С.Баярын экс эхнэр Х.Хуланд намууд санал тавиад байхад хаана явна вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 01

Бид улс төрд өндөр карьер бүхий явсан эрхмүүдийг “Хаана явна” булангаараа уншигч олонтой уулзуулж байгаа билээ. Тиймээс энэ удаад Ерөнхий сайд асан С.Баярын эхнэр Х.Хуланг онцолж байна.

Улстөрийн ууган хүчний уналт ялалтын аль аль талд нь туг ч тушаа ч болж явсан Ерөнхий сайд асан С.Баярын экс эхнэр Х.Хуланг чухам хаана юу хийж явааг сонирхох хүн олон бий. Тэгвэл Х.Хулан нь өдгөө насанд хүрсэн охины хамт тун даруухан хэрнээ чамгүй мөнгөлөг төсөл удирдан ажиллаж байгааг эх сурвалж дуулгалаа. Тодотговол, тэрбээр Дэлхийн банкнаас санхүүждэг томоохон төслийг зөвхөн Монгол Улсад төдийгүй Азийн зарим улсуудад хэрэгжүүлдэг аж. Харин С.Баяр, Х.Хулан нарын дундаас төрсөн охин өдгөө нас биед хүрч гадаадад суралцахын зэрэгцээ ээжийнхээ ажилд тус нэмэр болон ирж очиж байгааг эх сурвалж дуулгасан юм.

Х.Хулангийн хувьд УИХ-ын гишүүнээр ажиллаж ахуй цагтаа манай шударга улстөрчдийн нэгээр цоллуулж, эмэгтэй гишүүд хуруу дарам цөөн цагт парламентийн тахимаас жинхэнэ иргэдийн дуу хоолой болж явсан карьер өндөртэй улстөрч байлаа. Улс төрийн нэг талын магнайг эзлэн буй АН-ын хойморт тухайн цагийн лидер эрчүүдтэй санал солилцож, тус намын бодлого гаргах түвшинд ганцаараа шахам сууж байсан эмэгтэй юм. Үүгээр ч зогсохгүй МАН-ын нөлөө бүхий эрхмүүдтэй үзэл бодлоо уралдуулж явсан хүн. Гэтэл С.Баяртай гэр бүл болж хүүхэд төрүүлснээс хойш тэрбээр улстөрийн карьераа орхиж зөвхөн амьжиргааны чиглэлийн төсөл дээр ажиллан даруухан амьдрах болжээ. Харин улс төрийн хүрээнд “Х.Хулан нь С.Баяртай холбогдоогүй бол улстөрд олон жил байж их зүйл амжуулах хүн байлаа. Түүнд боловсрол, сийрэг ухаан, туршлага гээд бүхий л зүйл байдаг, энэ цагийн шилдэг улстөрч эмэгтэй бол яах аргагүй Х.Хулан” хэмээн халаглах нь бий.

Мөнхүү ойр дотны нэгний хэлснээр Х.Хуланд улстөрийн хүчнүүд намдаа элсэх санал тавьж өндөр албан тушаал амлаж байсан үе ч бий гэдгийг нуугаагүй. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн С.Оюун, ОХУ-д Монгол Улсаас суух Элчин сайд Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа нартай байнга харилцаатай байгааг дурдаж байсан юм. Үүнээс харвал Х.Хулан нь их улстөрд эргэн ирэхийг ч үгүйсгэх арга алга.  

Цагтаа улс төрд цөөн эмэгтэйчүүдийн төлөөлөл болж явсан Х.Хулан нь Иргэний Зориг Намыг байгуулах ажлыг гүйцэтгэгчдийн нэг. Үүнийг С.Баярын захиалгаар гүйцэтгэх явцад С.Баяртай гэр бүлийн харилцаагаа бэхжүүлсэн гэдэг яриа бий. Тиймээс энэхүү түүхийг цухас ч болтугай дурдах нь зүйд нийцэх байх. С.Баяр нь Н.Багабандийн үед буюу 1997 оноос Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилласан. Энэ үед МАН-ын залуу халаагийн хувьд ялагдал хүлээгээд байсан намаа ялалтад хүргэх Н.Энхбаярын нууц ажиллагаанд манлайлан оролцсон хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Тиймээс аллагад өртөөд удаагүй байсан С.Зориг агсанд дөрөөлсөн пиар хийх ажиллагааг ч удирдсан гэдэг. Үүний хүрээнд өрнөсөн нэг зүйл бол С.Зоригийн дүү С.Оюунтай тохиролцож Иргэний Зориг Намыг байгуулах нь юу юунаас чухал байв. 2000 оны сонгуульд С.Зоригт хайртай ардчилагчдын сэтгэл зүйг хоёр хуваах замаар АН-ын саналыг хуваан хүчгүйдүүлэх нь тэдний тэргүүн зорилго байв. Ингэхийн тулд С.Зоригийн дүү С.Оюуныг энэхүү ажиллагаа, пиарынхаа гол дүр болгох нь юу юунаас чухал байсан аж.  

