О.Осоржамаа: Жүжигчин болох мөрөөдлөө эхлүүлсэндээ маш их баяртай байна

2018 оны 02 сарын 12

Бүжгийн болон инээдмийн төрлийн “UB Squad” кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийж, олны хүртээл боллоо. Тус кинонд сошиалаар олны танил болсон О.Осоржамаа дүр бүтээжээ. Гэхдээ өнгөрсөн намраас хойш сураг тасарсан энэ залуу өөрийн тоглосон киногоо үзэж амжаагүй байгаа гэнэ. Кино багийнхан нэлээд эрэл сурал болсны эцэст ням гарагт “Хархорин” захаас олж уулзан урилга өгсөн байна. Өнчин, ядуу ч гэсэн амьдрахын төлөө тэмцдэг, басхүү өөрийн зорьсон хүсэл мөрөөдлөө хаяаагүй яваа О.Осоржамаатай ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө кинонд тоглосонд баяр хүргэе. 
-Баярлалаа.  

-“UB Squad” кино нээлтээ хийж, О.Осоржамаагийн тоглосон хэсэг үзэгчдийг нэлээн хөгжөөж байна. Ингэхэд яаж яваад энэ кинонд тоглох болов?
-Намайг өнгөрсөн зун “Өргөө” кинотеатрын өмнө шорлог зарж байхад Ш.Батсуурь ах утсаар ярьж, кинонд тоглох санал тавьсан юм. Би эхэндээ итгээгүй, надаар хэн нэгэн тоглож байна гэж бодсон ч зөвшөөрсөн. Харин хоёр хоногийн дараа над дээр хоёр хүн ирэхэд яалт ч үгүй итгэсэн. Кино багийхан намайг маш гоё хүлээж авсанд маш их баяртай байдаг. Миний мөрөөдөл жүжигчин болох.

Жүжигчид хүмүүст баяр, гуниг өгдөг нь их гоё санагддаг. Гэхдээ амьдралын боломж муу болохоор мөрөөдлөө биелүүлэх боломж олддоггүй байлаа.

-Яагаад жүжигчин болохыг мөрөөдөх болов?
-Би бага байхаасаа хошин шог их үздэг байсан. Бооёо ахад их дуртай. Жүжигчид хүмүүст баяр, гуниг өгдөг нь их гоё санагддаг. Гэхдээ амьдралын боломж муу болохоор мөрөөдлөө биелүүлэх боломж олддоггүй байлаа. Харин сая анхныхаа кинонд тоглож, мөрөөдлийнхөө зүгт эхний алхмаа хийсэндээ маш их баярлаж байна. Энэ бол миний хувьд маш том амжилт. 

-Энэ кино бүжгийн төрлийнх байсан. Өөрөөр хэлбэл өмнө нь бүжиглэдэг байсан уу?
-Би ер нь бүжиглэх авьяастай. Өвөрхангайд оюутан байхдаа бүжгийн тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртэж байсан маань маш их хэрэг боллоо. Кино хийх үед хэдхэн секундын дүрсийг нэлээн олон удаа авах тохиолдол байдаг юм байна. Харин миний тоглосон хэсгийн зургийг ганцхан удаа авсан. Найруулагч, зураглаачид намайг магтахад өөрөөрөө маш их бахархсан шүү.


“Сити” сургуулийн оюутнууд “Осоржамаа энэ сургуульд суралцах юм бол би суралцахгүй. Өнчин, ядуу хүн нь тэр биш” гэсэн яриа гаргасан юм билээ.

-Түрүүн “Мөрөөдлийнхөө зүгт эхний алхмаа хийлээ” гэж ярилаа. Зун нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Жүжигчний мэргэжлээр суралцана” гэж ярьж байсан чинь юу болсон юм бэ?
-“Сити” их сургуулийн захирал М.Мөнхжаргал эгч намайг хүний ёсоор урьж, сургуультайгаа танилцуулж, жүжигчний мэргэжлээр суралцах урилга өгсөнд маш их баярласан. Тухайн үед миний мөрөөдөл биелсэн мэт санагдаж байлаа. Харамсалтай нь удалгүй урилгаа буцаасан.  

