Бид улстөрд өндөр карьер бүхий явсан нөхдийг “Хаана явна” булангаараа сурвалжлан хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн асан, Цэргийн тагнуулын газрын дарга асан “Казино” хэмээх Д.Энхбаатарыг онцоллоо.
Цагтаа Төрийн ордонд заларч, казиногийн гэх хэргээр яллагдан хорихын хаалга татаж, сүүлдээ Бригадын генералын мөрдөстэй Батлан хамгаалахын салбарт хойморлож гээд юм юм үзэж явсан Д.Энхбаатар хаана явна вэ гэхээр өөрийн эрхгүй сонирхол татлаа. Ерөөсөө тэр нам гүмхэн амьдрахыг хүссэн учраас элдэв хэвлэлийн хуудас хэл амнаас ангидхан Гачуурт тосгонд хувийн эдлэндээ амьдарч байгааг танилууд нь хэллээ. Тэр хэрээр сонирхуулах гойд зүйлгүй амьдарч байгааг ч давхар дуулгасан.
Ингэхдээ хорих руу ачигдахад нь уйлж зогссон Нарийн бичиг бүсгүйтэйгээ бус бага залуугаасаа ханилсан ханьтайгаа ч бус орос бүсгүйтэй амьдарч байгаа аж. Тэгэхдээ хувийнхаа амьдралыг залгуулах бизнес хөдөлгөж байгааг ч дуулгаад авлаа. Буриад зоны үр садын хувиар тэрбээр зүгээр суудаггүй ажилсаг нэгэн гэдгийг айл хөршүүд нь хэлдэг. Тэр хэрээр түс тасхан зантай гүдэсхэн буриад эр улстөрөөс ихэд ангид амьдарч байгаа нь ч бусдын сонирхлыг илүү их татдаг биз ээ. Арга ч үгүй хам хэрэгтэн Д.Баттулга нь улстөрөөс огтхон ч хөндийрөөгүй учраас түүнтэй нь хамтатган боддог болов уу.
Монгол Улсад казино гэх нэр томъёог мэддэггүй шахам байхад “Казино”-гийн дуулиант хэрэг мандаж, УИХ-ын нэр бүхий гурван гишүүн, нэг иргэн гээд дөрвөн нөхрийг яллаж байсан цагаас хойш 20 жил өнгөрчээ. Дуулиантайхан болж өнгөрсөн хэргийн эздээс нэг нь бурхны оронд заларч, нэг нь их улстөрд байгаа бол хоёр нь сураг тасраад байна. Эд нар дунаас нэлээд чөмөг заан олон таван үггүйгээр ялыг ухамсарлаж байсан нь Д.Энхбаатар гэдэг. Тухайн цагтаа “Буриадын цөст хөвүүн” ч гэх нэрийг хэвлэлийн хуудаснаа зүүгээд авсан.
Уг үндэслэл нь Макаогийн хятадуудаас авлига, хээл хахууль авсан хэргээр аавын хаалга татсан нь чухам ямар учиртайг мэдэх юм алга. Ямартай ч тэрбээр “С.Зоригийн үхэл миний амьдралыг самарчихсан” гэсэн ярилцлага шар хэвлэлийн хуудсанд хадгалагдан үлдсэн нь олон зүйлийн учрыг тайлах нэгэн зангилаа байхыг үгүйсгэхгүй.
“Ардчиллын 13”-ын нэг Д.Энхбаатар тэр бүрий хүнийг сайн муу хэлээд байдаггүй нэгэн ч нийгэм хувьсан ид үймэж байхад Э.Бат-Үүлийг “Буриадын цөсгүй муу амьтан” хэмээн нүүрэн дээр нь зүхэж байсан гэдэг. Чухам юунаас болж ийн хэлэхэд хүргэснийг мэдэх юм алга. Юутай ч баргийн дуугардаггүй Д.Энхбаатарыг ийн зүхэхэд хүргэхэд Э.Бат-Үүл баахан хулчийсан байх магадлалтай л юм.
“Буриадын цөст хөвүүн” ялынхаа хугацааг дуусган гарч ирээд Д.Баттулга шиг улстөрд шунасангүй, албан тушаалд тэмүүлсэнгүй, өнөөх л гүжирмэг зангаараа бор амьдралаа бордож өөрийнхөөрөө амьдарч явсан гэдэг. Гэтэл ардчиллын үйл хэрэгт мөр зэрэгцэн тэмцэж явсан Ц.Элбэгдорж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалтын туг мандуулсанаар түүнийг дуудсан байна. Дуудаагүй бол очихгүй нэгэн гэдгийг ч найз нөхөд нь хэлдэг. Ийнхүү Д.Энхбаатар БХЯ-ны Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын даргаар ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн зарилгаар олгодог Бригадын генерал цолоор шагнуулж, улмаар Цэргийн тагнуулын газрын дарга болон дэвшсэн нэгэн. “Нөхрийн хэрэгт өдрийн боол” гэгчээр мандаж явах цагтаа аавын хаалга татаад ирсэн муу найзыгаа өргөх сэтгэл Ц.Элбэгдоржид байсан л байна. Д.Энхбаатарыг ийнхүү өөд татаж ахуй цагт “Д.Энхбаатар олон хэргийн учрыг мэдэх учраас Ц.Элбэгдорж амыг нь барих зорилгоор албан тушаал өгч байна. Тэр тусмаа Элбэгт хамаатай олон зүйлийг тэр мэднэ” хэмээн тухайн үед цуурч л байсан. Чухам үнэн худлыг бүү мэд.
