УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүгч нарыг гүтгэсэн үү?

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 25


 Зиндаа.мн сайт "Дуулиан" булангийнхаа ээлжит дугаараар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын  болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдэгдлийн талаар хөндөж байна. Бид энэ булангаараа хэн  нэгийг буруутгаж, бас зөвтгөдгүй, үнэлэлт, дүгнэлт хийдэггүй. Зөвхөн бодит байдлын тухай л өгүүлдэг.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ярианд яагаад итгэх ёстой вэ?

Шүүх засаглал шударга, хараат бус байх үүднээс шүүгчид  төрөөс өгөх  цалин амьдрал ахуй, хэрэгцээнд нь хүрэлцэхүйц байх ёстой. Төрөөс шүүгчдийн цалинг энэ оны нэгдүгээр сараас 3.5-4 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэ нь шүүгчид хээл хахуулиас ангид байх үүднээс хийгдэж буй төрийн бодлого. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо шүүгч нартай холбоотой хэд хэдэн ноцтой зүйл ярив.

Тэрбээр:“Шүүх засаглал сүүлийн 28 жилд ард түмнээр нэг ч удаа дүнгээ тавиулаагүй. Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид хөрөнгөжсөн нь нууц биш. Хэдэн жилийн өмнө зарим шүүгчийн дансанд нэг сая ам.доллар байсан. Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байна. Бид ийм шүүгчидтэй шударга ёсны тухай яриад яах юм бэ. Өнөөдөр Захиргааны хэргийн шүүхэд илт хууль бус эвлэрлийг баталдаг шүүгч олон бий. Намайг ингэж ярилаа гээд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл хийж, захиргааны хэргийн шүүхийнхэн “Хүн гүтгэлээ” гээд шалгуулж болно. Би удахгүй баримт дэлгэнэ. Ашигт малтмалын лиценз хууль бусаар авсан гэдэг асуудлаар шүүхдэлцэхээр хууль бусаар эвлэрүүлж, баталдаг. Анхан шатны шүүхэд 50 мянга, давж заалдах шатны шүүхэд 100 мянга, хяналтын шатны шүүхэд 200 мянган ам.долларын авлига авдаг тухай яриа гардаг.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын ярьсанд иргэд  яагаад итгээд байна вэ. УИХ-ын гишүүний хэлсэн үг бүхэн, үзүүлсэн үйлдэл бүр хариуцлагатай байдаг. УИХ-ын гишүүн алив мэдээлэлд ойр байдаг. Хаанаас дуртай мэдээллээ шаардаад үзэх эрхтэй. Тиймээс л итгээд байгаа юм.

З.Энхболд: Цалингаараа хөрөнгөжих боломжгүй

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Цензургүй ярианд оролцохдоо тодорхой ярьсан. З.Энхболд : Өөрийнхөө цалингаар тэрбум төгрөгтэй болох боломжгүй. Арван жил хоол унд идэж, уухгүй нэг ч төгрөг зарцуулахгүй цалингаа хуримтлуулахад 360 сая төгрөг.  Ар гэр нь бизнес эрхэлдэг байж болно. Түүнийг шалгах ёстой. Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал Нямбаатарын ярьсан зүйл үндэслэлтэй байж мэдэхээр харагдана.

Шүүгч байх үедээ нөлөөгөө ашиглаж хөрөнгөжсөн бол хариуцлага хүлээнэ, шоронд сууна. Бусад нь араас нь дагалдаад гарна шүү дээ. Хууль бусаар хөрөнгөжсөн бол хөрөнгийг хураах ёстой” гэв.

 

ШЕЗ: Мэдээлэл тараасан арга хэлбэрээрээ уучлал гуй

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт зарим шүүгчийн хууль бус хөрөнгөжсөн, авлига авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар мэдэж байгаа, мөн үйлдлийг нотлох баримт байгаа гэж ойлгогдохоор мэдээлэл түгээсэнтэй холбогдуулан шаардлага хүргүүлжээ. Нотлох баримтыг холбогдох газар нь гаргаж өгнө гэсэн нь үнэн.


