МХБиржийн арилжааны 7 хоногийн тойм

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 20

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

АРИЛЖААНЫ ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ


2011 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 20-ны хооронд МХБ дээр үнэт цаасны арилжааг 5 удаа явуулж, 64 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 956.3 сая төгрөгөөр арилжлаа.

          Топ-20 индекс 20538.02 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 129.9 нэгжээр буюу 0.6%-иар өсчээ.
          Индексийн сагсад багтах Шивээ овоо /31.1%/, Мах импекс /20.1%/, Могойн гол /19.4%/, Дархан нэхий /15.0%/, Ээрмэл /5.8%/, Монголиа девелопмент ресорсес /1.3%/, УИД /0.6%/ зэрэг компанийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 74.9 тэрбум төгрөгөөр буюу 3.75% өсч, 2 их наяд 86.8 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Эрдэнэт суврага /32.0%/, Шивээ овоо /31.1%/, Хөсөг трейд /30.6%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд УБ БҮК /25.0%/, Бөөний худалдаа /20.0%/, Алмаас /19.6%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

          Нийт 64 үнэт цаас арилжигдсанаас 28 үнэт цаасны ханш өсч, 18 үнэт цаасны ханш буурч, 18 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Монгол шилтгээн /823.5 мянган ширхэг/, Хөх ган /225.9 мянган ширхэг/, УСИБ /67.4 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр Монгол шилтгээн /494.1 сая төгрөг/, Таван толгой /90.0 сая төгрөг/, Шарын гол /88.5 сая төгрөг/ компанийн үнэт цаас  арилжигдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top