Шүүх хурал хойшлов
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 14.00 цагт Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болохоор товлогдсон. Өмгөөлөгч нар Ховд аймагт очих боломжгүй учраас шүүх хурлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хурлын танхимаас Ховд аймгийн шүүхтэй онлайнаарр холбогдож хийх ёстой байлаа.
Энэ удаагийн шүүх хурал УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн өмгөөлөгчийн хүсэлтээр ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 14.00 цагаас хийхээр болж хойшиллоо. Чойжилсүрэнгийн Жанчив Хан-Уул дүүрэгт дээр шүүх хурал давхцсан, мөн өмгөөлөгч авах хүсэлт гаргасан, хэргийн материалтай танилцах зэрэг шаардлага гарсан гэж үзжээ.
2320 сонгогчийн саналыг хүчингүй болгуулахаар ханджээ
Ховд аймгийн шүүхэд УИХ-ын 2016 оны сонгуулиар Увс аймгийн 31 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшсэн Б.Цогтгэрэлийн бие төлөөлөл тус тойргийн 1, 2, 3, 4 дүгээр хэсэгт болсон санал хураалтыг хүчингүй болгуулахаар ханджээ. Тус сонгуулийн үеэр эдгээр хэсэгт сонгуулийн тухай хууль, журам зөрчигдсөн. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг хянах, давхардлыг шалгах, 2320 хүний нэрсийг бүртгэлээс хасуулах, саналын хуудсыг хүчингүйд тооцуулахаар ийнхүү шүүхэд хандаад байсан юм байна.
Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэн Увс аймгаас УИХ-д гурван удаа сонгогдохдоо мөнгө тараасан гэдэг хэл аманд байнга ороолдож ирсэн байдаг. 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр туслах нь иргэдэд мөнгө тараасан гэгэдэж дуулиан болсон. Увс аймгийн Тариалан сумын иргэн Х.Баярсайхан, З.Мөнхнасан, Ч.Бат-эрдэнэ, М.Шинэн, Ч.Сосорбарам, Ж.Далай, М.Хүүхээ, Ж.Жавзан, Б.Долгор, М.Нүүдэл, Н.Бурмаа, М.Отгонхүү, М.Шижгэрбат нарын иргэд Б.Чойжилсүрэнтэй холбоотой мөнгө тараагдсан асуудлыг баримтаар илчилж байлаа.
Сонгуулийн ерөнхий хороо нэр бүхий 13 иргэнд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.29-д заасны дагуу тухайн сонгогчид тараасан мөнгөн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 13 сая төгрөгийг олгож, түүнийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Б.Чойжилсүрэн сонгогдохын тулд мөнгө тараасан гэдгийг нь баталгаажуулсан үйл явдал болж өнгөрсөн юм. Түүнээс өмнө УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 2008 оны сонгуулийн жил бас л мөнгө тараасан шуугианд холбогдож байлаа.
Б.Чойжилсүрэн нь тус тойргийн сонгогчдын 51 хувийн саналыг авсан бол түүний өрсөлдөгч АН-аас нэр дэвшсэн О.Цогтгэрэл 48 хувийн санал авсан дүн бий. 31 дүгээр тойргийн 1, 2, 3, 4 дүгээр хэсгийн маргааныг хэрхэн шийдвэрлэхийг дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 14.00 цагаас эхлэх шүүх хурлаас харах л үлдэж байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 8 )
Tatoo tat
ЗАА ХЭН Ч БАЙСАН АДИЛХАН.
Сонгуулиар Чойжилсүрэнг мөнгө тарааж байгаа бичлэг гарч байсан ч Чойжилсүрэн Их хуралд гараад л ирсэн.Үнэхээр 2300 саналыг луйвардсан бол Чойжилсүрэнд зохих хариуцлагыг үүрүүлэх хэрэгтэй.
байгаль хамгаалдаг залуугын үхэлд захиалага өгсөн гэсэн яриа яваад байдаг
Elbegdorjoos dutahgvi uvaigvi luivarchin Mongoliin huuli diildeggvi yumaa gehed burhan chamaig shiitgej l taarna hvleegeed l baij bai shunaltai hulgaich CHoijoo
Сонгуулиар мөнгө тараасан Ч. Хүрэлбаатарын хэргийг хамтад нь шийдэж УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаач ээ.
энэ угаасаа зальтай этгээд 8онд зурагтаар мөнгө тарааж байсныг харж үнэмшсэн