Улс төрд, тэр тусмаа МАН, АН-ын аль ч бүлэглэлд улс төрөөр хийрхэж хэлбэр хөөцөлдсөн олон залуус байдгийг нуугаад яахав. Үнэн хэрэгтээ сэлэм эргүүлж, цээжээ дэлдэхээ улстөр хийж байна хэмээн ойлгодог ийм залуусаас улстөрийн хүчин хол байх учиртай ч манайхан бүр гол цөмдөө авчирч залдаг нь харамсалтай. Харин УИХ-д байх залуусын нэг Г.Тэмүүлэн Үндэсний эв нэгдлийг хангах тухай хуулийн төсөл бэлдсэнээ танилцуулсан нь аргагүй цаг үеэ олсон зүйл аж. Нөгөө талаар хийрхэсэн олон залуу түшээддээ үлгэр болсон явдал байв.
Энэ хуулийн утга санаа, үзэл баримтлал бол өнөөдрийн нийгэм, улстөрд зайлшгүй тулгарч буй асуудал учраас залуу Түшээд талархах нь зүй ёсны хэрэг болоод байна. Хот хөдөөгүй улстөржилт газар авсан. Нэг гэр бүлийн дөрвөн гишүүн гурван намд хуваагдан хэрэлдэж буй бусармаг цаг үед энэ хууль төрж байгаагаараа туйлын онцлогтой. Тэр тусмаа үндэсний эв нэгдлийг хангах учиртай Ерөнхийлөгч нь бүхий л асуудалд улс төрийн өнцгөөс хандаж хоёр намыг дунд л талцуулах, “алалцуулах” замаар ажлаа хийж байгаа үед хөндөж тавьж байгаа томоохон асуудал мөн. Гагцхүү энэ хуулийн төслийг бултаараа дэмжих нь үлдлээ.
Тус хуульд, анхан шатны нэгж баг, хороо, сум, дүүрэг болон аж ахуйн нэгж, байгууллагын салаа мөчир бүрт бий болсон улстөржилт, намчирхал, талцал Монгол Улсын хөгжлийн замд чөдөр, тушаа болсоор байна. Иймд иргэдийг намчирхал, талцал, улстөржилтөөс ангид байлгах, төр засаг, төрийн албыг бэхжүүлэх, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, намчирхал, талцлыг зогсоох замаар үндэсний эв нэгдлийг хангах, шударга ёсыг тогтоох, хариуцлагатай төрийг бий болгоход энэхүү хуулийн төслийн зорилго чиглэгдэж байгааг тэрбээр дуулгасан.
Энд буй чин зорилго бол баг, хороо, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчид болон иргэдийн нийтийн хурлын түвшинд улс төрийн нам хүн дэвшүүлэхийг болиулж иргэд намын харьяалалгүй төлөөллийг сонгох, баг, хороо, сум дүүргийн засаг захиргааны нэгжид улс төрийн албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч болгох замаар засаг захиргааны анхан шатны нэгж болон аж ахуйн нэгж, байгууллагын салаа нэгж бүрт бий болсон намчирхал, талцлыг зогсоох тухай шигтгэсэн нь өнөөдөр бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна.
Өнөөдөр Төрийн ордон намууд талцаад байгаа юм биш. Энэ асуудал нь Төрийн бага, дунд шатанд бүр оодорсон. Хөдөө орон нутагт намчирхлаас үүдэн ажил урагшаа явах нь бүү хэл худ ураг барилдахад ч хэцүү болсон гэдгийг бид мэднэ. Улстөрийнхөө учрыг ойлгоогүй баг, сумдын Засаг дарга нар намаар талцах нь бага, дунд шатны ажлыг жинхэнэ утгаар нь гацааж, ард түмэнд тэр хэрээр буруу ойлголт өгсөөр байгааг бид харж байна.
Үүнтэй уялдаж, Монгол Улсын язгуур эрх ашиг, урт хугацааны хөгжлийн бодлого, эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын томоохон асуудлаар улс төрийн нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллагууд нэгдмэл байр суурьтай байж, тавьсан зорилтоо тууштай хэрэгжүүлэх үндэсний зөвшилцлийн эрх зүйн орчин, ил тод шийдвэр гаргах зөвшилцлийн тогтолцоог бий болгох зорилгыг бас агуулсан.