-Яагаад тэр вэ?
-“Сити” сургуулийн оюутнууд “Осоржамаа энэ сургуульд суралцах юм бол би суралцахгүй. Өнчин, ядуу хүн нь тэр биш” гэсэн яриа гаргасан юм билээ. Гэхдээ би М.Мөнхжаргал багшид ерөөсөө гомддоггүй. Харин ч намайг ядарч явахад нийтийн байр түрээслэн суулгаж, шорлогны тэрэг хийж өгсөн зэрэгт нь баярлаж явдаг. 

-“Сити” сургуульд суралцаж чадахгүй болсны дараа хэцүү байсан уу?
-Би гаднаа инээж, дотроо уйлж байсан. Өнчин, ядуу, танил талгүй хүн жүжигчин болох ёсгүй юм уу хэмээн бодож, уйлж хоносон шөнө надад олон байсан (Уйлав) ... Гэхдээ би мөрөөдлийнхөө төлөө чулуу шиг хатуу зүтгэсээр байгаа, зүтгэх ч болно.  

-Гэхдээ чи чадлаа шүү дээ. Сургуульд суралцаж чадаагүй ч кинонд тоглолоо?
-Харин тийм ээ. Кинонд тоглох боломж олгосон Ш.Батсуурь ахдаа маш их баярлалаа. Миний тоглосон анхны кино гэмт хэрэг, алаан зодоон, садар самуун, хүчирхийлэлгүй гэсэн. Бусдад инээмсэглэл бэлэглэсэн сайхан кино болсон гэдэгт би итгэж байна. Хүмүүс энэ киног үзээд эерэг энерги аваасай.

-Бүтээсэн дүрийнхээ тухай жаахан ярьж болох уу?
-Би киногоо үзээгүй байгаа болохоор сайн тайлбарлаж чадахгүй байна. Ямар ч байсан хүмүүсийг инээлгэхийн тулд бүжиглэх авьяасаа харуулсан. Хүн инээлгэнэ гэдэг чинь буян биз дээ. Та бүхэн киноноос үзээрэй.

-Киногоо гарахыг хэр их хүлээв?
-Зунаас хойш маш их хүлээсэн ч кино гарч өгөөгүй. Миний ойр дотныхон “Тэр хүмүүс чамайг хошгируулж, шоу хийсэн байна” гэж байсан. Харин би “Үгүй. Тэд тийм хүмүүс биш. Кино удахгүй гарна” гэж хэлдэг байлаа. Гэхдээ кино гарахгүй удах тусам өөрийгөө хошгирчихсон юм биш биз дээ гэж бодоод их уйлсан. Харин одоол киногоо үзэхийг тэсэн ядан хүлээж байна. Надад итгэхгүй байсан хүмүүс энэ киног үзээсэй.

- Ингэхэд өнгөрсөн намраас хойш яагаад сураг тасрав?
-Утсаа алдсанаасаа хойш фэйсбүүкт орж чадахгүй байгаа.

-Одоо хаана ажиллаж байна вэ. Шорлогоо зарж байна уу?
-Үгүй ээ. Өвөл болохоор шорлог зардаггүй. Би “Хархорин” зах дээр хогийн бараа зарж байгаа.

-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Хогийн пункерээс түүсэн зүйлийг хэлдэг юм. Хүмүүс намайг хог ухаж байгааг харсан л байх. Гэхдээ тэнд хэрэгтэй юм байдаг. Зарим зүйл 500, 1000 төгрөгийн үнэ хүрнэ. Би ямар аав ээжийнхээ мөнгөөр туйлж байгаа биш, өөрийнхөө хөдөлмөрөөр амьдрах гэж зүтгэж яваа хүн шүү дээ.

-Таны амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
-Ерөөл бат оршиг.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 43 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.70.44.194) 2018 оны 02 сарын 13

сити дээд сургууль энэ хүүг оюутан болгоод авсан бол харин ч том сурталчилгаа болох байлаа даа. урилга өгчөөд буцааж авсан гэхээр дэндүү өөдгүй санагдчихлаа. хүүхдүүд хэзээ ч тэгэж хэлэхгүй л дээ, худлаа л хүүхдүүдийн нэрийг барьж урилгаа буцаасан байх. осоржамаа нэг л өдөр гялалзана даа. амжилт осоржамаа.