Ийнхүү өнгөрөгч 2017 онд Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийг хугацаа дуусахаас өмнө Бригадын генерал маань амьдрал залгуулаад байхуйц тэтгэвэр тогтоолгон албаа өгсөн гэдгийг хэлсэн. Ц.Элбэгдоржийг ид хүчээ авч ахуй цагт Зэвсэгт хүчний жанжин штабын даргын сунгаа явагдаж олон ч цэргийн мундагууд өрсөлдөж байсан даа. Энэ үед Ц.Элбэгдорж түүнд хандан “Зэвсэгт хүчний жанжин штабыг авбал ав” гэхэд мань эр “Надад энэ нь болно,оо” гэснээс үзвэл түүний албан тушаалын дон нэгэнт үгүй болсон нь харагдана.
Лу.Болдыг БХ-ын сайдаар ажиллаж ахуй цагт буюу 2014 онд Жанжин штабын нэр нөлөө бүхий эрх мэдэлтнүүд хил дамнасан зэвсгийн наймаа хийсэн хэрэг дэгдэхэд мань эрийг онгоцны наймаа хийсэн хэмээн сониноор цоллож, баргийн зүйлд хөдөлдөггүй “Буриадын цөст хөвүүн” эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж шүүхэд хүртэл хандаснаар нэр төрөө сэргээж байсан билээ.
Өөрийнх нь хэлснээр “С.Зоригийн хэрэг амьдралыг нь самраагүй” бол тэрбээр АН дотор нэлээд хүчтэй лидер байх нь дамжиггүй. Яагаад гэвэл түүнд АН-ын үе үеийн удирдагч лидерүүдээс тэс өөр зан чанар бий. Тодотгож хэлбэл давуу чанар олон байдаг. Яг өнөөдрийн улс төрд байх ёстой ховор имиж бол түүнд байгаа гэдгийг олон хүн хэлдэг. Даанч учир битүүлэг хэрэгт яллуулсан цагаас хойш тэр их улс төр рүү өнгийсөнгүй, өөрийнхөө чигээрээ зандаа хөтлөгдөн агид амьдарч чаджээ.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 21 )
Энэ муулаад буй ардчиллагчдын буянаар та нар гар утас компютэр гадаад паспорт солонгос америк гэдгийг мэддэг болж энгэж буруу зөвгүй бурж байнашүү дээ.өөр цагт бол яана даа доорх тэнэгүүдээ бичиж буйгаас чинь арчаагүй дорой сул толгой,хоосон толгой нууд ...
Tsostei buriad gej yu baisiin
ОХУ- ын Ерөнхийлөгчтэй нэг сургуулийн бүтээгдхүүнүүд ээ.
Элбэгдорж заримд нь генерал,заримд нь бригадын генерал, заримд нь Улсын баатар гээд ардчиллын нэр хүндийг унагаж чадсан луйварчин шүү
Зоригтой золбоотой л эр хүндээ. Уг нь нутгийн ах дүүс нь овоо л өөд татаж өндөр сэнтийд залсан юм. Өөрөө мундагтаа гишүүн болж явсан гэж уймарлаж мэдэх л эрдээ. Одоо тэтгэврийн генерал түвшин нуруутай л яваарай даа
Ямар ч хөрөнгө цуглах боломжгүй нөхөр шүү дээ эцэг эх нь яахав миний мэдэхийн эрхүүгийн хэлний бэлтгэлд эцэг нь дёкан байсан эх нь арын албанд зүтгэж байгаад л нутагтаа ирсэн улс
Хүзүүгүй Дээрэмчин юуу гэсэн гэнэээ????---Жанжин штабыг авбал ав---- гэнэ үү?????? зиоо зо Хүзүүгүй СУГ Монголын хамгийн чухал Батлан Хамгаалах албыг хүртэл Гэмт хэргийн хамтрагч чадваргүй найз нартаа БЭЛЭГ болгож байсан хэрэг үү?????? Хүзүүгүй элбэг дорж гэх БУЗАР новш хэдэн үеэрээ хараал хүрч долоон уулын цаагуур далд орно доо.
Э . БАТҮҮЛ , Д . ЭНХБААТАР , ЛУ . БОЛД - ЦӨМ ХУЛГАЙЧУУД . . .
