Хотын гишүүд хоёр эхнэр хүсээ юу ?

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 06

УИХ-ын чуулган завсарласан мөчид “Хоёр эхнэртэй байх тухай хууль”-ийн төслийг өргөн барьсан гэх албан бус мэдээлэл хаа сайгүй өрнөлөө. Тиймээс энэ тухайд холбогдох газраас тодруулахад “Тийм зүйл байхгүй” гэсэн товчхон хариуг өгөхдөө нэлээд ёжлонгуй байв. Гэтэл чуулганы завсарлагааны үед хөдөө орон нутагт тойрогтоо ажиллахгүй, аялан тойрох ажлаар бага хотоос сонгогдсон хэдэн гишүүд тойрч суугаад энэ тухайд хошин яриа өрнүүлсэн аж. Харин энэ хошин яриа нь ийнхүү өнгөө хувирган бусдын сонорт очсон бололтой.  

Хүрээнээс сонгогдсон гишүүд сонгогч олонтойгоо уулзаж ядах юмгүй, ганц хоёр өдөр зардал чирэгдэл багатай уулзаж учраад ярих зүйлээ ярьчихна. Хийсэн бүтээсэн нь бага бол бүр ч ярих юм олдохгүй. Харин алс баруун уулсын нутгаас эхлээд говь цөл ер нь хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүдийн хувьд чамгүй бартаа давж зардал чирэгдэл болж байж сонгогч олондоо хүрдэг юм. Тиймээс тэдэнд хоёр эхнэр авах тухай хуулийн төсөл ярих завгүй чуулганы завсарлагааг өндөрлүүлдэг болов уу. Хоёр эхнэртэй байх хуулийн төсөл боловсруулах тухай ярьж явснаас ихэр хурга бойжуулах тухай ярьж явсан нь тэдний аминд өлзийтэй биз ээ. Хэрвээ ам халаад хоёр эхнэрийн тухай яриа өдвөл айлын эхнэрт гөвшүүлж мэдэхээр ч дэг ёстой нутаг зон олон бий. Тиймээс орон нутгаас сонгогдсон гишүүд маань энэ тухайд сайн мэдэх байх.

Харин хүрээнээс сонгогдсон гишүүд маань чуулганы завсарлагааны үед аргаа баран өнгөрөөдгийн нэгэн жишээ нь “Хоёр эхнэртэй байх хууль”-ийн төслийн тухай хошин яриа болов уу. Магадгүй цаг зав ихтэй, хөрөнгө мөнгөтэй хүрээний түшээдэд хоёр эхнэрийн хэрэг байдаг учраас ийнхүү үнэн санаагаа хошин ярианд буулган ард түмнийхээ чихэнд дасгахыг хүссэн байвал яана. Манай ард түмэн аливаа шинэ соргог зүйлийг шууд хүлээн авахдаа тааруухан улс. Тэгэхээр хашир түшээд маань хошин, аман яриагаар дамжуулан дасгаж байгаад хуулийн төсөл өргөн барих гэсэн байхыг ч үгүйсгэхгүй. Яагаад гэхээр энэ нь огт мартагдахгүй Төрийн ордонд ямар нэгэн байдлаар яригдаж байдаг мөнхийн сэдэв мөнөөсөө мөн.

“Биеэ засаад Гэрээ зас Гэрээ засаад Төрөө зас” гэдэг дээ. Биеэ ч засчихсан, гэрээ ч засчихсан, Төрөө ч засчихсан гэж үзэж байгаа түшээдийн хувьд бол хоёр эхнэртэй байхыг хүсдэг ч байж болно. Тэгээд ч аливаа зүйлд хязгаар гэж үгүй шүү дээ. Тэгэхээр орчин цаг бол “Биеэ засаад Гэрээ зас Гэрээ засаад Төрөө зас, Төрөө засаад Хоёр эхнэртэй бол” гэсэн шинэ үгийг ч хотын түшээдийн зүгээс гаргасан байх магадлал өндөр байна.

