Иргэдийн ажиллаж амьдрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, хууль эрх зүйн таатай орчинг бий болгож хэрэгжүүлэх нь төрийн үндсэн үүрэг. Тодорхой хөгжил дэвшлийг бүтээж тодорхой үр дүнд хүрэх хөтөлбөр бол иргэд олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэн батлуулсан “Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх 4 жилийн хугацаанд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн ба 2018 оныг ӨМНӨГОВЬЧУУД ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ болгон онцолж 103,8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг хийхээр хувь хүн, иргэд аж ахуйн нэгж байгууллага, албан байгууллагын хоорондын хамтын ажиллагааг идэвхижүүлээд байна. Иргэн бүр, албан байгууллага бүр НЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ хийхээр бэлтгэл ажилдаа шамдан ороод байна.
Тодруулбал олон улсын чанар стандартад нийцэхүйц их говийн их түүх, соёлын уламжлалыг хадгалсан музейн шинэ барилга, хөгжимт жүжгийн театрын шинэ барилгуудыг барьж ашиглалтад оруулна. 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барилгыг барьж ашиглалтад оруулахаас гадна багийн төв, эрүүл мэндийн төвүүдийн шинэ барилгыг барьж ашиглалтад оруулна. Түүнчлэн шаардлагатай барилгуудыг засварлаж, ашиглалтыг сайжруулахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дулааны шугам сүлжээг нэмэгдүүлэх, цэвэр бохирын шугам сүлжээг өргөжүүлэх зэрэг салбар бүрт чиглэсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийнэ.
Өмнөговьчууд хамтдаа бүтээн байгуулж, хөгжил дэвшлээрээ түүчээлэн алхана.
Сэтгэгдэл ( 0 )