Илүүдэл жингүй ажилчидтай байгууллага шалгаруулна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 13

Иргэдийн эрүүл мэндэд анхаарсан төсөл хөтөлбөр, аян хөдөө орон нутагт амжилттай өрнөж эхнээсээ үр дүнгээ өгч буй. Тэгвэл саяхнаас Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газраас иргэдийг таргалалт, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, эрүүл дадал хэвшил төлөвшүүлэх зорилгоор “Эрүүл жин-Эрүүл амьдрал” аяныг хэрэгжүүлж эхэлжээ.

2017 онд тус аймагт хийгдсэн "Хүн амын бие бялдарын чийрэгжилтийн түвшин тогтоох сорил"-ын дүн мэдээгээр 15-64 насны хүн амын 58 хувь нь илүүдэл жин, таргалалттай гэж дүгнэгдсэн байна. Иймээс мэргэжлийн байгууллагууд 2018 онд илүүдэл жин, таргалалтын тархалтыг бууруулахаар зорьж, аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд төрийн албан хаагчдаас бие бялдрын сорил авахаас гадна эрүүл жинтэй албан хаагчидтай байгууллагыг шалгаруулан шагнаж урамшуулахаар болжээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
23(66.181.178.84) 2018 оны 02 сарын 15

САЙН БАЙНА НИЙГМЭЭРЭЭ ЭРҮҮЛЖИЦГЭЭЕ

0  |  0
Top