Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр жүжигчин Л.Сөрөлт ХААН банкны данснаасаа их хэмжээний мөнгө алджээ гэсэн утга бүхий мэдээлэл тархаад намжсан. Тухайн үед жүжигчин Л.Сөрөлт өөрийн фэйсбүүк хуудастаа “Зүв зүгээр сууж байтал данснаас 576 000 төгрөг гараад явчихлаа.
Гүйлгээний утга EB Banana гээд. Одоо яадгийн болоо. “Байна уу” дууны клипээ хийлгэх гээд хэдэн төгрөг цуглуулж ядаж байсан юмсан. Шэйр хийж олон хүнд мэдэгдсэн нь дээр байх аа, манайхаан” хэмээн бичсэн байсан юм. Харин Л.Сөрөлт цахимаар дахин нэгэн “мэдэгдэл” хийсэн нь олны анхаарлыг татав. Энэ Цагдаагийн Мөрдөн байцаах албанаас болохоор бүр их анхаарал татсан бизээ. Тэрбээр “Цахим ертөнцөд сайн зүйл бий. Гэхдээ саар зүйл бас бий. Мөрдөн байцаах албанаас бизнес эрхлэгчид, компаниудад сэрэмжлүүлж байна. Гадны компаниудтай харилцахдаа их хэмжээний мөнгөө алдах эрсдэл бий. Тиймээс худалдан авалт, борлуулалт хийхдээ амьд харилцаа үүсгэж, видео код хийгээрэй гэж хүсч,уриалж байна. Ингэвэл Та бүхэн маш том эрсдлээс өөрийгөө хамгаалж чадна шүү” гэж ярилаа. Ийнхүү ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны сэрэмжлүүлгийг Л.Сөрөлт олон нийтэд хүргэсэн нь энэ.
Цахим гэмт этгээдүүд Доминикан, Ямайка зэрэг улсын кодыг ашиглаж байна
Харин бас нэгэн сэрэмжлүүлгиийг ерөнхий газраас иргэдэд зориулан нэгэн сэрэмжлүүлэг гаргаад байна. Уг сэрэмжлүүлэгт:
Телефон хэрэглэгчид гадаадын аль нэг улсын дугаараас ирсэн дуудлагыг хүлээн авснаар “One ring scam” гэх дуудлагын залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байна.
Уг гэмт хэргийн хохирогч болсноор утасны хэрэглээний төлбөр нь өндөр гарах магадлалтай тул дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, Тагнуулын ерөнхий газрын Төрийн мэдээлэл, холбооны газраас дараах зөвлөмжийг хүргэж байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Ceremjluuleg ugsund bayrlalaa