Уг шаардлагад “Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлд заасны дагуу шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчийн эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг хэрэгжүүлдэг. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Та 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгөхдөө зарим шүүгчийн хууль бус хөрөнгөжсөн, авлига авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар мэдэж байгаа, мөн үйлдлийг нотлох баримт байгаа гэж ойлгогдохоор мэдээллийг олон нийтэд түгээжээ.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Танд дараах шаардлагыг хүргүүлж байна.
1. Та өөрийн ярилцлагад дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэх шүүгчийн нэр, хууль зөрчсөн бурууг нотлох баримт, мэдээллийн эх сурвалжаа олон нийтэд ил болгож, хууль сахиулах, авлигатай тэмцэх байгууллага, прокурорт уг баримтаа өгч шалгуулах.
2. Хэрэв Та дээрх мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын нэр хүнд, шүүгчийн нэр төрд халдсан үйлдэлдээ уг мэдээллийг түгээсэн арга, хэлбэрээр уучлалт гуйх.
Жич: Шүүх нээлттэй байх, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд нийтлэв” гэжээ.

Х.Нямбаатар: Уучлал гуйх  шаардлага байхгүй

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шаардлагад хариу өгсөн байна. Үүнд,  Монгол Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх, нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаарх хууль тогтоомжийг баримтлах, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах ёстой. Миний бие 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр ”С1” телевизийн ”Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож олон нийтэд мэдээлэл хийсэн үйлдэл нь дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байна” хэмээжээ. Одоо Улсын дээд шүүхийн шүүгч нарын Хөрөнгө орлогын мэдүүлгээс хүргэе. Энэ бол олон нийтэд ил болсон мэдээлэл юм шүү.

Улсын дээд шүүхийн шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлэг

Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч

Жилийн орлого: 45 сая төгрөг

Гэр бүлийн жилийн орлого: 224 сая 310 мянга

Орон сууц-4 Үл хөдлөх хөрөнгө-1.3 тэрбум төгрөгөөр үнэлсэн

Автомашин-3 140 сая төгрөг

Хадгаламж: 83 сая 525000 төгрөг

Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож

Жилийн орлого 63 сая 946000 төгрөг

Гэр бүлийн орлого: 21 сая 325000

Хадгаламж: 21 сая төгрөг

Авлага: 75 сая 500,000 төгрөг

Зээл 130 сая төгрөг

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан

Жилийн орлого: 72 сая 680000 төгрөг

Гэр бүлийн орлого: 17 сая 389000 төгрөг 

Орон сууц-3

Үл хөдлөх хөрөнгө-1 301 сая 500000 төгрөг

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа

Жилийн орлого: 49 сая 254000 төгрөг

Гэр бүлийн орлого: 52 сая

Орон сууц-3- 650 сая төгрөгөөр үнэлэгдсэн

Автомашин-1 и50 сая төгрөг

Зээл-102 сая төгрөг

Хадгаламж-7.5 сая төгрөг

Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь

Жилийн орлого-149 сая 921000

Гэр бүлийн орлого-89 сая төгрөг

Орон сууц-2-265 сая төгрөг

Хадгаламж: 2.5 сая төгрөг

Авлага-300 сая

Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ

Жилийн орлого-48 сая 522000 төгрөг

Гэр бүлийн орлого-16 сая 805000

Орон сууц-2-200 сая төгрөг

Хадгаламж-13 сая 847000 төгрөг

Зээл-24 сая 619000 төгрөг

 

Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг

Жилийн орлого-14 сая 400000 төгрөг

Орон сууц-4

Үл хөдлөх хөрөнгө-2 үнэлгээ-470 сая

Автомашин-2 үнэлгээ 25 сая төгрөг

Хадгаламж-7 сая төгрөг

Зээл-65 сая төгрөг

Хувь эзэмшдэг аж ахуйн нэгж-Мон Инж Бар, Эко скай интернэйшнл, Арвин

Улсын дээд шүүийн шүүгч П.Золзаяа

Жилийн орлого-45 сая 26000 төгрөг

Гэр бүлийн орлого: 67 сая 500000

Орон сууц-2

Үл хөдлөх хөрөнгө-1 үнэлгээ-477 сая төгрөг

Автомашин-1 үнэлгээ-71 сая

Хадгаламж-100000 төгрөг

Зээл-75 сая төгрөг

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр

Жилийн орлого-66 сая 251000 төгрөг

Гэр бүлийн орлого-20 сая 251000 төгрөг

Орон сууц-2 үнэлгээ-290 сая

Хадгаламж-48 сая 594000  төгрөг

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн

Жилийн орлого-64 сая 623000 төгрөг

Гэр бүлийн орлого-9 сая 662000

Машин-2 үнэлгээ52 сая

Хадгаламж-694000

Зээл 138 сая төгрөг

Дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг

Жилийн орлого-48 сая 316000 төгрөг

Гэр бүлийн орлого-11 сая 500000

Орон сууц-2

Үйлдвэр-1 үнэлгээ 376 сая 380000 төгрөг

Машин-4 үнэлгээ 81 сая төгрөг

Хадгаламж-17 сая 188000

Зээл-170 сая

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Зориг

Жилийн орлого-79 сая 133000

Гэр бүлийн орлого-24 сая 380000

Орон сууц-2

Үл хөдлөх хөрөнгө -1 үнэлгээ378 сая төгрөг

Автомашин-1 үнэлгээ 47 сая төгрөг

Хадгаламж-190 сая 640000 төгрөг

Үнэт эдлэл-130 сая төгрөг

Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр

Жилийн орлого-248 сая 392000

Гэр бүлийн орлого-75 сая 759000 төгрөг

Орон сууц-4

Үл хөдлөх хөрөнгө-7 үнэлгээ-743 сая 800000

Автомашин-5 үнэлгээ-295 сая 500000 төгрөг

Зээл-349 сая

Улсын дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн:

Жилийн орлого: 45 сая 588000

Гэр бүлийн орлого-2.9 сая

Орон сууц-2 үйлдвэр-1

Үл хөдлөх хөрөнгө-1  үнэлгээ 665 сая

Хадгаламж-1000000

Зээл-144 сая төгрөг

Улсын дээд шүүхийн шүүгч С.Тунгалаг

Жилийн орлого-54 сая 576000

Гэр бүлийн орлого-16 сая 385000

Орон сууц-4

Үл хөдлөх хөрөнгө-1 үнэлгээ-405 сая төгрөг

Машин-1 үнэлгээ-35 сая

Хадгаламж-85 сая 419000

Авлага-21 сая

Зээл-50 сая төгрөгг

Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр

Жилийн орлого-61 сая 388000 төгрөг

Гэр бүлийн орлого-363 сая 660000

Орон сууц-4-үнэлгээ-297 сая 250000

Автомашин-2 үнэлгээ-100 сая

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах

Жилийн орлого-67 сая 295000

Орон сууц-2

Үл хөдлөх хөрөнгө-1 үнэлгээ 374 сая

Хадгаламж-3 сая

Зээл-50 сая

Улсын дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг

Жилийн орлого-59 сая 262000

Гэр бүлийн орлого-15 сая

Орон сууц-2 үнэлгээ-165 сая

Авирмашин-1 үнэлгээ-27 сая

Хадгаламж-6.5 сая

Зээл-5000000

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт

Жилийн орлого-45 сая 662000

Гэр бүлийн орлого-75 сая

Орон сууц-2

Үл хөдлөх хөрөнгө-1, үнэлгээ-423 сая

Автомашин-1 үнэлгээ-35 сая

Үнэт эдлэл-135 сая

Хадгаламж-37 сая 701000

Зээл-60 сая

Д.Дамдиндорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.109.130) 2018 оны 04 сарын 06

Монгол улс шүүхийн шударга байдлаараа дэлхийн 143 орноос 101-д оржээ гэсэн пост уншсан юм байна.

0  |  0
зочин(202.21.109.130) 2018 оны 04 сарын 06

Монгол улс шүүхийн шударга байдлаараа дэлхийн 143 орноос 101-д оржээ гэсэн пост уншсан юм байна.

0  |  0
хэлмэгдсэн ард(202.21.109.130) 2018 оны 04 сарын 06

Шүүгчид өөрөө өөсдийгөө шүүнэ гэж байхгүй. Дэлхийн туршлага тусалж хөндлөнгийн улсаар шүүгчдийг шүүлгэдэг юм уу хаашаа юм. Авилгачдыг цээрлүүлэх талаар Хятдаас туршлага судалмаар юм.

0  |  0
иргэн(202.179.27.153) 2018 оны 03 сарын 26

Эд нарыг хэнч үнэн шудрага илчилж чадахгүй.Хэнд эрх мэдэл байна түүнд бас ашиг сонирхол байна.

