МЭНДЧИЛГЭЭ
Өөдлөн дэвжихийн
Өлзий билэг дэмбэрэлтэй
Өгөөж баян тансаг
Өмнийн их говийнхоо хөдөлмөрч хичээнгүй ард түмэндээ 17-р жарны тийн унжлагат хэмээх шороон НОХОЙ жилийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлж, хотол түмнээрээ сайхан шинэлэхийн ерөөл өргөе.
Улиран одож буй гал ТАХИА жилд говь сайхан нутагт маань ажил хөдөлмөр оргилсон, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд ундарсан, салбар тус бүртээ ахиц дэвшил гарсан, үр өгөөжөө өгсөн сайхан жил байлаа.
Айлчлан ирж буй шороон НОХОЙ жилд бид илүү ихийг хичээж бүтээх, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН жил, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ДЭМЖИХ жил болгон зарлаж хамтдаа бүтээлцэх их үйлсийн төлөө урагшилж байна.
Дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт Монголчууд болон Өмнийн их говиороо овогтой эрхэм та бүхэндээ уламжлалт сар шинийн мэндчилгээг өргөн дэвшүүлж элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байхын ерөөл дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.НАРАНБААТАР
Сэтгэгдэл ( 2 )
Өмнөговихон бид нутаг дээрээ гадуурхагдаж байх юм.
Даргаа манай аймагт Ханбогд, Цагаан хад , Цогт-цэций , Гурвантэс, Шивээ-хүрэнд гадны 20 аймгаас цагаалчилж ирсэн хамгийн хөгийн хогын адгийн шаарнууд гэмт хэрэгтэн хулгайч луйварчдын оргондог суурин болсон байх юм. Харамсалтай нь уугуул иргэдийг маань нутаг дээр нь гутаан доромжилж нутгийн уугуул иргэд ажилд орох гэхээр цаад уурхайн эзэн бөөснүүдэдээ Өмнөговийнхоныг ажилд авч болохгүй хулгайч гээд л байх бололтой.