Шанаган хуураар хуурдуулъя, Шалиг эмээр дуулуулъя...

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 06

Сар шинийн өдрүүдээр айлчин гийчин ирэхэд өрдөг тоглоомны нэг бол даалуу. Даалуугаар олон янзаар тоглож болохын дээр нэг бүрчлэн гуншин зохион дуудаж тоглодог билээ. Даалууны гуншинг, хөгжим судлаач доктор Л.Эрдэнэчимэгийн судлагаанаас хэсэгчлэн авч хүргэж байна.

Хоёр  нүдтэйг-ёоз хоёр,
Дөрвөн нүдтэйг- банд дөрөв,
Ташуу дөрвөн нүдтэйг- бөхөөн дөрөв,
Тавыг – чүү тав,
Зургааг- булуу зургаа,
Ташуу заргаан нүдтэйг- чанс зургаа,
Дөрөв ба хоёроор эгнэснийг-нохой зургаа,
Хоёр ба таваар эгнэснийг- сарлаг долоо,
Дөрөв ба гурваар эгнэснийг- шанага долоо,
Зургаа ба нэгээр эгнэснийг- гозгор долоо,
Хоёр ба зургаагаар эгнэснийг- дөнгө найм,
Тав ба гурваар эгнэснийг- савар найм,
Дөрөв дөрвөөр эгнэснийг- хуньд найм,
Хоёр ба зургаагаар эгнэснийг- гавал найм,
Гурав ба зургаагаар эгнэснийг- дэгээ ес,
Дөрөв ба зургаагаар эгнэснийг- сийлүү арав,
Тав таваар эгнэснийг- бажгар арав,
Тав ба зургаагаар эгнэснийг- үүлүү арван нэг,
Зургаа зургаагаар эгнэснийг- даалуу арван хоёр хэмээн нэрлэдэг. 
             1. Ёнхон хэрээний нүд
                 Хоёр нүдэнд нь хог
                 Хонхор шилэнд нь балиуш[3]
                 Нүдгүй ламын шүдгүй жаал
                 Шар зуны ногоо
                 Шаагим зуны халуун   
Шилэн ёоз 
Ширхэг нь хоёр оо хө гэх ба,

             2.  Ширээ дөрөв

                  Ширдэгний оёдол
                 Бандан ширээ нь багадаа юу
                 Ваартай архи нь цалигаа юу
                 Бандаамтайгаа[4] бандагана[5]
                 Түрсийктэйгээ түнтгэнэ гэсэн энэ дуудлагад дөрөв гэдэг тоог сайны бэлгэдэл болгох ба юмсын ул суурь дөрөв, гэдгээр ширээ дөрөв, ширдэгний оёдол, түүнчлэн бандаганах, түнтгэнэх тарган махлаг хүний үйл явдал дүрслэлийг гаргасан хэллэгтэй юм. 
3. Бөхөөн дөрөв нэг улаан гурван ташуу цагаан нүдтэй:
Бөхнөг түргэн гүйдэлтэй
Дорниун халзан шарга
Бөхтийж бай бэрээдэнэ
Тонгойж бай торлогдоно
Тун болохгүй бол тонгорно
4. Чүү тав гурван ташуу цагаан хоёр тэгш цагаан нүдтэй:
Чүү таван налжирмаа
Чүтэл хоргойн мөнгөн цоолтуур
Охин хүний зугаа
Оодон борын түлхүүр тав
Арын даваа далан тав
Аймгийн даргын бүдүүн тав
Тээхийгээрээ бүдүүн тав
Тэгээд цаашаа нарийн тав
6.Булуу зургаа нэг улаан, таван цагаан нүдтэй:
                  Тавьж өгөхөд
                  Тав нэг сайхан
                  Таргалуун унахад
                  Азарга сайхан
 
