Л.Гансүх эхнэрээ асран ялынхаа хугацааг мэрж сууна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

Бид улстөрд өндөр карьер бүхий явсан нөхдийг “Хаана явна” булангаараа сурвалжлан бичиж байгаа билээ. Энэ удаад Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Ахлах зөвлөхөөр ажиллаж асан Л.Гансүхийг онцоллоо 

“Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэдэг дээ. Цагтаа АН-ын доторхи “Алтан гадас”фракцын хоймор эгнээнд суудал эзэлж, УИХ, Засгийн газрын гишүүн явсан Л.Гансүх 2012 оны сонгуульд тойроггүй үлдсэн учраас Н.Алтанхуягийн Засгийн газарт Ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад аавын хаалга татсан хүн. Үүнийг улстөр судлаачид, нийт ажиглагчид “Улстөрийн хэлмэгдлийн шуургат он жилүүдийн золиос бол Л.Гансүх” хэмээн тайлбарладаг. Учир нь тэрбээр “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлснийхээ төлөө улсад онц хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шоронд орсон билээ. Ийнхүү дуулиантайхан аавын хаалга татсан цагаас хойш сураг тасарсан юм. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар эхнэр нь хүнд өвчтэй учраас эхнэрээ асран гэр зуур байгаа аж.

Түүнийг ийнхүү дөрвөн жил зургаан сарын хорих ялаар шийтгэхдээ улстөрийн албан тушаал хаших эрхийг нь мөнхүү дөрвөн жилээр хассан. Л.Гансүхийг 2015 онд ийнхүү ялласан учраас тэрбээр ирэх 2021 онд хүртэл улстөрийн албан тушаал хаших эрхгүй бөгөөд сонгуульд ч нэрээ дэвшүүлж болохгүй гэсэн үг. Энэ бол улстөрд өндөр карьертай явсан хүнд хамгийн том шийтгэл юм. Улстөрийн карьер, нас нь болоогүй хүний хувьд 2020 онд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх нь зүйн ёсны хэрэг байсан ч түүнд оноосон шийтгэл ийнхүү түүнийг гэртээ суухаас аргагүй байдалд хүргэжээ. Энэ ялын хугацааг мэрж дуусахад одоо гурван жил шахам хугацаа бий.

Л.Гансүх анх 1998-2000 онд Монголын Социал-демократ намын Мэдээлэл, сурталчилгаа, судалгааны хэлтсийн даргаар ажиллаж, энэ үеэс түүний улс төрийн карьер эхэлсэн гэж болно. Мөнхүү  “Залуу лидер” клубийн Ерөнхийлөгч, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Харин 2004 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж УИХ-ын гишүүн болж улмаар УИХ дахь АН-ын зөвлөлийн даргаар ажиллаж байв. Дархан-Уул аймгаас 2008 онд ахин сонгогдсон Л.Гансүхийн улстөрийн карьер өндөр авсан.

Бидний МАНАН-гийн хэмээн нэрлэж байсан С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажилласан юм. БОАЖ-ын сайдаар ажиллах хугацаандаа тусгай хамгаалалттай газар нутагт халдаж Богд уулын тусгай хамгаалалттай бүс нутгийн дийлэнхийг суурьшлын бүс болгосон гэх ялыг ч түүнд үүрүүлдэг. Үүнээс гадна Оюутолгойн гэрээг үзэглэхэд үүрэг гүйцэтгэснийхээ шанд нэг сая ам.долларын үнэтэй хаусанд заларсан гэх мэдээлэл ч байдаг. Үүнийг нь нийтэд дэлгэсэн сэтгүүлчдийг шүүхэд хүртэл өгч байсныг бид мэднэ.

2014 оны Улсын баяр наадмын дараа  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ах дүүстэй холбоотой хэрэг дэгдэж, улс төр сонирхогчдын анхаарлыг татаж эхэлсэн юм. Энэ үеэр Л.Гансүхэд АТГ эрүүгийн хэрэг ч үүсгээд амжив. Энэ хэргээс зугатааж Л.Гансүх гадаад руу оргон зайллаа гэх мэдээлэл ч нэг хэсэг тараад авсан. Харин тэрбээр “би гадагшаа зугтаагүй хөрсний хагалгаанд ороод ирлээ” хэмээн хэвлэлээр байр сууриа илэрхийлсэн.

