НИТХ-ын дарга С.Амарсайханаас цаг үеийн үйл явдалтай холбогдуулан тодруулга авлаа.
-Сүүлийн өдрүүдэд НИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллын тухай яриа анхаарлыг татах боллоо. Энэ талаар тайлбар өгөөч?
-НИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо ажиллах зардлаа урамшуулал хэлбэрээр авч ирсэн. Одоо ч авч байгаа нь үнэн. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон хурлын төлөөлөгчидөд урамшуулал олгох тухай НИТХ-ын 2012 оны 70-р тогтоолын дагуу Нийслэлийн төсөвт жил бүр тогтмол тусгагдаж ирсэн байдаг.
-НИТХ-ын төлөөлөгчид ямар зориулалтаар урамшуулал авч ирсэн вэ?
-Нийслэл, дүүргийн төлөөлөгчидөд 2008 оноос хойш урамшуулал гэхээсээ илүүтэй үйл ажиллагааны зардлыг нь олгож эхэлсэн юм билээ. Тодорхой зардалгүйгээр тойрог, дүүргийнхээ иргэд сонгогчдын төдийгүй нийслэлийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Тийм ч учраас үе үеийн НИТХ-ын төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах зардлыг урамшуулал хэлбэрээр олгож ирсэн. Үүнийг нууж хаах ямар ч шаардлага байхгүй. Харин ч ил тод, нээлттэй болгож, төлөөлөгчдийн ажлын хариуцлагатай нь уялдуулах цаг нь болсон гэдэг талаар өмнөх хурлууд дээр би удаа дараа мэдэгдэж байсан.
-Төлөөлөгчидөд хэдий хэмжээний урамшууллыг ямар хугацаанд олгодог вэ?
-Өмнө нь жилд нэг удаа бөөнд нь олгодог байсан. Тухайлбал, 2017 оны төсөвт төлөөлөгчдийн урамшууллыг олгохдоо тус бүрд нь нэг удаа 50.0 сая төгрөгөөр тооцон төсөвт суулгаж, өнгөрсөн оны 6 сард НИТХ-аас төлөөлөгчидөд олгосон. Тэгвэл энэ жилээс жилд нэг удаа бөөнөөр нь олгодог байсан зардлын хэмжээг бууруулж, холбогдох журмыг өөрчилж, дээр дурьдсанчлан төлөөлөгчдийн ажлын хариуцлагатай нь уялдуулан улирал тутамд 10.0 сая төгрөгийг олгож, гүйцэтгэлд нь хяналт тавин ажилладаг болсон.
-Урамшууллын асуудлыг Хурлын дарга бие даан шийддэг юмуу, эсвэл Төлөөлөгчдийн хуралдаанаар шийддэг үү?
-Ийм асуудлыг С.Амарсайхан гэдэг хүн дур зоргоороо шийдвэрлэдэг юм биш. Урамшуулалттай холбоотой зардлыг жил бүр Нийслэлийн төсвийг батлах үеэр төсөвт суулгаж, зориулалтын дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор шийдвэрлэдэг. Хурлын даргын хувьд гарын үсэг зурж тогтоолыг албажуулдаг учиртай.
Л.ХАЛИУ
Эх сурвалж: news.mn
Сэтгэгдэл ( 6 )
Амарсайхан чамд идэж уусан зүйл байхгүй л юм бол наад мөнгөнөөс өөр юм бодохоо больчихсон тэнэгүүдтэйгээ үзэлчээч
Баттулгаа чи наад бусармаг явдлыг зогсоогооч ээ, Монголын сайлын унээ Эрдэнэт хулгайчуудын гарт, гэтэл Ниислэлийн ИТХ ын хулгайчуудыг хардаа ........
Энэ муусайн хулгайчуудыг яахаар нь ингэж даврааж байдаг юм, сард нэг хуралд суух нэрийдлээр баахан ус ууж унгаж унгаж байгаад тарахад 3,3 сая тогрог авч байдаг, тэгэхэд насаараа улсдаа ходолморлоод тэтгэвэрт гараад 30 хоног хулээж байж 260 мянган тогрог авч байна, одорт 8,5 мянган тогрог бодоод уздээ, энэ нэг голийсон хулгайч чинь Отгонбаяр гэж нэг худалч хулгайч торд гараад хулгай хийж байгаад алга болсон, тэрний дуу нь биздээ, Зоригийг алсан баатар Батуул юуч болоогуй юм шиг авна даа, естой умхий хуурнууд юм даа
Энэ муусайн хулгайчуудыг яахаар нь ингэж даврааж байдаг юм, сард нэг хуралд суух нэрийдлээр баахан ус ууж унгаж унгаж байгаад тарахад 3,3 сая тогрог авч байдаг, тэгэхэд насаараа улсдаа ходолморлоод тэтгэвэрт гараад 30 хоног хулээж байж 260 мянган тогрог авч байна, одорт 8,5 мянган тогрог бодоод уздээ, энэ нэг голийсон хулгайч чинь Отгонбаяр гэж нэг худалч хулгайч торд гараад хулгай хийж байгаад алга болсон, тэрний дуу нь биздээ, Зоригийг алсан баатар Батуул юуч болоогуй юм шиг авна даа, естой умхий хуурнууд юм даа
Энэ ч ёстой хүний үнэргүй хулгайч нар баына. Ниислэлд 1сард 3сая төгрөгөөр юу хийж бн.хяналтанд авмаар юм.10хүнд коктоель уулгаад. Комссийн юм тараах уу.1жилд 1талөөлөгч50сая төгрөгөөр юу хийсэн бэ??2017 онд үүнийгээ иргэдэд тайлагаа. Задаргаагаа .хүн тус бүрэар тайланг нь гаргаж үзүүлнэ үү,. Бидний нүдэнд харагдаж.гарт баригдсан шинэ сайхан зүйл харагдахгүй байнаа.с.амарсайхан гуай нуугаагүй нээлттэй юм чинь болно биздээ.
Өөрөө өөртөө зориулж цалин орлогын төсөв тусад нь баталдаг гарууд ичиг, сарын 6,6 сая төгрөг хувьдаа авдаг. Тэриигэ тойргт ажиллиах мөнгө гэж хүн хуурдаг 80% шүүб машин зээл гэсэн элдэв төлбөрт хувиин зорилгод нь үрэгддэг дээ