Хатгалаас Чүчүгийн даваа хүртэл засмал зам тавина

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 05

Хөвсгөл нуурын баруун эргээр зам тавигдах тухай асуудал яригдаад хэдэн жилийг нүүрийг үзсэн. Ингэхдээ ямар нэг газрын баялаг олборлох зорилгоор зам тавих гэж байна гэх иргэдийн хардлагатай тулгараад байсан. Тэгвэл Хөвсгөл аймагт аялал жуулчлал хөгжүүлэх зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 38 сая ам.доллароор Хөвсгөл далайн аялал жуулчлалын бүсэд цогц төсөл хэрэгжүүлэхээр  болсон сайхан мэдээ байна.

Тэрхүү цогц төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нисэх онгоцны буудлаас Чүчүгийн даваа хүртэл зургаан метрийн өргөнтэй 40,2 км хатуу хучилттай авто зам, 150 машины зогсоол, явган хүний зам, дугуйн замтай болох, Хатгал, Ханхын ойролцоох бүх аж ахуй нэгжүүдийн хаягдал усыг цуглуулах 50 шоо м-ээс  дээш багтаамжтай цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулахаар болжээ.

Түүнээс гадна Хатгал, Ханх сумдын хог хаягдлын цэгийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн шинэчлэх, Эгийн голын гүүрийг шинэчлэн барьж байгуулах зэрэг ажлуудыг дээрх хөрөнгөөр хийх ажээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт баталсанд дээрх цогц төслийн санхүүжилт хамрагджээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ss(203.91.112.115) 2018 оны 02 сарын 09

zam taviad l baival baigal hohirno. UB tai bisj OHU juu holdoggdog ni gaihaltay

0  |  0
Top