Сүхбаатар аймгийн Онгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх сурагчдын дотуур байрыг саяхан засварлан ашиглатанд хүлээлгэн өгчээ. Ингэснээр сурагчдын сурч боловсрох, амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлж чадсан байна. Тус байранд өөрийн сумын сурагчдаас гадна Наран, Даргьганга зэрэг бусад сумын 40 гаруй хүүхэд байрлан хичээл сургуульдаа шамддаг аж.
Тус дотуур байр 1980-аад онд баригджээ. Ашиглалтанд орсон цагаас нь хойш анх удаа аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас долоон сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээр зөвхөн байрны дотор талд засвар хийжээ. Ингэснээр байр илүү дулаан болж, хүүхдүүд амьдрах тохи тухыг бүрдүүлж чаджээ. Одоогоор тасгуудын ор жаахан гологдож байгаа гэнэ. Тиймээс сумын уугуул бизнесмэн болон зарим албан тушаалтнуудад дэмжлэг үзүүлэх талаар санал тавьсан байна. Үүний үр дүнд аймгийн “Талын зам” компанийн захирал Т.Бямбадорж нэг тасгийн таван орыг хувийн зүгээс бүрэн шинэчилж өгөөд байгаа аж.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )