Д.Төмөрхүлэг өөр улсын нэр дээр барилдана

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 21
Монголын жудогийн тамирчдаас ахин гурван тамирчин өөр улсын нэр дээрээс барилдах болсон тухай мэдээ олны анхаарлыг татаад байна. Тодруулбал, Арабын нэгдсэн Эмират улс /АНЭУ/-аас Монголын гурван жүдочийг легионер тамирчнаар урьж өөрийн улсын нэр дээр барилдуулах хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбоонд ирүүлжээ.

Харин тус улсын нэр дээр Монголын шилдэг  эрэгтэй жүдоч  ОУХМ Д.Төмөрхүлэг /66 кг-д/ , Н.Дагвасүрэн 81 кг-д, Б.Тэмүүлэн /+100 кг-д/ нар барилдахаар болсон гэнэ. Манай тамирчид ирэх сараас гэрээ хэлэлцээрээ хийж дараа оны тавдугаар сараас эхлэн АНЭУ-ын нэр дээр тэмцээн уралдаанд оролцож эхлэхээр болжээ.
Дашрамд сонирхуулахад, анх буудлагын тамирчин, Барселоны олимпын хүрэл медальт МУГТ Д.Мөнхбаяр Герман улсын нэр дээр олимпд оролцож эхэлсэн бол түүний араас жудогийн тамирчин ОУХМ Г.Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж, Лондонгийн олимпиос хүрэл медаль хүртсэн билээ.
Л.Зул
www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(43.228.130.186) 2018 оны 02 сарын 22

Erni bol delhiid neree gargaj baigaad tamirchdaa neg udaa ch gesen buh zuileeree guilguualaltgui demjeed ugdug baisan bol yahaw. Er ni bol ene buh huch hudulmuriig tamirchid l gargadgiin uls l ni l unelehgui bol hereg baihgui harin ch zow gej bodoj baina bayar hurgie iim lalariin ulstai baisnaaas legion tamirchin baisan deer

0  |  0
$ l chuhal (103.57.92.218) 2018 оны 02 сарын 21

Heden har tsaasnaas bolood eh ornoosoo urvaj bgaa ym bizdee? Mongol ornoos ter chigeeree zailaarai! Cham shig malnuud ugaasaa Mongold hereggui shuu urvagchaa

0  |  0
Top