Энэ нь өнөөдөр манай нийгмийн хөгжилд чамгүй чөдөр тушаа болсон зүйл. Тодотгож хэлбэл, МАН засаглаж байхдаа хэрэгжүүлж байсан үндэсний томоохон хөтөлбөрийг АН засаглах үедээ буруушааж, өөрийг хэрэгжүүлдэг. Эргээд МАН нь АН-ын хэрэгжүүлсэн бодлогыг үгүйсгэж, өөр нэгэн үзэл баримтлал гаргаж тавьдаг нь биднийг 28 жил чөдөрлөж байна гэж ойлгож болно. Ерөөсөө Төрийн залгамж чанар, бодлого нэгэнт алдагдсан ийм цагт бид амьдарч буй. Нэгнийхээ дөрвөн жил бүтээж босгосныг нөгөө нь дөрвөн жил баллуурдах ажил хийхээр яаж улс орон өөдөө явах вэ.
Мөнхүү Төрийг бэхжүүлж, төрийн жинхэнэ албыг аливаа улс төрийн намаас хараат бус, намчирхал, улс төржилтөөс бүрэн ангид байлгах зорилтын хүрээнд улс төрийн нам төрийн жинхэнэ албаны үйл ажиллагаа, томилгоонд шууд болон шууд бус байдлаар оролцох, улс төрийн намаар дамжиж төрийн жинхэнэ албанд орох, бэлтгэгдэх, тэдгээр нь намын ашиг сонирхлын төлөө нөлөөллийн үйл ажиллагаа явуулах зэргийг хатуу хориглох гэсэн заалт бол өчигдөр бүр уржигдар хэрэгтэй байсан зүйл.
Сүүлийн 30 шахам жил бид улстөрийн намуудын шахааны хүмүүсээр Төрөө тоглуулсан. Монгол Улсаа завхаруулсан ийм түмэн. Сүүлийн үеийн баримтаас харахад Төрийн жинхэнэ албан хаагч нь жилээс жилд цөөрч, Төрийн алба нь цүнх барьсан, лоозон барьж жагссан малнуудаар дүүрсэн. Шат шатанд байгаа гацаа бол зөвхөн намын томилгооноос үүдэлтэй. Өнөөдөр аль нэг намын гишүүн биш бол алба залгуулахад бэрх болчихсон. Ийм цаг үед төрж байгаа хуулийг бүгдээрээ дэмжээд батлачихвал мөн сайн хэрэг.
Үүнээс гадна бидэнд орхигдож буй нэг зүйл нь Төрд иргэдийн оролцоо юм. Тэгвэл Г.Тэмүүлэн энэхүү хуулийн төсөлд дурдахдаа Төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар улс төрийн намуудын оролцоо, нөлөөлөл, зарим үйл ажиллагааг хязгаарлах эрх зүйн орчныг боловсронгуй гэсэн нь бий. Төрд улстөрийн намын оролцоог багасгах нь туйлын хүслэн шүү дээ.
Өнөөдөр манай улстөрд 70, 80-ад оны залуусын эгнээ нэгэнт бий болж, тэдний эрин үе эхэлж байна гэхэд болно. Уг нь бол улс төр залуусын хийх ажил биш. Төрийн жолоо атгалцах нас бүр ч биш. Тэдний хувьд эх орныхоо хөгжил цэцэгжилт, бүтээн байгуулалтад оролцож явах учиртай. Гэвч манай нийгмийн нэг гажуудлаас үүдсэн ийм тогтолцоо нэгэнт бий болжээ. Хорин хэдтэй УИХ-д сууж байна гэдэг байж боломжгүй асуудал. Тэр ч бүү хэл хорин хэдтэй сайдын суудалд залж байсан түүх ч бидэнд бий.
