Үйлээ үзэж буй Н.Энхбаяр

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 14

Анх бууриа засахдаа л буруу газар хана шийрлэсэн байх. Өдгөөгөөс арваад жилийн өмнө улс төрийн ууган хүчин нэрээ өөрчилж, МАХН-ыг МАН-аар сольсон цагаас хойш Н.Энхбаяр тэргүүтэй нөхөд ууган хүчний голж орхисон нэрийг авахаар хөөцөлдсөн нь тийм ч амар бүтээгүй. Шат шатны шүүхээр урт хугацаанд хэлцэгдэж байж сая нэг МАХН нэрийг өөрийн болгож авсан ч намын дарга Н.Энхбаярт эрүү үүсгэн улмаар ялласан.

Хорих ялаар шийтгүүлсэн намын дарга Н.Энхбаяр тодорхой хугацаанд шийтгэлээ хүлээгээд суллагдсан ч өнгөрөгч 2017 оны долдугаар сарын 1 хүртэл улс төрийн болон төрийн сонгуульт ажилд томилогдох эрхгүй байсан. Харин бүх шатны сонгууль дууссаны дараа Н.Энхбаярын улс төрийн болон төрийн албан тушаал эрхлэх эрх нь нээгдсэн цагаас эхлэн О.Баасанхүү олон жилийн туршид МАХН-ын Их хурлыг хийлгээгүй, дүрмийн шинэчлэл хийх хэрэгтэй хэмээн гишүүдийг нь хоёр хуваан Төрийн ордноо хурал хийсэн. Ингэхдээ өөрийгөө даргаар өргөмжилсөн билээ. Харин Н.Энхбаяр, ахиад Улсын дээд шүүхэд зарга үүсгэж МАХН-ын даргаар хэвээр үлдсэн юм. Гэтэл өнөөдөр МАХН-ын дүрмийн шинэчлэл, мөрийн хөтөлбөрийг бусад асуудлыг Улсын дээд шүүхээс бүртгэж авахаас татгалзсан хэвээр байна. Түүнд дурдахдаа “Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагаа зөрчсөн” гэж үзжээ.

Н.Энхбаярыг их улс төрөөс зайлуулах ажиллагаа 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үеэс эхэлж амжилттай хэрэгжиж өдгөө арав дахь жилтэйгээ золгох гэж байна. Өнөөдөр ч ийнхүү Дээд шүүхээс “Дүрэмд заасан шаардлагаа зөрчсөн” гэх мэт өчүүхэн шалтаг тоочиж байгаагийн цаана Н.Энхбаяртай хийж буй бүлэглэлийн дайн үргэлжилж байна гэсэн үг. Яасан ч үйлтэй Н.Энхбаяр, МАХН вэ.  

Өчигдөр гэхэд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Улс төрийн хүчнүүд нийлж ядуурал, ажилгүйдэл, уул уурхайн баялагаас ашиг шим хүртэж чадахгүй байгаа зэрэг Монгол оронд тулгамдаж байгаа нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө, шинэ дээд Үндсэн хуулийг батлуулахын төлөө, ард иргэдээрээ дэмжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно” хэмээн хэвлэлийн хурал зарлаж байгаагийн цаана аанай л бүлэглэлд хандсан өчүүхэн улс төр. Тэд аргагүйдэж, Н.Энхбаярыг хүчгүйдүүлэх бүлэглэлийн өмнө хүчин мөхөсдөж байна. Бүлэглэлд мөнгө байна, эрх мэдэл байна, хэвлэл мэдээлэл гээд байхгүй зүйл үгүй учраас аргагүй хүчин мөхөсдөж байгааг бид олон жил харж сууна.

Тойрон хүрээлэгчид нь Н.Энхбаярт гарц хайж байна,  Шинэ дээд үндсэн хуулийг хүсч байгаагийн цаана ийм л санаа нуугдах бөгөөд үүнээс өөр арга зам алга.

Хэвлэлийн хурал хийх үеэр мөн намын дэд дарга Ц.Оюунбаатар “Дөрвөн намын гишүүд нэгдэн шинэ дээд үндсэн хуулийг дэмжих, тунхаглах арга хэмжээ маргааш болно. Монголчууд нэг зүгт харж, эвтэй найртай явахгүй бол хоёр хөршөөсөө хол хоцорч, эдийн засгийн ядуурлаас гарч чадахгүйд хүрч, ирээдүй маш бүрхэг байна. Иймд бид гарц харж улс төрийн намуудыг нэгдэхийг уриалж байгаа юм” гэв.гэж байгаа нь үүнтэй агаар нэгэн юм.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн худлын дэнс(150.129.142.76) 2018 оны 03 сарын 14

”Что посеешь, то пожмёшь” -Юу тарьсан, түүнийгээ л хураана гэдэг.Буян үйлдсэн бол бурхан болох байх, нүгэл үйлдсэн бол үйлийг нь үүрнэ гэж энийг л хэлэх байхдаа!!! Өөд нь шидсэн чулуу нь эргэж буухдаа өөрийнх нь толгой дээр уначихсан юм бишүү?

