Малчдад гурил, будаанаас илүү шатахуун хэрэгтэй гэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 06
Өвөлжилтийн байдлаас болоод зарим аймаг сумын малчид бэлчээрийн даац бараадан оторлож буй. Нутаг байршлаа сольсон адуу отроор очсон газраа тогтолгүй баримжаагүй бэлчин бараа сураг тасрах нь элбэг. Тухайлбал Өвөрхангай аймгаас бусад аймгийн нутагт өвөлжиж байгаа малчдын 40 мянга гаруй адуу энэ өвөл алдагджээ. Тус аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өөр аймгийн нутагт оторлож яваа малчдаа ойрын өдрүүдэд эргэсэн. Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Хулд, Хулд, Өлзийт, Цогт-Овоо суманд тус аймгаас 400 гаруй малчин өрх 300 гаруй мянган малтай өвөлжиж байгаа аж.
 
 Тэдэнд түлээ түлш, хүнсний тусламж үзүүлэхээр аймгаас томилсон ажлын хэсэг нэгдүгээр сарын 30-аас хоёрдугаар сарын 4 хүртэл зургаан хоног ажилласан бөгөөд өрх тус бүрт 10 кг гурил, таван шуудай нүүрсийг үнэ төлбөргүй олгожээ.
Харин малчид өөрсдийн гурил, будаанаас илүү малдаа явах бензин шатахуун хэрэгтэй байгааг хэлжээ. Тиймээс адуу ихээр оторлож буй бүс нутгуудад адууны хамаа хийх асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.
Эхний ээлжинд тэд Өвөрхангай, Архангай, Булган, Өмнөговь, Дундговь аймгийн 16 сумын 253 малчин Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын зааг нутаг болох “Ахар хайрхан”-ы бэлээс адууг хамах ажилд хамтран оролцсон байна. Энэ ажлын үр дүнд 16 гаруй мянган адууг олж, эздэд нь хүлээлгэж өгчээ.
Цаашид хил залгаа аймаг, сумын малчидтай хамтран адууны хамааг хэд хэдэн удаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үүний тулд отрын адуу бөөгнөрч болох газруудын судалгааг хийж тус аймгаас нэгдсэн зохион байгуулалттай ажиллах юм. Мөн алдагдсан адууг нядалж зарж байгаа малын хулгайч нарын үйлдлийг таслан зогсоох, махны ченж, худалдаачдыг отрын бэлчээр дээрээс мал, мах авахгүй байхыг сануулах арга хэмжээ авахыг аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосон байна.
Л.Зул
www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.40.249) 2018 оны 02 сарын 06

Altan zagasni emgen shig l boljdee

0  |  0
Давар(122.201.25.46) 2018 оны 02 сарын 06

үнэн даварсан хувийхаа малыг маллаж байж ажилчид шиг улсад татвар төлөхгүй дандаа авна одоо бүр бензин авна айн битгий хуц гэе

0  |  0
Top