Л.Гүндалай Зайсанд зөвшөөрөлгүй газарт барьсан барилгаа түрээслүүлэх гэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Зайсангийн аманд хууль бусаар газар эзэмшиж байгаа ухай дуулиан дэгдэж, газрыг тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох жагсаалтад оруулсан удаатай. Гэдч Нохой жилийн цагаан сарын баярыг далимдуулан барилгын ажлаа үргэлжлүүлж шилэн болгож тохижуулж амжсан байна.  Тэрбээр, над шиг ганцаараа байж, УИХ-ыг тараасан улстөрч байхгүй хэмээн байн байн ярих дуртай. Харин Зайсангийнхаа энэ газрынтухай бол дурсах ч дургүй бололтой. Ямартаа ч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус барилгыг нураах тухай хүсэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн  зүүн хойхно байрлах энэ барилгыг жирийн иргэдээс хүч, заль хэрэглэн авсан гэдэг, Гүндалайг. Тухайн үед хотын дарга нь буулгах барилгын жагсаалтад  оруулсан юм байна. Гэтэл дээр өгүүлсэнчлэн Сар шинийн баяраар далимдуулан шилэн фасадаар гоёж, түрээслүүлнэ гэсэн зар нэмжээ. Оргил рашааны ундарга дээр байдаг зөвшөөрөлгүй барилгуудыг нураах шийдвэр Эрүүл мэндийн сайд асанд л үйлчлээгүй байна.

“Нийслэлийн үзэсгэлэнт газар гэж нэрлэдэг, нэрлэгддэг  “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн зүүн хойд талд Хилийн боомтын захиргааны даргаар ажиллаж байхдаа  Л.Гүндалай эрх мэдэл албан тушаалаа ашиглан хувийн хаусаа сүндэрлүүлэхээр боллоо гэсэн мэдээллүүд хэвлэлээр тархаж байлаа. Одоо улам бүр батлагдсаар. Тус барилга Оргил рашаан сувиллын ундарга дээр байрладаг гэдэг. Оргил рашаан сувиллыг хувьчиллаа гээд рашааны ундарга бохирдохоо, буурахаа болихгүй.  БОНХАЖЯ, Богд уулын дархан цаазат газрын захиргаа, Мэргэжлийн хя­налтын газ­рын байцаагчид очиж барилга зогсоох тухай албан бичиг өгсөн гэдэг. Гэвч үйлчлээгүй өдий хүрчээ. 

Л.Гүндалай барилгаа барихдаа хэд хэдэн хуулийг  зөрчжээ. Төрийн тусгай хамгаалалтын газарт дур мэдэн барилга барьсан нь Үндсэн хуулийг, Газар эзэмших тусгай зөвшөөрөл, гэрчилгээгүй, ба­рилга барих зөвшөөрөлгүй байгаа нь Газрын тухай хуулийг, Ззраг төсөлгүй, үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөлгүй бай­­гаа нь Барилгын тухай хуу­лийг, улсын байцаагчийн гур­ван удаагийн актыг үл харгалзан үйл ажиллагаа явуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн гэнэ.    Тэрбээр, уг газарт үйлчилгээ эрхэлж байсан эмэгтэйд дарамт үзүүлж, уг эмэгтэй газар эзэмших зөвшөөрөлгүй байсныг нь далимдуулж, газраас нь хумсалсан гэдэг.  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт  “Дурсгалт газар дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс 0.1-3 км-ийн орчимд сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хо­риглоно” гэсэн заалтыг зөрчиж байна. Бас зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан  байцаагч нарыг дарамталсан. Түүнд 2014 онд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэсэн ч намжаад өнгөрчээ.
Эхэндээ Л.Гүндалай хаус болгож байсан гэх энэ барилгаа цагаан сараар далимдуулан дуусгаад “түрээслүүлэхэд” бэлэн болжээ. Зайсангийн аманд амьдардаг жирийн иргэд хашааны газраа хувьчилж авахын тулд төрийг олон жил царайчилсан байдаг. Тэдэнд газраа өөрийн болгоно гэдэг зүүд шиг санагддаг. Харин Л.Гүндалай мэтийн эрх мэдэлтнүүдэд Зайсангийн аманд байгаа алга дарам газарт зөвшөөрөлгүй барилга барих нь “үдийн будаа”төдий зүйл байдаг бололтой.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.217.183) 2018 оны 02 сарын 25

Зайсан толгойн дэргэд байдаг Бурхан багшийн хөшөөний дэргэд ямар ч байсан Гүндалай маш том газартай юм байна лээ

0  |  0
sanaa(139.5.217.183) 2018 оны 02 сарын 25

Хуулийнханыг Гүндалай хахуульдаж, шүүх хуралд дандаа яөөрийн талдаа шийдвэр гаргуулдаг. Шүүгчид Гүндалайн хуруундаа өлгөдөг хүүхэлдэй шиг болсон ш дэ

0  |  0
Ккк(202.9.42.2) 2018 оны 02 сарын 23

Энэ хөөрхий мэдрэл эс дутуу санагддаг. Улаан цаым гүтгэж худлаа ярина их сонин өвөрмөц ёоёотой гар. Хөвсгөлийнхний нэрийг гутаасан дархад

0  |  0
Бадрал(66.181.182.129) 2018 оны 02 сарын 23

Үнэн шүү апу-д газраа зарсан газаргүй гэж худлаа шүү

0  |  0
Ганаа(139.5.219.226) 2018 оны 02 сарын 23

Бусад барилгуудыг ч нураа, зайсан тэр чигээрээ хоосон бсан, манайхыг Хүрхрээгийн амнаас хөөсөн одоо УИХ гишүүн Оюунхорол, Ерөнхийлөгчийн зөвлөх Хулан, Батзандангийх гээд л айлууд газрыг нь МСSын Скай резорстой ханьсан газрыг булаан эзэмшиж бна.