0  |  0
Шударга бай(124.158.109.62) 2018 оны 03 сарын 26

Шүүгч нар энхийн цагаан тагтаа юу?

0  |  0
Avilga Ugsun hun (172.56.42.135) 2018 оны 03 сарын 25

Avolga ugsun huniig sain duraaraa gemee huleevel shiitgelgui bolgoh ni hamgiin zuv arga.

0  |  0
Juramlah ni zuitei(124.126.0.81) 2018 оны 03 сарын 25

Eroosoo toriin alban haagchdiin ger buliin orlogiin deed,dood hyazgaariig ni huulichilj zaaj og.Zeeliin niigmiin togtoltsoo ni ooroo hunii orolgiig nemegduuleh bolomjiig neej ogson baidag.Tsagaa zohitsuulj chadval heden gazar ajilj bolohiig huulichilsan sh dee. Avilag abdagui ch bii, avdag ni bii l baih.yalgaj salgah heregtei. havtgaid ni harluulah hereggui ee

0  |  0
Juramlah ni zuitei(124.126.0.81) 2018 оны 03 сарын 25

Eroosoo toriin alban haagchdiin ger buliin orlogiin deed,dood hyazgaariig ni huulichilj zaaj og.Zeeliin niigmiin togtoltsoo ni ooroo hunii orolgiig nemegduuleh bolomjiig neej ogson baidag.Tsagaa zohitsuulj chadval heden gazar ajilj bolohiig huulichilsan sh dee. Avilag abdagui ch bii, avdag ni bii l baih.yalgaj salgah heregtei. havtgaid ni harluulah hereggui ee

0  |  0
зочин(66.181.161.75) 2018 оны 03 сарын 25

Авилга тэр чигээрээ үнэртэж бн.нямбаатар ямарч байсан ханатай хэлжээ эднийг сайн ухаж шалга яаж ч бодсон 3-6орон сууц бол авилга өөх юу чбиш

0  |  0
Het tuilshirah (124.126.0.81) 2018 оны 03 сарын 25

Ehleed zah zeeliin nohtsold hodolmoriin hariltsaanii zohitsuulalt yamar baih estoig zarchimiig ni togtoochih.Huuchin tsagt hun neg baiguullagad ajilladag hatuu juramtai bailaa. zah zeeliin niigemd hun ooroo chadaj baival heden ch gazar tsagaa zohitsuulaad ajillaj boldog bolson. Shuugchid nom bichih,surgalt yavuulad geh meteer orolgiinhoo eh uusveriig nemegduulsen baij bolno.Nogoo talaar ger buliinh ni yamar neg orlog olj baigaa bizdee.Het neg taliig barij yum l bol avilaga geed hen durtai ni yarij bichih .Avsan ogson ni barimtaar huuliin baiguulalgaar notlood neg tiish bolgoochee.

0  |  0
Больчихоорой(202.9.42.193) 2018 оны 03 сарын 25

Эх үүсвэрии, нь шалгаж тогтоох ёстой . Хэнд ямар хэмжээнии авилга өгснииг нь иргэд хэлээд өгнө дөө ялзарсан шүүхиин эцэс ирж буй даа .

0  |  0
дорж(202.9.40.29) 2018 оны 03 сарын 25

Авлаг гэж авах авилгаа төлөвлөж мэдүүлдэг.хууль бус хөрөнгөө үнэт эдлэл бологдог зээлээр халхавч хийдэг ийм л зурга харагдаж байна.

0  |  0
зсссс(43.242.243.16) 2018 оны 03 сарын 25

Ээ хэн үнэмших юм хамгийн баян шүүгч нь тэгээд ганц хоёрхон тэрбумын хөрөнгөтэй гэж үү шаана биз бас

0  |  0
M.D. (172.58.139.163) 2018 оны 03 сарын 25

Hosbayr soyolerdene zorig geed hurts elbeg bayriin zahialgat albat orlogo ni todorhoi

0  |  0
иргэн(202.21.108.45) 2018 оны 03 сарын 25

Зээл аваад өрөндөө баригдсан юм уу.Эсвэл ЗЭЭЛ-ийг , халхавч болгож авсан уу.ЗИ-ч эвгүй хэлж дээ.