Ерөнхий нөхцөл байдал, ялын хугацаа, хувь хүн талаас нь гээд олон зүйлээс харахад Л.Гансүхийн улстөрийн карьер дууссан гэхэд болно.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(202.9.41.204) 2018 оны 02 сарын 26

Алтанхуягийн золиосонд ял эдэлсэн дээ. Өрмийг нь Алтанхуяг хамж өрийг нь Гансүх, Дэнзэн нар хүртсэн. Хамтрагчаа хутгалдаг хүн чинь Түгжилээс гадна Алтанхуяг, Н.Энхбаяр хоёр шүү дээ. Шийлэгдамбыг Намбарван бас л золиослосон.

0  |  0
Zochin(103.229.123.215) 2018 оны 02 сарын 24

Ene uuruu vhwel taarna ehner chad hiihed. Ene mongoor zodood zaluu hvvhen awaad suuna

0  |  0
Zochin(103.229.123.215) 2018 оны 02 сарын 24

Hulgaichuud vhwel taarnaa nowsh. Gansvh pizda

0  |  0
Иргэн(64.119.20.133) 2018 оны 02 сарын 24

АН-ы хулгайчууд 12-16 онд асар их мөнгө шаасан нь үнэн ш дээ. Өөр зөндөө хэрэг нь булталзаж байгаад түр дарагдаад байгаа биз дээ???

0  |  0
Иргэн(27.123.212.142) 2018 оны 02 сарын 24

алтанхуягийн баз хэрэг хийсэн болоод ял авсан.юу ч идээгүй байхад шоронд хийв гэж.төр түмэн нүдтэй төрсөн биё 2 нүдтэй гэдэг.одоо төрд орвол муухай шүү дэ.

0  |  0
иргэн(27.123.212.141) 2018 оны 02 сарын 24

мөнгө хийсэн нь үнэн ш тэ.хууль нүдтэй.алтанхуяг баз ууд вм чинь авч гарах гээд чадаагүй ш тэ

0  |  0
Сэтгүүл. (150.129.142.171) 2018 оны 02 сарын 24

Ийм юм бичих ч гэж дээ. Сэтгүүл ч юм байх даа. Энэ хүнийг улс төрд орох вий гэж их л хйж дэн

0  |  0
Төрөө(150.129.142.171) 2018 оны 02 сарын 24

Зоригийн хэргийг яаж шийдэж байна хар л даа. Монголд бохир улс төр цэцэглэж, гэмгүй хүмүүсийн аиьдралаар тоглож, зовлонгоор нь баяжиж шуналаа хангадаг мафиуд байна. Худлаа шоучин улс төрчид. Эх оронч дүр эсгэж орилолдож байгаад шударга нэгнийгээ замаасаа зайлуулахын тулд хүн алахаас буцахгүй. Хүнийг зовлонд унагаж, түүнээсээ таашаал авч, гэр бүл үр хүүхдийг нь хүртэл доромжилж дэвсэлдэг хятад маягийн арга их дэлгэрч байна. Элбэгдорж миеэ уянга эрдэнэбат бүгд хятадууд гээ биз дээ

0  |  0
Төрөө(150.129.142.171) 2018 оны 02 сарын 24

Энэ хүнийг олон удаа гүтгэж байсан даа, сүүлдээ шоронд хийж бахаа хангасан. Энэ хүнийг сайн мэднэ. Үнэнч хүний мөс сайтай. Муусайн луйварчингууд өөрсөндөө саад болсон хүнийг ингэдэг нь монголын хууль, бас дэлхий нийтийн улс төрийн хууль

0  |  0
Horigdol(172.56.42.89) 2018 оны 02 сарын 24

Bi 90 nastai eejiigee asarmaar bn bolohuu. Nadaas uur hun bhgui.

0  |  0
Хайран хүн(202.9.42.2) 2018 оны 02 сарын 23

Алтанхуягийн хийсэн гайгүй л ажлын нэг бсншдэ найзынхаа өмнөөс ял үүрсэн гайгүй мөнгө өгөө байлгүй дэ. АН дотроо хүн чанараар хамгийн гайгүй нь шдэ уг нь. АН ыхан аймшгийн эбэ женко баярцогт гээд дорлиг эд хүнийг алж хэн ч биш болгож бж салдаг. Дахин АН ыг гаргавал монгол өөдлөхгүй ооон улс итгэхгүй тэдэнд!!!

