”Оюу толгой”-д хоёр хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 21

"Оюу Толгой" ХХК-д ажиллаж байсан 26 настай хоёр залуу энэ сарын 19-нд харамсалтайгаар амиа алджээ. Осолд өртсөн залуус Монголын нэгэн гэрээт компанид ажилладаг байсан бөгөөд ариутгалын саванд суурилуулсан усны татуургыг засаж байхад нь осол гарчээ. Чухам ямар шалтгааны улмаас осол гарсан шалтгааныг нь бүрэн тодруулаагүй байна. Осол гарсныг тогтоохоор "Рио Тинто", "Флюр" болон "Оюу Толгой"-н мэргэжилтнүүдээс бүрдсэн, гадаадаас ирсэн баг Оюу толгойд очоод байна.  Өчигдрөөс төслийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, бүх ажилтан ажиллагсад, гэрээт байгууллагуудад ослын талаар мэдээлж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгчээ. "Оюу Толгой" ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон Мак Рей гадаадад хийж буй албан томилолтоо цуцалж, өнөөдөр төслийн талбайдаа эргэн ирэхээр болсон байна.

 М.Гэрэлгуа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top