Өдгөөгөөс олон жилийн өмнө “Хоёр эхнэртэй хууль”-ийн төсөл санаачлах эсэх тухай маргааныг чуулганы хуралдаан дээр дэгдээж байсныг уншигч та санаж байгаа байх. Үүнээс хойш бараг 20 шахам жил өнгөрсөн ч хоёр эхнэрийн тухайд үе үе хөндөж ирсэн зүйл. Саяхан даа, өмнөх парламентийн үед "Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ыг хэлэлцэх үеэр аанай л хоёр эхнэрийн тухайд яриа дэлгээд л авна лээ. Гэтэл саяхан чуулганы завсарлагааны үед энэ яриа албан бусаар дэгдэж байгаа нь яагаад ч мартагдахгүй зүйлийн нэг аж. Үе үе ийн сануулах нь ямар нэгэн санаа дохиог ч өгч байна гэсэн үг.

Б.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.212.118.220) 2018 оны 03 сарын 07

Ийм тэнэг юм санаачлах тухай бодож байгаа бол 76 бүгд үг дуугуй огцорцгоо

0  |  0
Бандага(66.181.185.149) 2018 оны 03 сарын 06

Энэ чинь одоо юу болоод байна? Одоогийн Их Хуралд бандаашнуудыг беендчихсен юм бусгуй?

0  |  0
gun uhaan(66.181.178.96) 2018 оны 03 сарын 06

HUN NEGEES ILUU HUNTEI SEX HIIH ESGUI

0  |  0
Zochin(49.0.135.140) 2018 оны 03 сарын 06

Avilgachid hychirhiilegchidteigee temtsvel barav. Emegtei gishyyd amid yy.Dyyrsen avgai nariig songojdee.

0  |  0
Зочин(202.21.118.242) 2018 оны 03 сарын 06

Нэг хөгшин эр тэжээж чадаж байвал хэдэн ч эхнэртэй байсан яахав гэж донгосдог юм.Мөнгөтэй байж болох ч, үйлдсэн нүгэлээ цайруулах гэж нэлээн л зовох байх даа хөөрхийс

0  |  0
zzz(66.181.160.18) 2018 оны 03 сарын 06

Demii yriad suuhaar bushuuhan huuli sanaachlaad batluulchih heregteisde.

0  |  0
гаадан(66.181.176.22) 2018 оны 03 сарын 06

энэ сэдэл бодол нэлээд монгол эрийн толгойд оршдог байж магадгүй юм. Өнгөрсөн зун манай орноор дугуйгаар аяласан эмэгтэйн бичснийг орчуулж тавьсныг харлаа. монгол эрчүүдийн сээкслэг сэтгэхүйг гайхсан байна лээ. Төв аймгийн нутагт явж байтал 16-тай болов уу гэмээр хүү seх-дэе гэж гэнэ. /тэгээд яасныг мэдэхгүй л дээ./ УБ-д ойр болоод л ийм байдаг юм болов уу гэж бодтол Увсд очсон чинь бүүр салтаанд гараа хийсэн 60 настай өвгөнийг харах юм даа гэж бичжээ. Нэг ухна ноормоор бол 110 ямаа хээлтүүлдэг жишигтэй, манай их эзнийг хүртэл 500 эхнэртэй гэдэг биздээ. тэгэхлээр УИХ-ынханд нэлээд хэд

0  |  0
Жинхэнэ монгол эр ба(103.229.120.176) 2018 оны 03 сарын 06

Биёэ засаад гэрээ засах гэрээ засаад төрөө засах бол их л гүн ухаантай сургаал шүү. Үг ч биш. Сул үг гэж андуурч болохгүй. Одоогийн гишүүд улс төрчдийг өвгөдийн ухаанаар харахад дээрх сургаалийг дагасан нь нэгээхэн ч үгүй. Ухааны цараа хат чин сэтгэл шударга цэгц ухаан гэж тэдэнд байхгүй. Урваач шарваачдыг бүлэг луйварчдыглуйварчдын ямар эх орончид жинхэнэ эр хүн гэх билээ. Монголыг гутааж буруу замаар оруулагчид бол тэд мөн

0  |  0
Top