0  |  0
Зочин(103.212.117.134) 2018 оны 02 сарын 23

Алтанхуягт ашиглагдаад амьдралаа сүйрүүлсэн хүмүүсийн нэг жишээ нь энэ хүн.юм да.

0  |  0
Damchaa(202.179.27.159) 2018 оны 02 сарын 23

Ene hun helmegdsen shu. Daraagiin bai bolgoj Su.Batbold, S.Bayar nariig unagah heregtei.

0  |  0
монгол(202.179.24.47) 2018 оны 02 сарын 23

хятадад байгаагүй нь яамай да тэнд байсан бол толгойноосоо салчихсан байгаа

0  |  0
бодлын хулгайч(43.228.129.65) 2018 оны 02 сарын 23

УЛС ТӨРӨӨ ГЭЖ. НЭГ БОЛ ЧИ ХҮН АЛНА ЭСВЭЛ ТЭР ЧАМАЙГ.

0  |  0
Чулуунбат Уранчимэг.(80.99.180.162) 2018 оны 02 сарын 23

Чи гэж хэн бэ?

0  |  0
Чулуунбат Уианчимэг.(80.99.180.162) 2018 оны 02 сарын 23

Чи томчуулд тоглоом болжээю

0  |  0
Хаясан шүлсээ эргэж(66.181.176.192) 2018 оны 02 сарын 23

Энэ хяасан шүлсээ эргэж долоодог эр дээ. Элбэгээг гуйхгүй гэж бөйснаа эхнэрээ өвчтэй гэж уйлан гуйсан. Тэгсэн мань эр худлаа залж гараад шоудаж байгаад паппарацид өртсөн. Алтанхуягтай нийлж улсын мөнгийг асар ихээр зувчуулсан хүн дээ.

0  |  0
Хаясан шүлсээ эргэж(66.181.176.192) 2018 оны 02 сарын 23

Энэ хяасан шүлсээ эргэж долоодог эр дээ. Элбэгээг гуйхгүй гэж бөйснаа эхнэрээ өвчтэй гэж уйлан гуйсан. Тэгсэн мань эр худлаа залж гараад шоудаж байгаад паппарацид өртсөн. Алтанхуягтай нийлж улсын мөнгийг асар ихээр зувчуулсан хүн дээ.

0  |  0
Хаясан шүлсээ эргэж(66.181.176.192) 2018 оны 02 сарын 23

Энэ хяасан шүлсээ эргэж долоодог эр дээ. Элбэгээг гуйхгүй гэж бөйснаа эхнэрээ өвчтэй гэж уйлан гуйсан. Тэгсэн мань эр худлаа залж гараад шоудаж байгаад паппарацид өртсөн. Алтанхуягтай нийлж улсын мөнгийг асар ихээр зувчуулсан хүн дээ.

0  |  0
haha(66.181.160.104) 2018 оны 02 сарын 23

yal n bagadsan novshnuudiin l neg de... harin ch tolgoig n iled ungursun bh shv... ard tvmenee doromjilson ene metiin novshnuud ar araasaa aawiin haalga tatah boltugai

0  |  0
Zochin(27.123.212.135) 2018 оны 02 сарын 23

Gansuh guaig bur darhaar shiidchjee hen zahialj bichvvlev.?? Teh tusam ni gyalalzaad garch ireerei buleglel hongiliihon geech naraas ushuuguu zaaval avaarai. Estoi neg amidarlaaraa togluulsandaa. Shuuh hurliig ni honog algasahgvi vzej suusaan. Huuli shuuh gej elbegeegiin medeld tald ni vilchilsen.

0  |  0
Zochin(139.5.216.12) 2018 оны 02 сарын 23

Hunii myyd dyrlasan setguulch ve setguulch gejdee.. uur hiih ajil bhgui bnu?

0  |  0
ичээч(124.158.110.82) 2018 оны 02 сарын 23

ёстой хэнд ч хэрэггүй хогийн юм бичсэн байна. мэргэжлийн сэтгүүлзүй гэж ийм балай юмыг хэлдэггүй юм.

0  |  0
Top