Та нарт хийх ажил их байна. Зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалан зээл авсан эрх мэдэлтнүүдийн хэргээс гадна олон зүйл бий. Энэ хэрэг тэртээ тэргүй нэг тийш шийдэгдэхээс өөр аргагүй байдалд авчирсан та бүхэнд хаа хаанаа талархаж байна.
Юуны өмнө захиалагчгүйгээр шийдэгдээд буй С.Зориг агсны хэргийн үнэн мөнийг олох. Үүнд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тусламж хэвээрээ гэдэгт найднам. Яагаад гэхээр эндээс бүхий л хууль бус үйлдлийн олон зангилаа тайлагдах учиртай. С.Зоригийн үхлийн дараа дэгдээсэн “Казиногийн хэрэг” ч ямар учиртай юм. Энэ хэрэгт холбогдож яллуулсан нөхдийн нэгээс бусад нь ажиллаж амьдарч л байна. Аливаа зүйлийн уг үндэсийг олохгүй бол тэр ургасаар байна биз дээ. Нэн шинэ үеийн Монгол Төрийн өндөр дээд албан тушаалтнууд, бүлэглэл үүсэх нөхцөл, хууль бус үйлдэл өдгөөгөөс 20 жилийн өмнө үүссэн гэж үздэг. Үүнээс өмнө харьцангуй цэвэр байжээ гэдэг дүгнэлтийг хаа хаанаа хийдэг учраас энэ хэргээс эхлэн хөндөх учиртай гэдгийг ч шинжээчид хэлдэг.
Үүнээс гадна саяхан өрнөөд чимээ намдаасан Х.Баттулга, А.Гансүх нарт холбогдох “Төмөр зам”-ын гэх хэрэг яагаад замхарав. Хүчний байгууллагын бүхий л шатанд өндөр авч байсан энэ хэргийг Шүүхээс буруу зөв гэх ямар ч тайлбар өгөлгүйгээр намдаасан учраас ямар нэгэн хариулт авах нь та нарын үүрэг. Иргэн хүн болохоор хэрэг үүсгэдэг, Ерөнхийлөгч болохоор үүсгэж болдоггүй гэсэн хууль ардчилсан Монгол Улсад байж болохгүй биз дээ. Хамгийн ойрын жишээ гэхэд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д анхан шатны шүүхээс олон тэрбум төгрөгийн торгууль тавьж, 30 жилийн ял оноосон байна.
Нам дотор чинь буй “60 тэрбум”-ын хэрэг нь зөвхөн Ц.Сандуйг ИТХ-ын даргаас чөлөөлснөөр наймаалцах хэмжээний зүйл биш биз дээ. Албан тушаалаас чөлөөлөх нь ял гэсэн заалт лав байхгүй. Та нарт нам гэсэн өмчирхөл, элэг татан зөөлөн хандах учир байхгүй. Тэгээд ч намын чинь дарга У.Хүрэлсүх “Авлигачидтай нам харгалзахгүй тэмцэх”-ээ удаа дараа илэрхийлсэн учраас энэ тал дээр дэмжлэг үзүүлнэ гэдэгт өндөр итгэл төрнө.
Тэд Ж.Батзандан шиг популизм хийсэнгүй, О.Баасанхүү шиг газар авахгүй хууль дүрэм ярьсангүй, С.Жавхлан шиг муйхарласангүй. Бусад залуу түшээд шиг бүлэглэлийн халаасанд орж далдхан сүсэг үйлдсэнгүйгээс харахад цаашид тууштай тэмцэх магадлал бүхий бүлэглэл. Тиймээс ч иргэд олон нийтийн хүсэлтийг та бүхэнд уламжилж, урмын ташуур өгөх гэсэн хэрэг.
Мөнхүү нэг том асуудал бол “Оюутолгойн гэрээ”-ний үзэглэсэн байдал, түүнд холбогдох олон сэжим нь хаанаасаа эхтэйг ч гаргаж ирэх цаг нь болсон. Энэ тал дээр олон шударга гишүүд нэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Олон жилийн турш “Оюутолгой гэрээ”-г Монгол Улсад ямар ч ашиггүй, авлигын шинжтэй. Гэрээг үзэглэсэн сайдууд үнэтэй хаус хахуульд авсныг ч баримтаар дэлгэхээс эхлээд олон зүйл мэдэх учиртай УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатараас эхлээд олон хүмүүс туслана.
Улстөрийн албан тушаалтан, Төрийн албан хаагч нь офшшор буюу нууц дансанд мөнгө байршуулахгүй байх шинэхэн хууль буй. Тэгэхээр тус бүсэд мөнгө байршуулсан олон нэрсийг ил болгон хариуцлага тооцох ч асуудал тулгарч байна. Энэ тал дээр өндөр хэмжээнд судалгаатай үйл ажиллагаа эхлүүлсэн гэж хэлж болох Х.Баттулга Ерөнхийлөгч туслах учиртай. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн яриад буй “30 гэр бүл”-ийг ч тодруулан нэрлэх үүргийг та нар хүлээх нь чухал асуудал боллоо.
Түүнээс урьд өмнө хэзээ ч ийнхүү УИХ-аас залуу гишүүд бүлэглэлийн эсрэг зоригтой босч байсан удаагүй. Тэд бүгд л бүлэглэлийн халаасанд ямар нэгэн хэмжээгээр орчихсон байдгийг ч нуух хэрэггүй: Хоосон популистууд. Ардчилсан Төр нэрийн дор сүүлийн 20 гаруй жилд өрнөсөн гэмт үйлдлийг ухаж уудлана гэдэг маш том ажиллагаа. Цаг хугацаа их орохоос гадна бүлэглэлийн ил далд эсэргүүцэлтэй ч тулна. Энэ бүгдийг эс тоож, томоохон үйл хэргийг эхлүүлсэн дээрх түшээдэд талархах ёстой. Тэр тусмаа дэмжиж, эргэж буцахгүй байхыг сануулах хэрэгтэй. Яагаад гэхээр бүлэглэлд мохоож болох эрх мэдэл, шүүх засаглал, их хөрөнгө мөнгө, хэвлэл мэдээлэл, ил далд халдлага гээд бүхий л зүйл бий.
А.Толбо
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
Хүрэлсүхийн Засгийн газар одоо яаж ажиллахыг АРД ТҮМЭН ИХ САЙН АЖИГЛАЖ БАЙГАА ШҮҮ?Эрдэнэт, оюу толгойн хэрэг, Оффшор, 60,0 сая-ын хэрэгүүдийг яаж шийдсэнээс 2020 оны сонгуулийн үр дүн гарна шүү?МАН сайн ажиллавал ард түмэн онц дүн тавьж дахин сонгоно.Үгүй бол МАН ёстой ҮҮРД баяртай шүү?
Тав нар чаднаа итгэж байгаа шүү та нарт бүү шантар
Хоосон ярьж ард түмний тархийг бүү угаагаасай билээ.Залхаж байна шүү
bnhay ard uls rumin zereg ulsiin avliga avsan ugsun humiisiig heregt tataj bgn taalagdaj bgzhiseev erni yadarch bid nar divaajind neg uulzidaa iih uls tur yardag uulsuudaa