”Тавантолгой”, ”Эрдэнэс-Таван-Толгой” ХК-иудын тухай худал ташаа мэдээлэл тараажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 29

"Зууны мэдээ" сонины 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн N57 (5764) дугаарт “Эрдэнэс–Таван Толгой” ХК–ийг дээрэмдээд байгаа нь Д.Ариунболд захиралд хамаагүй юу? гэсэн гарчигтай нийтлэл хэвлэгдсэн билээ. Тэгвэл энэхүү нийтлэлээр ор үндэсгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тархааж, олон нийтэд буруу ташаа ойлголтыг өгсөн талаар "Таван толгой" хувьцаат компанийн зүгээс албан ёсны мэдэгдэл гаргаж, харин "Эрдэнэс-Таван-Толгой" ХК-ийн хариуцлагатай албан тушаалтан сонинд тодруулга ярилцлага өгчээ.

29356212_1642497619173973_5059795749013815296_o

Энэхүү нийтлэлтэй холбоотой асуудлаар  “Эрдэнэс–Таван–толгой” ХК–ийн Геологи, уул уурхай хариуцсан газрын захирал Б.Мөнхбаатарын сонинд өгсөн тодруулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 Танай компанийн зүгээс энэхүү нийтлэл гарсантай холбогдуулж зарим тайлбар өгье гэлээ?

–Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь 1966 оноос өнөөдрийг хүртэл 50 гаруй жил ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа бол манай компани 2011 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна.

Мэдээж ашиглалтын тусгай зөвшөөрлөөр хиллэн ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа хоёр байгууллагын хооронд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байдаг. Түү­ний нэг нь тусгай зөвшөөрлийн хилээс хэтэрч нүүрс олборлох асуудал. Хил давж нүүрс олборлосон түүх бий. Энэ тухай танай сонины нийтлэлд бичсэн байна. Цаг хугацааны хувьд өнөө цаг үе, өнөөгийн удирдлагатай холбож, хамаатуулах гэсэн өнгө аяс цухалзаж байна. Хил давж нүүрс олборлосон асуудал ньЭрдэнэсТаван толгойХК  тусгай ашиг­лалтын тусгай зөвшөөрөл авч лицензийн булангийн шав тэмдэг тавихаас өмнөх асуудал юм. Тиймээс өнөөгийн удирд­лагатай огт хамаагүй.

Манай хоёр байгуул­лагын зүгээс хамтарсан ажлын хэсэг ажиллаж, өмнөх он жилүүдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, акт тогтоол гарга­сан. “Эрдэнэс Таван–Толгой”  ХК–ийг бий болохоос өмнө манайд оногдсон талбайгаас 260 мян­ган тонн нүүрс олборлосныг олж тогтоо­сон. 260 мян­ган тонн нүүрсийг нэхэмжилж буй.

Нэгэнт акт үйлдэж, хоёр байгууллага хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тул тусгай зөвшөөрлийн лицензийн талбайд нэвтэрч нүүрс олборлох, уурхайн ажил эрхлэх ямар ч боломжгүй.

“Эрдэнэс Таван–толгой” ХК тусгай зөвшөөрлийн хилийн асуудалд онцгой анхааран ажилладаг.  Дээр нь компанийн инженер, техникийн ажилчид тогтмол хэмжилт хийн хяналт тавин ажилладаг тул манай компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тусгай зөвшөөрлийн хил даван үйл ажиллагаа явуулах оролдлого бүрэн хаагдаж, нэг мөр шийдвэрлэгдсэн гэдгийг танай сониноор дамжуулан уншигчдадаа хэлэх нь зүйтэй болов уу.

Энэ асуудлыг эцэслэж “Эрдэнэс–Таван толгой” ХК болон “Тавантолгой” ХК–ийн хооронд 2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр. ¹ЭТТ-2017/019 тоот “Хамтын ажиллагааны гэрээ” гэрээ байгуулсан. Уг гэрээгээр тусгай зөвшөөрлийн хил давж олборлосон нүүрсний хэмжээг хоёр талаасаа ажлын хэсэг гарган баталгаажуулж шийдвэрлэхээр хамтран ажиллаж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд дээрх асуудлыг мэргэжлийн бус хүмүүс өнгөц харж “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс–Таван толгой” ХК–ийн хил давж нүүрс олборлосон талаар удаа дараа ташаа мэдээлэл цацаж, ажлын талбар дээр өдөр тутмын хяналтаа тавиад ажиллаж байгаа инженер техникийн ажилчид болон компанийн нэр хүндийг санаатайгаар унагаж байна. Манай компанийн зүгээс холбогдох яам, агентлагуудад мэргэж­лийн дүгнэлт гаргуулахаар хандаж хамтран ажиллаж байгаа болно гэж мэдэгджээ.

"Тавантолгой" ХК-аас гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАТ(66.181.160.34) 2018 оны 05 сарын 11

ӨМНӨГОВИЙН ЖААЗ ЭНХБОЛД ОЛНЫ АНХААРАЛД ОРЖ ТОДОРОХ ГЭСЭН ЯВУУРГҮЙ УЛС ТӨР ХИЙСЭН НЬ БҮТЭЛГҮЙТЭЖ БҮР НЭР ХҮНД НЬ НАВС УНАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙХ ШИГ, ӨӨРӨӨ УНАСАН ХҮҮХЭД УЙЛДАГГҮЙ ОДОО ЯАЯ ГЭХЭВ ХОХЬ НЬ ГЭХ ҮҮ ДЭЭ ! ! !

0  |  0
зочин (27.123.214.119) 2018 оны 05 сарын 06

зарим хүмүүс асуудлыг их хэтрүүлэх юмаа.

0  |  0
Top