Их л дээгүүр явах юм та нар минь. Ивээс энэ тэр нь гайгүй л байгаа даа!!!

2018 оны 03 сарын 27

Zindaa.mn сайт "Шүлгэн нийтлэл"-ийнхээ ээлжит дугаараа хүргэе. Гэгээн инээдээр сэтгэлээ дүүргэж, өдөр өдрийг өөдрөгөөр үдэж, угтахын ерөөл талбия...

 

Холхи газраас гялалзан харагдагч Ерөнхийлөгч өө

Хязгааргүй огторгуйн дунд зугаалах 76 гишүүд ээ

Нарт ертөнцийн доор суугаас Ерөнхий сайд аа

Наанаас чинь бидний амьдрал ямар харагдах юм бэ дээ.

 

Алтан сайхан биесүүд дээр чинь юу эс байнам.

Алаг толгой, 5 толгой байна уу, үгүй юу

Хармагтай эсвэл Оюутолгой

Хаахнуур байгаа бол сураг сонсов уу та хэд минь.


Мань хэд нь яах вэ дээ байж л байна.

Мах гурилаа эргүүлээд болж л байна.

Хүүхдүүд яах вэ сургуульдаа явж л байна.

Хүүхдийн мөнгө нээрээ юу болсон бэ.


Та нараар минь сонин юу байна.

Тасархай л байгаа сураг сонсогдох юум.

Их л дээгүүр явах юм та нар минь

Ивээс энэ тэр нь гайгүй л байгаа даа.

Ж.Мөнх-Эрдэнэ


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
UIX n gishuun(202.179.25.58) 2018 оны 03 сарын 26

manius n mash saixan amidarch baina. ta nar xarin guriataad l baina uu

0  |  0
x(182.160.38.4) 2018 оны 03 сарын 26

haha goyo

0  |  0
Top