Төв аймагт хятадууд хууль бусаар уран олборлож байсан нь илэрчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 05

 Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Элстэйн голын  Тамгын ууланд хятадууд шөнөөр нууцлаг ажил хийгээд байгаа тухай нутгийн иргэд ярих болжээ. Тухайн талбайд ураны хайгуулын лиценз олгогдсон эсэх талаар  Цөмийн эрчим хүчний газраас тодруулахад тухайн талбайд ямар ч компани үйл ажиллагаа явуулах ёсгүй, шөнөөр үйл ажиллагаа явуулж байсан хятадуудын үйл ажиллагаа хууль бус болохыг баталсан юм.

Тухайн талбайд хайгуулын ажил хийж байсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тоорой банди” гэж компани Цөмийн эергийн хуулийн дагуу манайд  бүртгүүлэхээр орж ирж байжээ. Энэ “Тоорой банди” компанийг Цөмийн эрчим хүчний хууль гарахаас ч өмнө байх, Жанчивлангийн районд амьдарч байгаа ард иргэд, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын мэдээллээр, тухайн үедээ Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, манай Цөмийн хяналтын газраас хоёр ч удаа очиж шалгаж байсан юм. Тэгээд тухайн бүс нутагт ураны хайгуул хийхийг хориглох дүгнэлт гаргасан. Мөн Усны хэрэг эрхлэх газрын шинжээчид судалгаа хийгээд нэгдүгээрт, Жанчивлангийн бүс нутаг, хоёрдугаарт, дэлхийн усны хагалбар цэг нутаг байна тиймээс хайгуулын лиценз олгох нь зохимжгүй гэсэн шийдвэр гаргасан байдаг.

Цөмийн эрчим хүчний хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн дагуу лицензүүдийг дахин бүртгэхдээ “Тоорой банди” компанид бид албан ёсны мэдэгдлүүдийг өгч лицензийг нь хүчингүй болгосон. Ийм учраас Цөмийн эрчим хүчний тухай хуулиар лицензийг нь хүчингүй болчихоод байхад үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн болох нь ийнхүү тодорхой болж байна. Тус нутагт 1970-аад оны үед судалгаа хийж байсан гэсэн баримт байдаг.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
azzaa(122.201.24.151) 2018 оны 02 сарын 05

Шал худлаа ийм мэдээлэл тарааж хэнд ашигтай юм хятадыг муулаа гээд монгол сайхан болохын муу харин улам ядуу болно

0  |  0
Бек ах(202.179.27.254) 2018 оны 02 сарын 05

Хятад ямар нэгэн монгол түшмэлийн нөлөөгөөр хууль мэдэгдэлийг үл тоон ажилласан байгаа.Тагнуулын байгуулгын гол анхаарах цэг нь энэ байсан.Гэтэл УИХ-н гишүүд болоод бусад эрхтэн дархатны өөг хайж байдаг нь Монгол Улсын заншилаачийн алба дампуурсан болох нь энэ хятадын гүйцэтгэх албны/ураны хайгуул зөвшөөрөлгүй хийх нь тусгай албадын санаа зорилго байдагт оршино./үйл ажилын үзүүлэлт давуу байгаа,монголын түшмэдийн урвагч зангаас болсон

0  |  0
зочин(202.9.40.205) 2018 оны 02 сарын 05

Хятад гээд л хуйлраад байдаг. Хятад болгоны ард нэг Монгол байгаа. Муу нэртэй нь хятад болохоос урьж авчраад нууцаар ажиллуулдаг нь монгол олигархууд

0  |  0
Zochin(112.72.11.114) 2018 оны 02 сарын 05

Erdene sumiin udirdlaguud gj ymar luivarchid bnaa

0  |  0
Zochin(112.72.11.114) 2018 оны 02 сарын 05

Erdene sumiin udirdlaguud gj ymar luivarchid bnaa

0  |  0
Зочин(139.5.219.99) 2018 оны 02 сарын 05

Ради идэвхт-бодисын аюул нийслэлд ойрхон иржээ Ради идэвхт бодис бол терел бурийн хавдар уусэх ургуйдэх шалтгаан болно Хятадууд орж ирээд дураар дургидаг болж Ард нь ендер албан тушаалтан байгаа бизХордож ухдэггуй шуналтангууд уу

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 02 сарын 05

Archaagui tortei Mongol ulsiig ch doromjilj duusah umaa, ter harj hyanadag, shalgadag gazar ni baihgui yu ene mongol ulsad, uls dotor ni orood iim um hiij baihad medehgui suuj baidag um bol ,,,,,,Mongol ulsiig ali hediin ezleed avbal medeegui suuj baih tortei uls yasan aimshigtai dohio ve ????!!!

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 02 сарын 05

Archaagui tortei Mongol ulsiig ch doromjilj duusah umaa, ter harj hyanadag, shalgadag gazar ni baihgui yu ene mongol ulsad, uls dotor ni orood iim um hiij baihad medehgui suuj baidag um bol ,,,,,,Mongol ulsiig ali hediin ezleed avbal medeegui suuj baih tortei uls yasan aimshigtai dohio ve ????!!!

0  |  0
ард(103.57.95.83) 2018 оны 02 сарын 05

ЭНЭ МОНГОЛ ЭЗЭН БАЙНА УУ ДАРГА НАРАА ХАМГААЛДАГ ЦАГДАА ЭХ ОРОНГ ХЭН ХАМГААЛАХ ВЭ

0  |  0
zochin(124.158.126.197) 2018 оны 02 сарын 05

elstein goliin eh chin tseber usnii hagalbar munh tsebdegtei gazar .....iim uildel ogt bj bolohgui

0  |  0
аааа(182.160.32.176) 2018 оны 02 сарын 05

Жонхуугийн хуурамч мэдэ

0  |  0
Top