Тавгаар нь тавгалж
Ганцаар нь гадаслана
Булуу зургаа будантай
Буцаад ирэхэд манантай
7.Чанс зургаа хоёр ташуу цагаан нүдтэй: 
                 Ханан хээтэй чанс
                 Хаяа голын бургас
                 Ханын мод
                 Чонын хонго
8.Нохой зургаа хоёр улаан, дөрвөн цагаан нүдтэй:
                 Гөлгөн нохой гөнөтэй шүү
                 Гөлмөө бүү давираарай
                 Хөгшин хүүхэн хартай шүү
                 Хаалгы нь битгий маажаарай
9.Сарлаг долоо хоёр цагаан,  таван цагаан нүдтэй:
                 Сарлаг малын санаа муу
                 Сармай дээлтийн хормой муу
                 Сарлагийн мах сав дүүрэн
                 Сандагийн хүүхэн өвөр дүүрэн
10.Шанага долоо – гурван ташуу улаан, дөрвөн тэгш цагаан:
                 Шанаган хуураар хуурдуулъя
                 Шалиг эмээр дуулуулъя
                 Шандайн голын эхэн дээр
                 Шанаган хорхой бөмбөлзөнө
11. Гозгор долоо- нэг улаан зургаан цагаан нүдтэй:
                 Гозгор долоо гоохолзоно
                 Гоовийн хүүхэн шоохолзоно
                 Голоор нь гозгонуулна
                 Голын тэртээ шоволзоно
12. Дөнгө найм- хоёр цагаан зургаан тэгш цагаан нүдтэй:
                 Дөнгөн сээрийн мөнгөн хүзүү
                 Дөрвөн далайн тэлээгүй түшмэл
                 Дөнгөж сурсан дүмбий годил
                 Дүлий дүмбийн Үржинлхүндэв
Сайн эрд сахиус
                 Муу эрд дөнгө
Дөнгөнд нь дөрвөн жил
                  Авсанд нь арван жил
Ахиад цааш нь хэдэн мал
Аахилж суугаа дөнгө найм
13. Савар найм гурван ташуу цагаан таван цагаан:
                 Сайн хэлбэл саруй найм
                 Муу хэлбэл муруй найм
                 Ахиад хэлбэл
                 Аргалын лавай
14. Хуньд найм- тэгш найман улаан нүдтэй:
                 Хуньд нэдэг нь мод
                 Гоньд гэдэг нь ногоо
                 Гуньжин хуньдаар гулигуулаад
                 Гурван нуураар цалгиулаад
                 Юндэн дээлтэй Гоогормаа
                 Юмгүй надыг дагаад яахав
                 Ээжийгээ Эрдэнэ зййд мөргүүлье
                 Эхнэрийгээ эрээнд явуулъя
15. Гавал найм- дөрвөн тэгш улаан нурван ташуу цагаан нэг ташуу цагаан:
                 Уулаар явдаг галуухай
                 Усанд явдаг жараахай
                 Гавлын хэвгүй
                 Гавал найм
                 Гайгүй хийсэн
Дамар толгой
                 Зэс хонх
                 Зэгэл найм
16. Дэгээ ес- зургаан тэгш цагаан, гурван ташуу цагаан:
                 Эгээ зүгээр байхаар
                 Дэгээ цагаан ес
                 Таг зүгээр байхаар
                 Тахир цагаан ес
                 Дэгээ есөнд дээлээ уруул
                 Дэгжин хүүхэнд нүүрээ маажуул
         17. Сийлүү арав- дөрвөн тэгш улаан, зургаан тэгш цагаан
                 Сэндэр модны хайлаас
Сэнтийж байвал сийлүү
        18. Бажгар арав- тав таван цагаан:
                 Хар арав нь
                 Хандын найз
                   Хандгай буга нь
                 Уулын найз
                 Арсаг хааны дарсаг хаан
                 Амбан хааны яран нүүрт
 19. Үүлүү арван нэг- таван цагаан нэг талд зургаан цагаан нөгөө талд:
                 Гүүзүү хуутуу нь гүрэлзээд
                 Гүржавын сахал нь гозолзоод
                 Үүлүү хуутуу нь даалууны толгойд
                 Үзүүрт эвэр нь үхрийн толгойд
 20. Даалуу арван хоёр- гурван цагаан гурван улаан хоёр талд тэнцүү нүдтэй дүрслэмжтэй  байдаг ба гуншинд нь:
                 Алагийн нуруу
                 Алтан пай
                  Даа хамбан даалуу
                  Дахаа нөмөрсөн өвгөн гэх мэт өвөрмөц үгсийг хэлж нааддаг.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өөөөөөөө(202.179.30.194) 2021 оны 01 сарын 21

хүнтэй ер нөхцөөгүй хүүхэд ер нь гаргаагүй жаран жил сувиарсан жартгар улаан чавганц гэж мэдэхүү улаан наймыг хэлдэг юм. хүүхдүүдээ сээлүү арав сүнгэнж байна сэрчээрэнд суугаад сэксдэж байна гэж мэдэх үү хахха жаа хөөнө гэдэг ч бас урлаг ш дээ одооны гмоонууд юм мэдэхэв дээ зайлуул

1  |  0
7777777(202.55.191.205) 2021 оны 01 сарын 21

ЭН ЗҮГЭЭР ГОЁ ЮМ БИЧСЭН БАЙНА ...БӨХИЙН ЗАСУУЛЫН ЕРӨНХИЙ ХЭЛЛЭГИЙГ БИЧИЖ ГАРГАНА УУ?

1  |  0
Top