“Эрдэнэс Тавантолгой” компанийн өнгөрсөн онд болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн өнгөрсөн оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг хэлэлцэх үеэрээ нэгэн чухал шийдвэр гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, компанийн ТУЗ-ийн зүгээс өнгөрсөн оны ажилд хангалттай дүн тавьснаар ирэх онд нийт хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах боломжтой гэж үзсэн юм.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг 2009 онд нээлттэй худалдахад үндэсний 533 аж ахуйн нэгж 7.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Гэвч одоо хүртэл нэг ч төгрөгийн ногдол ашиг тараагаагүй байна. Мөн тус компани өнгөрсөн онд 198 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Зарим эдийн засагчдын үзэж байгаагаар "Эрдэнэс Тавантолгой" компани хувьцаагаа олон нийтэд арилжиж, хөрөнгө босгож магадгүй гэнэ. Гэвч компанийн засаглалаа сайжруулахгүйгээр энэ тухай яриа амжилт олохгүй гэж үзэж буй. Тэгвэл компанийн удирдлагын зүгээс энэ жил ногдол ашиг тараана гэдгээ амлаад буй юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 5 )
Эрдэнэтиин өрөнд явах ёсгүй шүү өрииг нь ман-н хулгайчуудаар нь төлүүл иргэдиин ноогдол ашгииг өг шаардаж байна түмэн жил боллоо
Шааасан
.....ТОЛОЙ..гэнээ
Тэр их хувьцааны мөнгө ашиг зөвхөн Оффшорчид Авилгачидын энэ тэнд тависан өрөнд явах болно ЖБ: Жастийн Батхүүгийн өрөөс эхлээд л
Эрдэнэс Таван толгой ээлжит Тархи угаатдаа улиг болтол нь давтах юм даа Харамсалтай нь Монголын ард иргэдэд нэг ч нэгтийн мөнгө очихгүй гэдгийг сантугай