Уяачдад цол олгох болзлыг хангахын тулд хаврын хахирт уралдаан зохиодог гэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 21

Зиндаа.мн сайт энэ удаа "Дуулиан" булангаараа "Дүнжингарав-2018" уралдааны эргэн тойрноос онцолж, зарим албан тушаалтны байр суурийг хүргэж байна.

“Дүнжингарав-2018” морь, автомашины холимог уралдаан болсон

Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг  энэ сарын 17-18-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллаж, “Дүнжингарав-2018” хурдан морины уралдааны явцад хяналт тавьж уг асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Зөвлөмж хүргүүлээд байна.

Комисс хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Засгийн газарт 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ерөнхий сайдад, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Засаг дарга нарт адил хүргүүлжээ. Засгийн газар 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн "Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” 19 дүгээр тогтоолоор "...жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон” шийдвэр гаргасан байна. Монголын морин спорт, уяачдын холбоо 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт төрийн холбогдох байгууллагуудад урьдчилж мэдэгдэлгүйгээр “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулсан гэж ХЭҮК үзсэн аж. .

18 хүүхэд мориноос унасан

“Дүнжингарав-2018” хурдан морины уралдааны явцад хяналт тавьж ажилласан бөгөөд уралдааныг ямарч зохион байгуулалтгүй, эмх журамгүй, морь, автомашины холимог уралдаан болгов. Зам талбайн тоос, шороо маш их байсан тул ойр орчмын үзэгдэх орчин хязгаарлагдаж, үүнээс үүдэн уралдааны үед нийт 18 хүүхэд мориноос унаж, нэг  хүүхэд тархиндаа хүнд гэмтэл авч, Гэмтэл согог, сэргээн засах үндэсний төвд хүргүүлсэн, нэг хүүхдийн гар хугарч, хоёр хүүхэд мөр болон шуундаа бэртэл авч, нэг хүүхдийн хөл хугарч, дөрвөн хүүхэд ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэж, унаач хүүхдүүдийн сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан тохиолдол олон гарсан байна. .

Уяачдад цолгох олгох болзлоос өөр шалтгаан байхгүй

ХЭҮК-оос Ерөнхий сайдад зөвлөмжхүргүүлэхдээ хатуухан  байр суурь илэрхийлсэн гэмээр. Хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион явуулж байгаа үндсэн шалтгаан нь уяачдад цол олгох болзолтой холбоотойгоос өөр шалтгаангүй болох нь иргэдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл, явуулсан хяналт шалгалт, судалгаанаас харагдаж байна. Эндээс харахад улсын баяр наадмаас өмнө жил бүрийн 5,6 дугаар саруудад хэдэн ч уралдаан зохион байгуулах боломж харагдаж байна.

Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг эргэн харж, уг тогтоолын "...жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс...” гэснийг "жил бүрийн 05 дугаар сарын 01” болгож, хэрэв энэ хугацаагаар шийдвэрлэх боломжгүй бодит шалтгаан байгаа бол "цас, мөс хайлж шавар, шавхай арилсан үед буюу цаг агаарын хэм +15 градусаас дээш болсон үед” гэж өөрчлөхийг Танаас хүсэж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу энэхүү Зөвлөмжийг хүргүүлэв. Өвөл, хаврын уралдаан хэдэн жилийн өмнөөс л шүүмжлэл дагуулсаар өнөөг хүрсэн.

Морин уралдааны тухай хэн юу хэлэв

“Дүнжингарав-2018" уралдааны тухай мэдээллийг сонссон Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг өгчээ. “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль, Засгийн газрын тогтоол зөрчигдсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэг болгов. Бэртэж гэмтсэн хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийхийг даалгалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хууль бус уралдаан зохион байгуулсан, оролцсон уяачдын цолыг нь хураах хэрэгтэй” гэв.

Морин спорт, уяачдын холбооны тэргүүн, УИХ-ын дарга М.Энхболд: Миний бие гадаадад томилолтоор ажиллаж байсан тул уралдаан зохион байгуулахад оролцоогүй.

Гэсэн ч шөнийн уралдаан зохион байгуулсан комиссийн өмнөөс иргэдээсээ уучлал гуйж байна" хэмээн жиргэсэн.  Монгол Улсын Тод манлай уяач Л.Цандэлэг:

“Та нарт өнөөдөр үүнээс өөр ярих сэдэв алга уу. Тэгвэл та нар жоомоо уралдуулахгүй юу?” хэмээн уурласан байна. Мөн өөрийн твиттер хуудсаараа “Монголчууд аа, морио дээдлээд Дүнжингаравт оролцсон бүх  уяачдаа дүүжилж алцгаая! Морио дээдэлж, монголчууд аа устгацгаая!“, “Жоом уралдуулж, тахиа зодолдуулж сууцгаая!” гэх мэтээр жиргэсэн байна.

