Амиа хорлолт залуужиж байна
Нийгмийн байдлаас шалгаалж монгол хүний амьдрал өдөр өдрөөр өөдлөн дэвжих биш уруудсаар байна. Үүний нэг нь жишээ амиа хорлолт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн явдал юм. 2012-2016 он хүртэлх таван жилийн хугацаанд 2055 иргэн амиа хорлосон гэхээр бид ямар нийгэмд, яажшуухан амьдраад байна вэ гэсэн бодол, харуусал төрнө. Амиа хорлогсдын 84 хувийг нь эрчүүд эзэлдэг байна. Энэ нь эрчүүд эмэгтэйчүүдээс 5.4 дахин ихээр өөрийн сайн дураар нөгөө ертөнцийг зорьдог гэсэн үг. Амиа хорлолт залуужиж байгаа нь сэтгэл зовооно. Амиа хорлосон иргэдийн 605 нь 10-25 насныхан, 1450 нь 29-өөс дээш насныхан аж. Харамсалтай нь, 29 хүртэлх нас залуусын амиа егүүтгэх тоо жил ирэх тусам өсөх хандлагатай нь ажиглагджээ. Амиа хорлолт олон шалтгаантай гэдэг. Гэр бүлийн байдал, ажилгүйдэл, ядуурал, нийгмийн байдалтай ч холбон тайлбарлаж байна.
Ажилгүйдэл өсөхөд амиа хорлолт нэмэгддэг
Амиа хорлогсдыг зөвхөн сэтгэлийн эмгэгтэй, бусдад нээлттэй бус дотогшоо хүмүүс гэж ойлгох нь ташаа гэнэ. Ажилгүйдлийн түвшин нэг хувиар нэмэгдэхэд амиа хорлолт 4.5 хувиар өсдөг гэсэн судалгаа ч байдаг байна. Тэгэхээр ажилгүйдэл, ядуурал даамжирсаар иргэний сэтгэлзүйд нөлөөлж, тэсэхийн аргагүй болж амиа хорлодог гэсэн үг үү. Амиа хорлосон иргэдийн дийлэнх хувийг яагаад эрчүүд эзлээд байна вэ. Учир шалтгаан юу вэ. Мэргэжлийн байгууллагын хүмүүсийн тайлбараар бол эрэгчтэйчүүдийн амиа егүүтгэх нь их байдаг бол эмэгтэйчүүд голчлон амиа егүүтгэхийг оролддог аж. Эрчүүд эмнэлгийн тусламж, эмчилгээ авах ямар ч боломжгүй эрсдэлгүй арга хэрэглэдэг учраас амь насыг нь аварч чаддаггүй. Эмэгтэйчүүдийн хувьд амиа хорлохыг завддаг ч ихэнх тохиолдолд амиаг нь аврах боломж гардаг гэнэ. Энэ нь амиа хорло, амиа хорлохыг оролд, завд гэсэн үг биш. Иргэн нь амиа хорлохыг боддоггүй нийгмийг төр цогцлоох ёстой. Амьдралыг нь сайн сайхан болгоно гэж амладаг, сонгууль зохион байгуулдаг, ялсан улстөрийн хүчин Засгийн газраа байгуулж улс орныг удирддаг. Гэвч бахь байдгаараа олон оныг үдэв. Төр засгаас гаргадаг шийдвэр, амьдралд нийцэхгүй хууль тогтоомж яван явсаар иргэдийн нуруун дээр ачаа болж очин, амиа хорлох нэг шалтаг болж болохыг мэргэжлийн эмч хэлж байна.
Сургуулиудыг сэтгэлзүйчтэй болгоё
Амиа хорлолт залуужиж байгаа гэсэн судалгаа, эмч, мэргэжилтнүүдийн үг анхаарал татаж санаа зовоохгүй асуудал биш. Яав л иргэд амиа хорлохгүй байх, ядаж энэ тоо байнгын дотоодын иргэний дайн, самуунтай улсуудаас олон байгаа тохиолдлыг бууруулах вэ. Нэг өдөр ганц амьсгаагаар хийх ажил биш. Хүүхдийг багаас нь сургаж, хүмүүжүүлэх. Гэр бүлээс эхлээд цэцэрлэг, сургуулийн орчинд. Өнөөдөр бол эх, эцэг хүүхдээ хэрхэн цэцэрлэгт оруулах, сургуульд хамруулах тухай бодож, төр, засаг нь цэцэрлэг, сургуулийн тоог нэмэгдүүлэх тухай ярьсаар. Гэвч тэр сургуульд сурч, боловсрох насны цөөн гэхгүй хүүхэд амиа егүүтгэж байна. Ядаж ерөнхий боловсролын сургуулиудыг сэтгэлзүйчтэй болгоё. Сургуулиад эмчтэй байдаг нь сайн хэрэг. Сургуулийн орчинд найз нөхдийн дунд хүчирхийлэл ялгаварлан гадуурхалт байнга гарч байгааг эцэг, эхчүүд, багш нар, төр засгийн удирдлагууд ч ярьдаг, мэддэг л гэж боддог. Үе тэнгийнхэндээ дээрэлхүүлсэн, дарамтлуулсан, гадуурхагдсан хүүхдэд хэн туслах ёстой вэ. Тэдний зовлонг бэтгэрүүлсээр амиа хорлоход нь хүргэхгүй байх гол хүчин тулгуурын нэг яах аргагүй сэтгэлзүйч. Сэтгэлзүйч гэх ойлголт эцэг, эхчүүдийн дунд бага. Сүүлийн үеийг эс тооцвол. Тэгээд ч сэтгэлзүйчгүйгээр өдий зэрэгт хүрсэн томчууд тоох нь юу бол гээд орхиж болохгүй. Хүүхэд багачуудынхаа ирээдүйг бодож ядаж ерөнхий боловсролын сургуулиудаа сэтгэлзүйстэй болгоё. Цөөн гэлтгүй ажлын байр ч нэмэгдэнэ шүү дээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Zever tortei holbootoi, …!!! irgedee yamarch bolomjgui bailgaj baina,,,,zaluusiin ajil , surguuli amdrah orchingoor hangahgui sanaach tavihgui baigaagaas garah garzgui met sanagdaj amia horloj baina, ene tord niigmiin asuudal hariuzsan ” yam” ni ajlaach meddeggui ger byl, tanil taliin hymyyseer dyyrsen zagt ulsiin , niigmiin toloo hen ajillah ve ???!!!! Niigemiin asuudal hariuzdag gazruud, surguuli, ezeg eh bygd anhaarah estoi !!!! Dendyy olon hyyhed zaluus amia horloson baihad ayuliin dohoich alga ene tord …..