Хятад иргэд ан хийж яваад хил зөрчжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 06
 Хятадууд Монголын хилийг зөрчих тохиолдол мэр сэр гарсаар... Тухайлбал, энэ сарын гуравны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын БНХАУ-тай улстай хиллэдэг хэсгээр  урд хөршийн автомашинтай иргэд хил зөрчиж орж ирснийг хилчид газар дээр нь саатуулсан байна.
 Хилийн 0132 дугаар ангийн Тарган-Ухаагийн заставын хариуцсан хэсэгт дээрх хилийн зөрчил гарч, манай талаас яаралтай арга хэмжээ авсан байна.
Эх сурвалжийн мэдээлсэнээр БНХАУ-ын есөн иргэн байсан бөгөөд шөнийн цагаар ан хийж яваад төөрсөн гэж тайлбарлажээ. 
Хил зөрчигчдийг одоогоор холбогдох албаныхан шалгаж байгаа аж. 
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkk(66.181.161.4) 2018 оны 02 сарын 07

Sain bn shde manai hiliihen bayar hurgie! Tor mor bdgui yumuu hayatadiin haruuluud ni gj yamar yumnuud bnaa

0  |  0
Zochin(202.9.43.143) 2018 оны 02 сарын 06

Hahaha omhii hytaduud an hiij yvaal toorch gene teren shig hudla yum bhgvi. Hytaduud huuli dvrem hemjee hyzgaaraa mash sain meddeg hvmvvs!

0  |  0
Мэргэн бууч(122.201.31.27) 2018 оны 02 сарын 06

Дуу намсгагчтай буугаар газар дээр нь нам.... тагнуулууд л явж байгаа, яах гэж хил зөрчсөн юм?хохь нь...

0  |  0
Top