа зайлуулахын тулд хилс хэрэг үүрүүлсэн нь тодорхой болоо биз дээ.Юундаа маргах билээ
Amjilt husye
Ок
ЖИНХЭН ХАЛХ МОНГОЛ ЦУСТАЙ ЭМЭГТЭЙ ЭХ ОРОНДОО ИРСЭНД БАЯРТАЙ БАЙНА ЗӨВ ЯЛТАН БИШ ЛУЙВАРЧИДИЙН ХИЙСЭН ХАР ХОР БАЙСАН АРД ОЛОН МЭДНЭЭ
ДООР БИЧСЭН ИРГЭНТЭЙ САНАЛ НЭГ Б/НА
Хэлмэгдүүлсэн болхоос хэрэгтэн биш угаасаа эх орондоо ирэхгүй яаах юм төрийн луйварчидийн гүйцэхгүй ЛАЛАРУУДАА ОФШОР хаус газрын албан тушаал ИЙН наймаачин 60н тэрбум ялтан авилга дээрэм мөнгө угаах боловсон бохир дээрэмчид хүчин танхай төрд згын гишүүд гийн хийдэг ажил энэ ХУЛГААЧИДАА хэл мөнгний сэтгүүлч ууганбаяр та өөрөө бохир юм бишүү !
olon ulsiin eren survaljlah alba tegeed yagaad haana baigaa ni todorhoi hyniig bariagui um be ? ter ih sonin baina
Бичих юмаа зөв олж биш монгол хүн эх орондоо ирж аав ээж дээ үнсүүлж болохгүй юу ? Тэнэг юмуу хашаа юм
ХҮН ЭХ ОРОНДОО ИРЭХГҮЙ ЯААХ ЮМАА ОЛЖ ХУЦАЖ БАЙ ЭНЭ СЭТГҮҮЛЧ МАЛ ЭЦЭГ ЭХ ДЭЭ ИРЖ ЗОЛГОХГҮЙ ЯААХ ЮМ ТӨРӨӨР ДҮҮРЭЛ ЛУЙВАРЧИД БАЙНА ЭНЭ ЛУЙВАРЧИДАА ХЭЛ ЭЛБЭГДОРЖОО ШОРОНД ХИЙЧИХ МАШ НОЦТОЙ АЛУУРЧИН ХУЛГААЧ ЛУЙВАРЧИН ЭЛБЭГДОРЖ АМТАЙ БОЛГОН ЯРЬДАГ Ч ҮНЭН ШҮҮ МАЛ СЭТГҮҮЛЧ МЭДЭЭ АВ
Номхон тэмээ ноолоход амар гэгчээр.. Ганц муу Энхбаярыг хэдий болтол зулгаах юм... Бусад дийлдэхээ байсан босоо ороолонгуудаа яана даа.....
Хүн хэдий өндөрт гарна, хилэнц ихэснэ
Үхсэнийх нь 3 дахь хүчин байх вэ дээ. МАХН чинь зүгээр л Энхбаярын хувийн компани байхгүй юу. Хэн ч түүний өмнөөс юу ч хэлж чаддаггүй юм билээ.
Асуудал энхбаяртаа биш улс төрийн 3 дахь хүчин гэдэгтээ ш дээ. Энхбаяраас илүү хулгай хийсэн, ял үйлдсэн улс төрчид Монголоор дүүрэн байна. тэрийг харж бичиж чадахгүй бол сэтгүүлч гэж явахаасаа ичих хэрэгтэй.
хувьчилж аваагүй хүнд ял үүрүүчихээд сонин юм энэ нийтлэлч баримттай юм ббич л дээ
Одоо эбийш л ойрын хэдэн жилдээ ирхээргүйгээр зугтаалгах хэрэгтэй ккк
Бидний монгол улсад минь их хэмжээний хохирол учруулсан хүн шүү!! ах Н.Энхбаярийн хиисэн авилга хээл хахууль, өчнөөн мянгн $$ бүгдийн аваад алга болсон. Одоо тэгээ ясан гэнэт эх орноо сансануу, заримн бүр аав ээжтэйн уулзуул гэнүү гуцдийн бэ эндээс аав ээжин тэр синга руун очиж уулзаж байгаа байлгүй. Миний бидний монголд учруулсан хохирлоо барагдуулад ирж ялаа үүрвэл үүрнэ биз
Хүний охин үр аав, ээждээ ирэг дээ. Аав, ээж нь их өндөр настай, сайхан хүмүүс шүү дээ, хөөрхий. Энэ олон жил оргож, зугтааж амьдрах хэцүү шүү дэ.
эцэг эх эх орондоо ирж болохгүй хүн гэж хаа байдаг юм. Ямар монголыг зараад идээ юу,өрөнд оруулаа юу
yamar hvzvvgvi hulgaich shig mongoliig zaraad mungiigni opshordchihson bish yamar hamaa bn .
Humuusiin tarhiig aimar ugaasan uchraas Enhbayar guaig uzen yadaad bsan bolohoos yag unendee Elbegdorjiin bagiin idej uusanii derged buruutgasan shaltgaan ni ineedtei l bgaa bizdee!!! Elbegdorjiin bag ulsaa denchind tavij 2 tom bond gargaad huvaagaad idej uugaad arilj ugsun bizdee!!! Iim luivar hiihiin tuld saad boloh hunee uls turuus zailuulsan yum bishuu!!! Enhbayar guai yamarch bsan ingej uls ornoo urund oruulaad arilaagui shuu, odoo harahad ard tumnii ner barij ard tumniig huurahdaa Ebi ih sain yumaa!!!!!
Энхбаяр гэдэг хүнийг зовоож одоо ханалаа. Одоо боль доо.ЯАСАН Ч ДУУСДАГГҮЙ ӨШ ХОНЗОН БЭ. ХҮЗҮҮГҮЙ ...
Хуягийг маань яасан бэ
Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь сонин байна. Энэ бол зүгээр л нэг хүмүүсийн тархи угаалт биз. Энхтуяа гэгчийг эх орондоо ирэх замыг алсаас засаж байж болох л юм