0  |  0
jargal(27.123.212.141) 2018 оны 02 сарын 12

Zuw bodoj ywaa hvn ym shig sanagdlaa amjilt hvsie

0  |  0
jargal(27.123.212.141) 2018 оны 02 сарын 12

Zuw bodoj ywaa hvn ym shig sanagdlaa amjilt hvsie

0  |  0
Товуу(182.160.37.243) 2020 оны 09 сарын 12

Зөв бодолтой хүү байна. Нэг тусалчих юмсан.

1  |  0
Saruul(66.181.161.7) 2018 оны 02 сарын 12

Oshoo olon kinond toglooroi amjilt

0  |  0
Зочин(83.227.94.89) 2018 оны 02 сарын 12

Өнчин хүн ингэж амьдрал өөд зүтгэж байна ямар худал ярьж хулгай хийж яваа биш ядарсан нэгнээ яасан их ад үзнэ вэ дэижиж туслах хүмүүсийн нэг гэж бодлоо

0  |  0
zochin(182.160.3.111) 2018 оны 02 сарын 12

hudal helj hulgai hiihgui amidraad hoorhii bolj l bainashtee. zarim negen ydarsan negendee yun deerelhuu ym

0  |  0
ik(66.181.170.231) 2018 оны 02 сарын 12

ene balai yumiig togluulj bdag taarsan kino bna daa gamshig gamshig

0  |  0
zochin(66.181.181.11) 2018 оны 02 сарын 12

Humuus mini ene huuhded bolomjooroo tuslaarai,tuslaj chadahgui ni zugeer l sain saihnig hus

0  |  0
zochin(66.181.181.11) 2018 оны 02 сарын 12

jujigjin Suur, Siti surguulin zahiral Munhjargal hoert bayar hurgie.Bayarlalaa.

0  |  0
zochin(66.181.181.11) 2018 оны 02 сарын 12

hunig eldebeer heleed baigaa humuusd ug helee joohon bogoltoi bai.huni amidral hetsuu shuu.hunig hundelsen,hairlasan hun buruuddagui yum.

0  |  0
Mongol(49.0.184.30) 2018 оны 02 сарын 12

Uragshaa harj yvaarai amjilt husie

0  |  0
zochin(202.9.43.113) 2018 оны 02 сарын 12

Buzar lalaraas hogiin baraa avsanaaa uhsen ni deer uulzah ni bitgii hel salhin dooguur ni ch garch bolohgui

0  |  0
hhhh(203.91.115.45) 2018 оны 02 сарын 12

kinoo.bgiinhan ajil.olj ogood heden tugrug uguud orhioroodoo hench bish bolgood haycjiw

0  |  0
unen(49.0.171.43) 2018 оны 02 сарын 12

ene huu ih l olon hund deerelhuulj zoduulj yavsan getel nadas iluu setgeliin tevcheertei baigaa n bi uneheer tuuniig bishirch baina yamar ih aguu setgel zurh zorig ve yamar aguu hi tevcheer ve

0  |  0
Eruul(66.181.161.104) 2021 оны 02 сарын 10

Mundag zaluu

1  |  0
zochin(103.10.21.38) 2021 оны 02 сарын 10

Gomo shig nuuree buddag ni yu ve? Haranhuid taarval suns shig aimaar yum. Yadarsan huneer bitgii eleg doog hiigeech, UB squadiin bag bolon Batsuuri guai.

1  |  0
lagaa(66.181.160.84) 2018 оны 02 сарын 12

pizduh atsaa hog uhdag garaaraa humuust shorlog hiij ogdog baihnee taarsan gazar chin huchindenee atsaa

0  |  0
zochin(202.70.42.158) 2018 оны 02 сарын 12

Amjilt xusie.

0  |  0
Иргэн(208.54.80.192) 2018 оны 02 сарын 12

Хөөрхий дөө. Ядарч яваа залуу. Бас гэнэн залуу хүн шүү дээ. Өнчиэ хүн хэцүү дээ

0  |  0
ddd(202.21.100.210) 2018 оны 02 сарын 12

mundag setgeliimn hattai zaluu shv sain saihan amidrald hvrcheesei bilee

0  |  0
Top