0  |  0
Jagaa(103.57.93.216) 2018 оны 03 сарын 14

avilgalin zagalmailsan etseg unen dee

0  |  0
Зочин (103.212.116.171) 2018 оны 03 сарын 14

Энхбаярт улс төрчидийн булхайг дэлгэх баримт материал их байдаг болохоор ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй гэж Элбэгдорж хороо найруулж байсан.Одоо Энхбаяр бүх зүйлийг дэлгэж гаргаж тавих хэрэгтэй шүү дээ.Ингэж бууж өгөөд байвал дээрэлхэх хүчин их болж МАХН аа ч алдаж магадгүй.Элбэгдорж Нямдорж 2-оос айгаад байх шаардлага байхгүй

0  |  0
irgen(103.212.118.85) 2018 оны 03 сарын 14

dahin hereg olj tohoh heregtei dee

0  |  0
Zochin(202.131.227.222) 2018 оны 03 сарын 14

Aldahgvi hvn gej haana baih be ! Odoo neg garbal aldaagaa zasah boluu gej bodhiin

0  |  0
Ба(27.123.214.113) 2018 оны 03 сарын 14

Энхбаяр одоо болно. Одоо тэтгэвэрээ тогтоолгоод гэртээ хэвт. Монголын улс төрд чамаар дутахгүй. Боловсролтой залуу хүмүүсээ гарга. Залуучуудад боломж олго

0  |  0
Зочин(202.21.99.226) 2018 оны 03 сарын 14

Газрын баялагийг тарааж өгөөд ард олон хэзээ ч сайхан амьдрахгүй. Сайхан амьдрах ганц зүйл нь сайн хөдөлмөрлөх л юм. Төр засгийн ганц үүрэг нь хүн бүр ажлын байртай байх хөдөлмөрийн хөлсийг боломжийн байлгах л хамгийн чухал.

0  |  0
ИРГЭН (183.177.100.3) 2018 оны 03 сарын 14

ЭЛБЭГЭЭ ЖЕНКО 2 ЭНЭ ХҮНИЙ ҮЙЛИЙГ ҮЗСЭН ОДОО 49 ХУВИЙГ БУЦААЛГААД БАЙГАА НЯМДОРЖ БОЛОН ТҮҮНИЙ ЭРГЭН ТОЙРОН УВСЧУУДЫН МУУГ ХУРЦ ГЭДЭГ БУУНЫ НОХОЙ-ГООР ҮЗЭХ Нээ

0  |  0
irgen(139.5.219.239) 2018 оны 03 сарын 14

enhbayariig demjine ee.

0  |  0
Зочин(64.119.21.32) 2018 оны 03 сарын 14

Улс орныгоо хөгжих мөн сайхан амьдрах мөрөөдөлтэй 3 саяхан монголчууд ардчилал гараад хэдхэн нам хүмүүсийн хоорондын сандал ширээ эрх мэдлийн золиос болж өдөр хоногийг л арай ядан өнгөрүүлж байх боллоо хаа байна сайхан амьдрал эрх чөлөө ардчилал ? сонгуулд гарч байхдаа тойрогтоо хийж бүтээнэ гэж амлаж гарсан гишүүдийн амлалт хаана байна монгол улс дэлхийд цөөхөн хүн амтай газрын баялагаар ч бас баялаг мөн газар нутгаар ч бага улс орны хувьд томд ордог газрын баялагыг ард түмэндээ тэгш хувиарлаад л байвал ажилгүйдэл ядууралгүй улс болж хөгжинө дөө

0  |  0
Зочин(202.21.99.226) 2018 оны 03 сарын 14

Энэ хүний хамгийн том алдаа нь улс орон ард олны эрх ашгаас өөрийнхөө хувийн дарга болох гэсэн эрх ашгийг өмнө нь тавьж МАН-ыг 2 хуваасан явдал. Үнэндээ одоогийн нөхцөлд ард олонд арай ээлтэй, шунал нь харьцангуй гайгүй нь МАН л байна. Гэтэл хүчийг нь сулруулж АН-ын цагаандаа гарсан луйварчдад боломж олгоод байгаа нь том алдаа юм шигээ.

0  |  0
Хаян(202.9.41.93) 2018 оны 03 сарын 14

Энэ хүн үйлээ үзээгүй ээ. Харин ч Монголын буянаар эдлэх ёсгүй эрхээ эдэлж жаргаж, жаалж яваа хүн. Одоо харин тэр нь багадаад эргэж эрх мэдэлд хүрэх гэж улайрч байгаа шуналын туйл болсон хүн дээ. Нэг их үйл тамаа цайж байгаа гэж түмэн олонд ойлгуулж, өрөвдүүлэх тактик хэрэглээд байгаа юм.

0  |  0
zochin(120.142.31.236) 2018 оны 03 сарын 14

nuhchihgui l bol daraagiin songuuliar garaad irnee

0  |  0
zocnin (68.145.61.75) 2018 оны 03 сарын 14

enxbayariig awilgaliig tsetsegluulsen gedg l dee gehdee ene hynii hiisen gawya ih yum bilee.

0  |  0
Top