0  |  0
Ok(202.9.43.61) 2018 оны 02 сарын 23

Marshaliin guurnii hajuud 3ga burgas hyadaad barilga barij bna baas shees ni gol ruu oroh baihaa ug ni goliin ai sav deer barilga barij bolohgui shuu dee setguulchid shuugiad baisan munguur amaa uduulsen bna

0  |  0
зочин(202.179.24.87) 2018 оны 02 сарын 23

Хууль, Шүүх, Прокурор, АТГ Гүндалайгийн энэ асуудалд Анхааралаа хандуулж Зохих Хууль ёсны дагуу Арга хэмжээ аваачээ, Гүндалай ингэж Монгол Улсын Хууль дүрмийг уландаа гишгэж Дураараа дургидаг Хэн вэ,

0  |  0
Гүр(202.70.37.2) 2018 оны 02 сарын 23

Наад талд нь Бурхантай хөшөөний хашаанд нэмээд өргөтгөлөө барьж байгаа Шинэ жилээр эхэлсэн цагаан сараар нэлээд явсан байна лээ.

0  |  0
varan(103.57.95.241) 2018 оны 02 сарын 23

Манай муу Гүндалайч моодноос гарахгүй юм даа.

0  |  0
Zochin(99.203.15.92) 2018 оны 02 сарын 23

Ene medreliin baishing shataa.

0  |  0
Зочин (64.119.25.212) 2018 оны 02 сарын 23

Гүндалай арай даварч байгаа юм биш үү.Дархан цаазтай газарт жирийн нэг иргэн ийм үйлдэл хийсэн бол төр засаг яах байсан бол.Гүндалай хуулиас дээгүүр юм уу.Улаандаа гарсан луйварчин шүү дээ.

0  |  0
ГҮНБАЛАЙ(202.179.24.49) 2018 оны 02 сарын 23

ХУУЛЬ ИРГЭДДЭЭ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ НЬ БАЙГААГИЙНХ НЬ УТГА УЧИР! ЖИРИЙН ИРГЭНД ҮЙЛЧИЛДЭГ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ НАМЫН ДАРГАД ҮЙЛЧИЛДЭГГҮЙ БОЛ ТИЙМ ХУУЛЬ БАЙХЫН ХЭРЭГГҮЙ.

0  |  0
ИРГЭН(202.179.27.12) 2018 оны 02 сарын 23

ЮУН БУРХАН БАГШ ВЭ?ХАА БАЙНА ТЭР БУРХАН БАГШ.ХЭЗЭЭ ХААНААС ЯАЖ ТӨРСӨН БУРХАН БЭ? ТЭГЭЭД БУРХАНЫ ЯМАР ИД ШИДЭЭР ИЙМ ДҮР ТӨРХТӨЙ БОЛТЛОО ХААНА ЮУ ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙСАН ЮМ БЭ??? НӨГӨӨ БУСАД БУРХАДУУДТАЙ ЯМАР ХОЛБООТОЙ ЯАЖ ХАРЬЦДАГ БАЙСНЫГ ХЭН ХАРСАН ХЭЛСЭН ҮГИЙ НЬ ХЭН ЯМАР НОМОНД БУУЛГАЖ БИЧИЖ АВСАН МӨН ДЭЛХИЙГ ЭНЭ БУРХАН БҮТЭЭСЭН ҮҮ? ЭНЭ ДҮРЭЭСЭЭ ҮХСЭН ҮҮ ЭСВЭЛ ТЭНГЭРТ ОДСОН УУ??? ЛАМ НАР МЭДЭЖ БАЙГАА БОЛ ХЭЛЖ ХАЙРЛААЧ. ЮМ ҮНЭНЭЭРЭЭ САЙХАН.ДЭЛХИЙ ДЭЭР ХЭДЭН ТӨРЛИЙН БУРХАН БАЙДАГ МӨН ТЭД ХООРОНДОО УУЛЗДАГ УУ? ЮМ ЯРЬДАГ БОЛ УУ?МАНАЙ ТАНАЙ АРД ТҮМЭН ГЭЭД ХУВААГААД АВЧИХСАН УУ?ХАМГЫН ТОМ БУРХАН ГЭЖ ХАА

0  |  0
зочин(66.181.165.36) 2018 оны 02 сарын 23

Монголын төр иргэддээ битгий ялгавартай хандаачээ гуйж бна 120 н мянгатын 14 р байрны дунд баригдсан байшинг нураах шийдвэрийг жирийн иргэнд хууль дүрэм ярьж хорьж цагдана гээд хуулиар айлгаж одоо балгас болгочихсон бгаа энэ зарчмаар хуулиа үйлчлүүлж Гүндалайгаас дархан цаазат газраа авч болоогүй юм уу яасан юм иргэддээ ялгавартай ханддагаа болиоч төр засаг минь гуйж бна иргэд чинь

0  |  0
зочин(202.131.238.150) 2018 оны 02 сарын 23

Монголын төр үнэн ӨРӨВДМӨӨР юм. Төмөр НҮҮРЭЭР энэ хүн үзүүлж үнэн чаддаггүй.

0  |  0
Top