Хаврын бүсийн Дүнжингарав морины уралдааны үеэр есөн хүүхэд мориноосоо унаж, гурван хүүхэд эмнэлэгт хүргэгдэн нь олон нийтийн дунд эсэргүүцэл бий болголоо. Уг нь, зарим аймагт морин уралдааныг хориглоод байсан. Монголын Морин спорт уяачдын холбооноос цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасны дагуу Говьсүмбэр Баянтал сумын нутаг дэвсгэрт хаврын бүсийн уралдааныг зохион байгуулжээ. Гэтэл есийн есөн хүүхэд мориноосоо унаж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг өгчээ. Дүнжингарав морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчигдсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэгдлээ. Бэртэж гэмтсэн хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийхийг даалгалаа. Харин хүүхдийн төлөө байгууллагууд таг чиг. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, хүүхдийн нэрээр гаднаас тусалмж дэмжлэг авдаг төрийн бус байгууллагууд дуугарсангүй. Шүүх нь ч, уяачдын холбоо нь ч, хүний эрхийн байгууллагууд нь ч хурдан морины уралдааныг өвөл, хаврын хүйтний үед зохион байгуулахгүй байх шийдвэр, хүсэлт, дүгнэлтийг удаа дараа гаргасан ч уралдаанууд зохион байгуулагдсаар байна. 12-оос дээш настай хүүхдээр морь унуулна гэдэг ч хэрэгжээгүй бололтой. Монголын Морин уяачдын холбооныхон уучлалт гуйж болсонгүй юу. Уяачид хүүхдүүдээрээ сорь унуулдаггүй, амьдралын боломж тааруу айлын хүүхдээр хөлсөөр унуулдаг гэдэг. Эцэг, эхийн буруу ч бий.
Хөвсгөл аймагт болсон уралдааны үеэр 14 хүүхэд мориноос унсасан тухай мэдээлэл байна. Морь тавиачид нь өөрсдийн морь, унаач хүүхдүүдээ эхний эгнээнд оруулах гэсээр бусад хүүхдүүдийг шавхардах, түлхэх зэргээр авирладаг тухай таагүй зүйл ч сонсогдох.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 8 )
Ерөнхий сайд өнгөрсөн хойно нь нийгмийн сүлжээгээр гарсны дараа дуугарах биш, тийм байдал үүсгэх нөхцлийг хаах ёстой байсан юм. Яг Онц байдлын сайд байхдаа ойд гал гарсны дараа, ган болсны дараа очиж шоудаж зургаа даруулж цацуулах бус ган, ойн түймэр гаргахгүй тулд үүл буудах,гэх мэтээр ажиллах ёстой бсан. Хуулийг хэрэгжүүлэгч байгууллагын хүн гэдгээ мэддэггүй нөхөр.
Хууль дүрмэндээ захирагдах хэрэгтэй шд. М.Энхболд, түүний хүү Э.Анар нар яагаад чимээгүй суугаад байна вэ? ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ!!! Та нар баясан цэнгэж байвал хүүхдийн амь нас хамаагүй юу?!
Толгой дээр нь том хүн байгаа юм чинь учир нь олдох байлгүйдээ.
huuhdiin tuluu baiguulaga enhboldiin nuluunuus aigaad yuch hiij chdxgui bga muu
ene uls udahgui suireh bhoo. haranhui shunu mori uraldah? eruul hunii uhaand orohgui shuu.
ДУУГАРАХ БАЙЛГҮЙ ДЭЭ?
УИХ-н дарга,ММСУХ-ны тэргүүн М.Энхболд таг дуугүй ,Монголчуудын заяа түшиж энэ нөхөр ерөнхийлөгч болоогүй нь яамай даа.