0  |  0
НӨХӨЖ АВЬЯ(202.131.228.131) 2018 оны 03 сарын 25

ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛААД ИЙМ ИХ ЦАЛИН АВДАГ НЬ БУРУУ. ШҮҮХЧИД ӨӨРСДӨӨ БИ БОЛЬЕ ОДОО БОЛНО ЗИ-ИЙН ХЭЛДГЭЭР ЗАЙЛЦГАА.

0  |  0
ШҮҮГЧИД(202.131.228.131) 2018 оны 03 сарын 25

ТА НАР ЯАСАН ИХ ЦАЛИН АВЧ, ЯМАР ИХ МӨНГӨ БАНКНААС ЗЭЭЛДЭГ ЮМ БЭ. ОДОО БОЛНО. ШҮҮГЧДИЙН ЦАЛИНГ ХАСААРАЙ БИ ЛАВ НАСААРАА ОДОО Ч ГЭСЭН АЖИЛЛАЖ ТАТВАР ТӨЛДӨГ. ГЭХДЭЭ ТӨРИЙН ТОМООХОН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙЛАА. ТА НАР ШҮҮЧДЭЭ ИЧИХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
зочин(202.9.43.150) 2018 оны 03 сарын 25

шүүгч нарт банкууд яасан их зээл өгдөг юм өрөнд оосорлуулсан хүмүүс байна цалингаасаа зуу дахин их хөрөнгөтөй яасан баян хүмүүс вэ авилга үнэртэж байна цааш шалгавал их юм гарна даа үнэнч хүн ховор бололтой яллагч нарыг нэг сонирхмоор байна

0  |  0
зочин(202.179.24.85) 2018 оны 03 сарын 25

Шүүгчидын Хөрөнгө орлогын мэдүүлгын дагуу АТГ Шалгах хэрэгтэй, Яаж ч бодсон эдгээр Шүүгчид дан Цалингаараа энэ их хэмжээний Хөрөнгөтөй болно гэж байх үндэсгүй шүү дээ, УИХ Нямбаатар огт Ор үндэсгүй зүйл яриагүй л бололтой дог шүү,

0  |  0
ЗОЧИН(202.9.41.44) 2018 оны 03 сарын 25

ШҮҮГЧДИЙН ЦАЛИНГ 3,5-4,0 САЯ БОЛГОСОН НЬ БУРУУ. .....ТӨРИЙН АЛБАН ХААГЧ МӨН ЮМ БОЛ БУСАДТАЙГАА АДИЛ ЦАЛИНЖИХ ЁСТОЙ. .....ЭРЛЭГДОРЖ ШҮҮГЧДИЙН ЦАЛИНГ НЭМСЭН НЬ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЛГАХЫН ТУЛД БУС ӨӨРИЙНХӨӨ БУЗАР БУЛХАЙГ ХАМГААЛУУЛАХЫН ТУЛД ХИЙСЭН ЗҮЙЛ.!!! ИЙМД ТЭДНИЙ ЦАЛИНГ ТӨРИЙН БУСАД АЛБАН ХААГЧИДЫН АДИЛ БУЦААН БАГА ЦАЛИНЖУУЛАХ ЁСТОЙ. ШҮҮГЧИД ИХ ЦАЛИН АВЧ БАЙГАА НЬ ХУУЛИЙН ӨМНӨ ХҮН БҮР ЭРХ ТЭГШ БАЙХ ЗАРЧМЫГ АЛДАГДУУЛЖ, АЛБАН ХААГЧДЫГ ЯЛГАВАРЛАН ҮЗЭХЭД ХҮРГЭЖ, ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА. ШҮҮГЧДИЙН ЦАЛИНГ НЭМЛЭЭ ГЭЭД АВИЛГА АЛГА БОЛСОН УУ? ЭСВЭЛ УЛАМ НЭМЭГДСЭН ҮҮ? ҮҮНД ХАРИУЛТ ХЭРЭГТЭЙ...

0  |  0
лх........(66.181.189.155) 2018 оны 03 сарын 25

авилгаас төрсөн тэрбумтнуудын эгнээг доороос гарсан шинэ гишүүн илчилж, з.энхболд дарга баталлаа.ажлаас нь халж,хөрөнгииг нь хураах хэрэгтэй.бөхийн ордны хаалгыг эвддэг шуурхай ажиллагаатай шийдвэр гүйцэдгэгчдээр дариу хийлгэх ажил энэ мөн өөс мөн.

0  |  0
Top