Харин Г.Тэмүүлэнгийн энэхүү хууль батлагдаад хэрэгжиж эхэлбэл, цүнх барих, туг лоозон барьж жагсах, намын даргад таалагдах гээд олон асуудал хэрэггүй болж, улмаар залуус маань өөр өөртөө тохирох ажлаа хийгээд явахаас улстөрд орж ирэх сонирхлоо асаахгүй л болов уу. Нэгэнт өнөөдөр бий болчихсон нялхасыг яалтай ч билээ. Мөр зэрэгцэн ажиллаж буй Г.Тэмүүлэнгээс үлгэр дуурайл аваасай л гэж хүсэх байна.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 11 )
Энэ сэтгүүлч хэдэн төгрөгөөр бичсэн бол. ХАНБҮРГЭДЭЙГ ЯАЖ БАРИУЛСАНАА, ЯАЖ БАЯЖСАНАА АРД ТҮМЭНД ТАЙЛБАРЛАЖ ЧАДАХ УУ АРД ТҮМЭН АСУУСААР БАЙХ БОЛНО6
ЛУЙВАРЧНЫ ХҮҮХЭД ЛУЙВАРЧИН Л БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЭНЭ СЭТГҮҮЛЧ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ ЦАГ ЗАВАА ГАРГАН БИЧВЭЭ.
Эцэг нь Эрдэнэтийг банкны барьцаанд тавьсан мөнгөөр УИХ-д сонгогдсон хулгайчаас ямар үлгэр авах юм бэ? С.Ууганбаяр гэгч сурвалжлагч нэртэй дуракийг бидний мөнгөөр хөлсөлсөн байж таарна.
ГЭР БҮЛЭЭРЭЭ ОФФШОРЧИН ААВ НЬ ЭРДЭНЭТИЙГ БАРЬЦААНД ТАВЬЧИХСАН УЛСАА ӨРӨНД ОРУУЛААД БАЙГАА ӨӨРӨӨ БОХИР МӨНГӨӨР БОЛОВСРОЛ ГЭЖ ЮМ ЭЗЭМШСЭН ЯМАР ШИРЭН НҮҮРТ ГЭХЭЭР ИНГЭЖ ИЧИХГҮЙ ОЛНЫ ӨМНӨ ГАРЧ УХААНТАЙ ЦАРАЙ ҮЗҮҮЛДЭГ ЮМ ОЙЛГОХ ЮМ АЛГА
Ийм сайхан залуусаа л Монголчууд дэмжээд явчихвал улс орон зөв замдаа амархан орно доо. Зарим хүмүүс бүх юмыг харлуулдаг болж. Тэгээд яах юм гаднаас улс орныг удирдах хүн олж ирэх юм уу. Бүгдийг нь л луйварчин болгочих юм.....
ene bandi aaviinhaa chigchii huruunii tald ni ch hyrehgyi!... aav ni bol MONSTER dioo.....
Захиалгаар бичсэн бн эцгийнх нь нэрийг санаарай Эрдэнэтийг идэж энд сууж байгаа биздээ энэ ман намаас сайн юм гарахгүй.тийм биш бол ядуу болгосон.хүмүүстэйгээ ижил нөхцлөөс магтуулна.өөрийн сайнаар бус эрдэнэтээс хулгайлсан мөнгөөр америкт сурч давуу эрх эдэлж бж бага онгир чихулгайчийн хүүхэд хулгайчл байгаа.эвтэй бл хүчтай гэж чамаас өмнөх хэлцхуцалгүй хулгайлсан мөнгаа стандарт өг.онгироод газар оногүй бсн худалномтойбяр шигболно.бор халзангаа мэдэхгүй 3-р ээлжинд санатай өндөлзөж.пээдийж бну.мөнгөөр бор халзан болоо биздээ малаа.
avilgaqlch oligarxiin xvvxdiin olond taalagdax gesen axin daxin songogdoj olon tymniig tuurgdyylex muruudul
Эрдэнэтийн захирал асан аав Ганзоригийнх нь төрсөн дүү Батзориг офшорт данстайг юу гэж ойлгох вэ.
Энэ новшийн эцгийг олж ирж Эрдэнэтийн асуудлын үнэн мөнийг яриул эцгийнхээ хулгайлсан мөнгөөр боловсрол олж авчихаад өөрөө олсон мэт аяглах тэнэг монголчууд
Захиалгаар бичжээ. Олигарх шүү дээ.