Batuul shal hudalaa tuilbargui gar mongold ih gai bolj bga
жинхэнэ авилгын загалмайлсан хулгайч нарын нэг шүү дээ. батүүлннс дээрдэхгүй адилхан л нэг муу халаасны хулгайч
Монголд л ийм замбараагүй томилгоо их. Гэхдээ энэ хүн Бат-Үүлийн талаар үнэнийг хэлсэн байна даа. Бат- Үүл гэж туйлбаргүй, орон гаран, тодорхой үзэл баримтлалгүй хүн байх юм даа
Монголд л ийм замбараагүй томилгоо их. Гэхдээ энэ хүн Бат-Үүлийн талаар үнэнийг хэлсэн байна даа. Бат- Үүл гэж туйлбаргүй, орон гаран, тодорхой үзэл баримтлалгүй хүн байх юм даа
худлаа юм бичээд хүмүүсийг төөрөгдүүлдэг нэг арга байна. ууганбаяр гэж нэг захиалгаар бичдэг хүн байна. хэдийг авдаг юм бол?
гэм буруутай хүнийг хүнийг бусад оронд гэмт хэрэгтэн л гэдэг манайд бол ардчиллын алтан хараацай гэдэг гэж Гантулга гуайн хэлсэн үг юутай үнэн бэ
буриадын цөс гэж,ямаан омогтой согтуу гаруудыг хэлдэг байх шүү
АВСАН ОДОН МЕДАЛИЙГ НЬ ХАР БАРАГ ДАЙНД ОРОЛЦСОН ХЭМБ ГУАЙГААС Ч ИЛҮҮ БАЙГАА БИЗ КОЗИНОГИЙН ХЭРЭГТЭЙ ШОРОНД ОРООГҮЙ ДАЙНД ОРСОН ГЭЖ ЭЛБЭГДОРЖ ӨГСӨН ЮМ.
АВСАН ОДОН МЕДАЛИЙГ НЬ ХАР БАРАГ ДАЙНД ОРОЛЦСОН ХЭМБ ГУАЙГААС Ч ИЛҮҮ БАЙГАА БИЗ КОЗИНОГИЙН ХЭРЭГТЭЙ ШОРОНД ОРООГҮЙ ДАЙНД ОРСОН ГЭЖ ЭЛБЭГДОРЖ ӨГСӨН ЮМ.
ХЭН НЬ ШОРОНГИЙН ХОРИГДОЛООС ГЕНЕРАЛ БОЛТОЛ ДЭВШИЖ БАЯН ТАНСАГ АМЬДАРДАГ БНА ТЭРНИЙ АРДЧИЛАЛЫН НӨХДҮҮД НЬ БАГАГҮЙ ЮМ ӨМЧЛҮҮЛЖ ӨГСӨН БОЛОЛТОЙ ТҮНЭЭС БИШ ХЭДИЙ ЗАВАНДАА ХӨРӨНГӨ ХУРААЖ ХӨРӨНГӨЖИХ ЦАГ ЗАВ ГАРАХ ВЭ ДЭЭ ЭЛБЭГДОРЖ ГЕНЕРАЛ БОЛГОЖ ЖААХАН ӨНДИЙЛӨГСӨН ЮМ БИЗ ДЭЭ АРДЧИЛАЛ ЯРИСАН ХУВЬСГАЛЧИД АА ГЭЖ БАЯЖСАНЫГ НЬ ХАРАХЛЭЭР ХУЛГАЙЧИД Ч ЮМ ШИГ ХАРАГДАХ ЮМ ДАА
ХЭН НЬ ШОРОНГИЙН ХОРИГДОЛООС ГЕНЕРАЛ БОЛТОЛ ДЭВШИЖ БАЯН ТАНСАГ АМЬДАРДАГ БНА ТЭРНИЙ АРДЧИЛАЛЫН НӨХДҮҮД НЬ БАГАГҮЙ ЮМ ӨМЧЛҮҮЛЖ ӨГСӨН БОЛОЛТОЙ ТҮНЭЭС БИШ ХЭДИЙ ЗАВАНДАА ХӨРӨНГӨ ХУРААЖ ХӨРӨНГӨЖИХ ЦАГ ЗАВ ГАРАХ ВЭ ДЭЭ ЭЛБЭГДОРЖ ГЕНЕРАЛ БОЛГОЖ ЖААХАН ӨНДИЙЛӨГСӨН ЮМ БИЗ ДЭЭ АРДЧИЛАЛ ЯРИСАН ХУВЬСГАЛЧИД АА ГЭЖ БАЯЖСАНЫГ НЬ ХАРАХЛЭЭР ХУЛГАЙЧИД Ч ЮМ ШИГ ХАРАГДАХ ЮМ ДАА
za yu bolood genet bichuuleed ehlev.
Elbegdorj Batuul iin detged er hun dee