УИХ-ын чуулган завсарлаж, гишүүд тус бүр тойргоо услах нь усалж, гадаад дотоод аяллаа үргэлжлүүлэн явна. Тэдний хувьд малчны хотноос дэлхийн нөгөө бөөр хүртэл ажиллаж аялаж явна. Ажил хэрэгч гишүүдийн хувьд томоохон төсөл хөтөлбөр боловсруулж, бүтээн байгуулалтын чиглэлд энэхүү завсарлагыг ашиглаж байгаа ч мэдээ бий. Зарим нэг нь тойргоо ч услах мөнгөгүй, төсөл хөтөлбөрт гар бие оролцдоггүй хэрнээ олны анхаарлын төвд байхын тулд долоо хоног бүр хэвлэлийн хурал зарлан залхааж байгааг ч бид ажиглаж байна. Харин тэднийг ийн явах хугацаанд өнгөрөгч чуулганы хуралдааны явцад хэн нь хэрхэн хуралдаанд оролцов гэдэг талаар статистик баримтыг хэдийнээ дэлгэжээ.
Тэдний хэрхэн хуралдаанд оролцож, хэн юу хэлэв гэдэг нь байнга олны анхаарлын төвд байдаг билээ. Өнгөрөгч хаврын чуулганы хугацаанд нийтдээ 25 удаагийн хуралдаан зохион байгуулсан байна. Тэгвэл энэхүү 25 удаагийн хуралд хамгийн идэвхтэй буюу 25 удаа хуралдаанд оролцсон гишүүнээр Б.Баттөмөр, Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар тодорсон бол хамгийн цөөн буюу дөрөвхөн удаа хуралдаанд оролцсон гишүүнээр УИХ-ын гишүүн Б.Наранхүү тодорч байна. Мөнхүү хуралдаанд хамгийн бага буюу таван удаа суусан гишүүнээр С.Жавхлан аман хүзүүджээ. Тэгвэл нийт хуралдаанд 24 удаа оролцсон гишүүдээр Д.Тэрбишдагва, Б.Жавхлан Н.Учрал, Б.Тогтохсүрэн нар тодорлоо.
Харин чуулганы хуралдаанд оролцож хамгийн олон удаа үг хэлсэн гишүүнээр О.Баасанхүү 39 удаа үг хэлснээр манлайлж байгаа бол Г.Солтан, А.Ундраа, Л.Энхболд, Б.Чойжилсүрэн, Н.Номтойбаяр, Д.Мурат, Б.Наранхүү нар нэг ч удаа үг хэлээгүй аж. Тэгвэл хамгийн олон минут үг хэлсэн гишүүнээр мөн О.Баасанхүү 154 минут үг хэлснээр тодорсон бол Ц.Гарамжав хамгийн богино буюу нэг минут үг хэлснээр шалгарсан байна.
Өнгөрөгч чуулганы хуралдааныг цагаар тооцвол нийтдээ 103 цаг 54 минут үргэлжэх ёстойг статистикаар гаргажээ. Тэгвэл энэ хуралдаануудад хамгийн олон цаг буюу нормоо биелүүлсэн гишүүнээр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Нямдорж нар тус бүр 103 цаг 51 минут сууснаар манлайлсан байна. Харин Б.Наранхүү хоёр цаг 37 минут буюу хамгийн богино цагт хуралдсан гишүүнээр тодорчээ. Мөнхүү Д.Тогтохсүрэн, С.Чинзориг нар тус бүртээ 100 цаг 21 минут хуралдаанд оролцсон мэдээ бий.
Батлагдсан хуулийн тухай ярьж байхад энэ хуулийн тухай дахин нягтлах хэрэгтэй хэмээн тав хоногийн завсарлага хүссэн гишүүн байдаг бол “Та яагаад хуралдаандаа суудаггүй юм бэ” хэмээсэн сэтгүүлчийн асуултад “Ойлгохгүй зүйлдээ сууж яадгийм” хэмээн шударга хариулт өгдөг гишүүн ч бий. Үүнээс гадна парламентийн бүрэн эрхийн хугацаа тал дундаа орж байхад олонд танигдахгүй хэвээрээ сууж байгаа гишүүн ч бий. “Сайнтай муутай сав дүүрнэ” гэдэг шиг манай парламентийн 76 дотор янз бүрийн л төлөөлөл байх аж.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
Zooz deere suudlaa olohgyi bol dooroo gyidlee bid yaj olhov.... taslaad hotsrood bvuul suragch ajintantan alban haagch yahuu.turd garsan uls turchdiin ylger jishee iim bhad bid uursduu songolt hiisiim hyyhed hicheele tadkah hicheelesee hotsroh hudlaa yarih hederleh enyyhend l yum daa yanav dee ard tymeen yavuyl uudrug amidarah ve yavuul yr hyyhdee henees ylger duurailal avhuulah ve uursduu hicheesen ch turd garsan bidnii tuluulsun uls iim bhad bid hyyhddee yug jishee bolgoh ve
олон үг хэлсэн ч үр дүнгүй бол бас хайран цаг зав юмдаа
товчхон тодорхой нэг минут дээрээ,юу хэлж байгаа нь мэдэгдэхгүй олон минут чалчаад хэрэггүй
Gishiid gej vnen duraaraa ain bid tegehed yaj tsalingaa hasuuldag bilee