Монголын Морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,  ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн мориноос унах тохиолдол гардаг.

ММСУХ-ноос энэ байдалтай сүүлийн 8-9 жилд тэмцэж зөрчил гаргахгүйн төлөө явж ирсэн.Саяын Дүнжингаравын соёолон насны морины уралдаан эхлэхийн өмнө  зохион байгуулагчдын зүгээс уралдааныг зогсоох тухай санал гаргасан. Олон газраас ирсэн уяачид байсан учраас морио уралдуулах хүсэлт гаргасан. Соёолон насны морины уралдаан 18.40 минутад барианд орсон. Энэ хаврын нар их эрт доошоо орж байна” гэсэн тайлбар хэллээ.


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
trtr(103.26.193.60) 2018 оны 03 сарын 22

m enhkbold medsen baisan bol iim uraldaan bolohgui baisan yum .daanch ezgui bailaa.kkk

0  |  0
Би(64.119.25.150) 2018 оны 03 сарын 21

Бүх хохирлыг буруутнаас гаргуулж, олон нийтэд мэдэгдэх нь хариуцлага тооцох эхний алхам шүү. Жаахан өөрчлөгдөхгүй бол энэ янзаараа ялзарч дуусах нь. Эрүүл мэнд эдийн засаг сэтгэл санаа цаг хугацааны болон бусад хохирлыг тоол, тооц, тэгээд зөрчигдсөн эрхийнь хамгаал!!

0  |  0
Racist(78.149.108.205) 2018 оны 03 сарын 21

Gemtsen hyyhdyyded uyachdiin holboonoos nuhun tulbur shaardaj Baina. Ene jil nar ert dooshilchihloo geed heneg ch ygyi yariad suuj baigaa hyniig hujaa enhboldtoi n nen darui uyachdiin holboonoos zailuul.hyatad hun mongol mori mongol hyyhdiin huvi zayagaar togloh boloogyi.

0  |  0
zochin(202.9.43.100) 2018 оны 03 сарын 21

tsolnii tuluu huuhdiin eruul mendiig zoliosloj bna.Arshaagui ulsiin yavdal.Uyashdiin holboog taraayaa

0  |  0
Базар (66.181.185.122) 2018 оны 03 сарын 21

Барилга хот байгуулалтын дэд сайд, Дүнжингарав-2018 зохион байгуулах хорооны дарга Ш.Лхамсүрэн огцор тэр бас дотор хүн урд зүгийн угсааны хүн энэ юун бодлого вэ

0  |  0
b(27.123.212.136) 2018 оны 03 сарын 21

Unen shuu dee eneg heden erguu bayachuudad Uyach gesen tsol ogohiin tuld hiij baigaa zuil shuu dee. oor yu ch baihgui. Mongolchuud bid heden zuunii tursh zunii delger tsagt hurdan morio uralduulaad bolood l baidag baisan daa.

0  |  0
МОНГОЛ ЯЛНА(202.179.26.79) 2018 оны 03 сарын 21

ХУЖАА ЭНХБОЛДУУД УДААН МОНГОЛ ХҮҮХДҮҮДЭЭР НААДАХГҮЙ ЭЭ.

0  |  0
Зочин (103.57.95.134) 2018 оны 03 сарын 21

Эцсийн эцэст морины бооцоо мөнгөний асуудал шүү дээ.Мөнгөндөө хахаж цацсан уяачид яаж аархаж байнаа.Түрүүлээгүй морийг албаар түрүүлүүлдэг ямар газрын ёс вэ.Мориныхоо уралдааныг аятайхан зохион байгуулж чадахгүй байцгааж байж.Солиорсон хар хэрээнүүд

0  |  0
зочин(203.91.118.180) 2018 оны 03 сарын 21

уяачдын цолыг хамаг хүндийг үүрч амь насаараа дэнчин тавьж байгаа хүүхдүүдэд өг

0  |  0
zochin(150.129.141.238) 2018 оны 03 сарын 21

Zarin uyach uneheer buduuleh huvvia bodson uls yum baina. Bi gadaad yavaj baisan geed ene IH-iin darga yum bolgonoos eeriigee garguud tseverlej avah yum, edentei hariutslaga tootsoh heregtei baina , eeriin huuhed ny gemtsen bol yaj uhen gej baigaa bol, yaduusiin tednii malchid l huuhdee zoliosolj badgiig bid meddeg bolson, baychuudiin zugaa uraldaaniig zun namar bolohoos busad ued zogsooh hatuu arga hemjee avmaar

0  |  0
Top