Харин С.Оюунтай тохиролцож, ИЗН байгуулах ажиллагааг гагцхүү Х.Хулан зохион байгуулж чадна гэдгийг С.Баяр мэдэж байсан учраас хайр сэтгэлээр холбогдоод удаагүй байсан Х.Хулангаар энэ ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөжээ.  Ийнхүү 1998 онд тэнгэр болсон ардчиллын алтан хараацай С.Зоригийн дүү С.Оюуныг ятгаж түүний нэр орсон нам байгуулах ажиллагааг Х.Хулан гүйцэтгэж С.Баяр зөвлөж залж байснаас эрхэм хоёрын амьдралын түүхийг зузаатгасан түүхтэй. Түүнээс өмнө бол гэр бүлийн хувьд тийм ч бат бөх байгаагүй гэдгийг найз нөхөд нь хэлдэг. Дашрамд дурдахад С.Баяр С.Зориг агсны үхлээр шоу хийж Ардчилсан намын нэрийг унагахын тулд ИЗН-ыг байгуулсан гэдгийг улс төрийн хүрээнд бүгд хэлж ярьдаг. С.Оюуныг нөхөн сонгуульд өрсөлдөхөд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн далд удирдагчид бол тэд бөгөөд ИЗН-ыг С.Баярын гэрт байгуулсан ч гэдэг.  

Харин УИХ-ын гишүүнээр ахин сонгогдоогүй Х.Хулан С.Баярыг 2001 онд ОХУ-д Элчин сайдаар томилогдон ажиллахад нь хамт явсан ч тун удалгүй охиноо тэврэн нутагтаа ирснээр тэд гэр бүлийнхээ амьдрал цэг тавьсан түүхтэй.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баярынг дэмжигч(172.69.252.136) 2021 оны 09 сарын 26

Хараалаас өөр мэдлэггүй хөөрхийс мангастай үлгэрт итгэчхээд энэ хүнийг мөнч их хараах юм тэнгэр хараагаад амны гарз тэмээ чулуудаад гарын гарз гэдэгдээ хөөрхийс минь

0  |  0
Зочин(66.181.176.254) 2018 оны 03 сарын 04

Зайлсан чигээрээ зайл сайхан залуучууд зөндөө байна .

0  |  0
Эх(103.206.195.166) 2018 оны 03 сарын 02

Улс орноо гэх сэтгэлгүй, өөдгүй муу хүмүүс ...

0  |  0
dogi(122.201.23.83) 2018 оны 03 сарын 02

С.Баярын улс төрийн карьер дууссан боловч хорчин зан нь улс төрд, ялангуяа залуучуудад их гай тарьж байна. Муу хүн үхдэггүй гэж үнэн юм даа

0  |  0
Зочин(202.9.41.136) 2018 оны 03 сарын 02

С.Баяр эдгэшгүй бэлгийн замын өвчинөөр шаналж байгаа болохоор эхнэрүүд нь тогтдоггүй холдоод явдаг юм.

0  |  0
Booldok(174.198.3.226) 2018 оны 03 сарын 02

Bogsnii buzar

0  |  0
zochin(202.131.243.190) 2018 оны 03 сарын 01

iim kulkoztoi yaj der negtgej ywsan ym boldoo huurhii.

0  |  0
Bat(174.200.8.173) 2018 оны 03 сарын 01

Eeljit ehner oor yu yum

0  |  0
нэргүй(103.212.116.202) 2018 оны 03 сарын 01

хогын ургамал хонин шаралж үхэдгүй гэж үнэн үү?

0  |  0
нэргүй(103.212.116.202) 2018 оны 03 сарын 01

Асуудлыг хуулийн хүрээнд эв зүйгээр шийдэх боломжгүй болсон үед шийддэг ганц арга нь зэвсэгт тэмцэл байдгыг түүх харуулсан,үүнд л санаа зовдог.

0  |  0
НАМЫН ЦААНА ГЭМТ ХЭР(202.9.44.88) 2018 оны 03 сарын 01

МОНГОЛД ХЯНАЛТ ТАВЬДАГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД НЬ АЖЛАА ХИЙЖ ЧАДХАА БАЙСНЫГ ДЭЛХИЙ ДАХИНД ЗАРЛАЖ ӨӨРСДИЙГӨӨ ХАРУУЛЖ БАЙНА. АТГ, ТЕГ, ШҮҮХ, ЦАГДАА ЯМАР Ч АЖИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АВИЛГАЛД ИДЭГДСЭН НЬ ЭРДЭНЭТИЙН ТӨРИЙН 49%-Г БАРЬЦААНД ТАВЬЖ ЛУЙВАРДСАН ХЭРЭГ ХАРУУЛЛАА ОДОО ХУВЬ ХҮНИЙ ХИЙСЭН ХЭРГИЙГ ТӨР ТӨЛӨХ ЮМ ГЭНЭ. ЭНЭ ХЭРГЭЭС ГАДАНА ӨЧНӨӨН ОЛОН ХУУЛЬ БУС АРГААР БАЯЖСАН ХЭРГҮҮД АР АРААСАА ШИЛ ШИЛЭЭ ХАРААД БАЙЖ БНА. 2015 ОНЫ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ХУУЛЬ БУС АРГААР ХӨРӨНГӨЖСӨН ЭТГЭЭДИЙН ХӨРӨНГИЙГ УЛС ХУРААЖ АВАХЫГ ХОРИГЛОСОН ГЭЖ АТГ МЭДЭГДЭЖ ЦААШИД АЖИЛЛАХ АРГА АЛГА ГЭЛЭЭ. ЭНЭ ХЭН ИЙМ ХУУЛЬ ХЭНД ЗОРИУЛЖ ГАРГАВА

0  |  0
Top