Ерөнхийлөгчийн сошиал багийн удирдагч

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 09

Цахим хөгжиж эмх замбараагаа алдсан энэ үед улстөрчдийн гол пиараа хийдэг суваг нь сошиал болжээ. Ямар нэгэн пост тавьж түүнийхээ араас хөлсний жиргээчдээр үзэл санаагаа бичүүлдэг, бусдад хэлж болохгүй байгаа санаагаа хөлсний нөхөд сэтгэгдлээр дамжуулан хэлүүлдэг байдал дэлгэрчээ. Зөвхөн улстөрчид ч бус цахим дүүрэн цэцэн мэргэд олширлоо. Гэхдээ үүнд хэрэгтэй зүйл маш ховор. Он сараас эхлээд нэр ус андуурагдсан худал голдуу мэдээлэл ихээр өгөх болсон. Нөгөө талаар бусдыг цахимаар гүтгэх нь газар авлаа, бусдын ор хөнжлийг сөхөх, сэтгэлийн асуудалд хөндлөнгөөс оролцох нь бүр ч гаарчээ.  

Зарим УИХ-ын гишүүд, улстөрчдөд пост бичдэг, дор нь жиргэдэг бүхэл бүтэн баг ажиллаж байна гэх. Тэр тусмаа манай Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд цахим сүлжээг хамгийн овжин ашиглаж, үүгээр амжуулан үзэл санаа, гол пиараа зангидаж байгаөг бид мэднэ. Х.Баттулга Ерөнхийлөгчийн сошиал багт хамгийн идэвхтэй нь мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж бөгөөд тэрбээр түүний сошиал багийг удирдан ажиллаж байна уу гэмээр харагддагийг нуух юун. Тэрбээр Ерөнхийлөгчийн Япон Монголын асуудал хариуцсан элч төлөөлөгч, зөвлөхөөр ажилладаг ч энэ асуудлаа гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгчийн сошиал багийг удирддаг л гэж харагдаж байна. Үүнээс гадна тус багт манай нэр зүстэй сэтгүүлчид ч олон байдгийг бид мэднэ.

Тус багийн хувьд Ерөнхийлөгчийн ажил үүргийг гэхээсээ илүүтэй үдийн цайнаас эхлээд оройн хоол, хэлсэн үгийг өдөр шөнөгүй түмэнд түгээх гэж элэг доог болж байна. Арай л орондоо байгааг нь бичихгүй байна даа. Ерөнхийлөгч маань ээж дээрээ очсон ч, Цагаан сарын бэлтгэл ажлаа хийсэн ч зургийг нь тун овжин пост хийж, дор нь “Мундаг хүн”, “Их энгийн хүн”, “Ээждээ очиж үнсүүлж байна, ухаантай хүү” гэх зэргээр бичүүлэх юм. Цагаан сарын бэлтгэл ажлыг хүн бүхэн л хийдэг, үүнд “мундагсаад” байх зүйл алга. Хүн бүр л ээждээ очиж үнсүүлдэг, үүнд нэг их ухаан зарах шаардлага байхгүй баймаар юм.

Арга ядсан гэмээр энэ мэт пиараа зогсоож гол ажилдаа орох нь чухал болоод байгааг сануулахад илүүдэх юун. Сошиал буюу фээсбүүкийг хаах тухай яриа дэгдсэн нь зарим нэг улстөрчдийг айлгаад авсан. Цахим орчинд донтогчдын тоо өдрөөс өдөрт олширч байгаа энэ үед улстөрчдийн гол ажлаа нугалдаг, олонд ил гардаг суваг болоод байгаа учраас тэдэнд үүнээс чухал зүйл үгүй болоод байна. Хамгийн наад зах нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө төлөхгүй, цаг зав үрэхгүй маш амархан пиараа хийж болдог зүйл бол фээсбүүк аж.  

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АЛЦАЙСАН АЦ(202.179.25.156) 2018 оны 03 сарын 10

МОНГОЛ ХҮҮХДҮҮДЭЭС ЦИРКИЙГ НЬ БУЛААСАН ЭНЭ ТӨВД НЭРТЭЙ ТАВЬТИРГҮЙ АРХИЧИН ОРОС ЭХНЭРТЭЙ МОНГОЛЧУУДААС БҮГДИЙГ БУЛААСАН ЖЕНКО ХОЁР ЯГ ТОХИРНО.

0  |  0
Үнэн(202.9.40.100) 2018 оны 03 сарын 10

Ерөнхийлөгч өөрөө боловсролгүй хүн, тэгээд өөртэйгөө адилхан боловсролгүй бөх, яруу найрагч, дуучин мэт хүнээр зөвлөх хийлгэхээр яаж ч хөгжил дэвшил гарах вэ дээ.

0  |  0
GO(101.110.63.33) 2018 оны 03 сарын 09

Uneniig shuud uzuuldeg. yum bn bilee. ard. tumend. medeelel. hurdeggui yum bishuu??????

0  |  0
ФАСЕ ВООК(202.131.228.131) 2018 оны 03 сарын 09

ЦАХИМ ЕРТӨНЦИЙН ФАСЕ-ВООК*Д АЖИЛГҮЙ ВАС БОЛОВСРОЛ НИМГЭН УЛСУУД ОРДОГ ГЭЖ БОДОЖ БАЙНА ДАА. УНШИЖ ҮЗСЭЭН АВАХ Ч ЮМ БАЙСАН Ч ХАЯХ ЮМНУУД НЬ ЕРЭН ХУВЬ БАЙДАГ ШҮҮ.

0  |  0
Туул(66.181.164.158) 2018 оны 03 сарын 09

Үнэн хэлжээ . фэйсбүүкт АТОЗ ын тангарагтанууд , Монгол ялна гэх мэт групп ууд түүний сошиал багийн нөхөд байх жишээний.. Энэ группийн гишүүд түүний ерөнхийлөгч болсоны дараа наадмаар , Их тэнгэр дэхь төрийн хүлээн авалтаар дүүрэн байсаныг нуух юун, Сонгуульд сайн ажиллаад уригдсан байх да ..

0  |  0
sarangerel(59.153.114.21) 2018 оны 03 сарын 09

Ene yag unen uls turchid yag iim argaar piar hiideg. FBr gutgej baigaad hun halj solidog said bna

0  |  0
Зочин(122.201.26.169) 2018 оны 03 сарын 09

Битгий атаарх Чадаж байгаа юманд арга алга

0  |  0
Top