Зиндаа.мн сайт "Дуулиан" булангийнхаа ээлжит дугаараар Сангийн сайд асан С.Баярцогтыг уучлахыг ард түмэндээ уриалж байна хэмээн гэнэт мэдэгдсэн дуулианыг онцолж байна. Энэхүү булангаар асуудалд үнэлэлт, дүгнэлт өгдөггүй бодит байдлыг хүргэхийг зорьдог билээ. Ингээд “Нэг цонх” клубын гишүүн П.Амараас зарим зүйлийн тодрууллаа.
-Таны клуб хэзээ байгуулагдав. Ямар зорилго, чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ?
-2010 оны 10 дугаар сард “Нэг цонх” клуб байгуулагдсан. Анх клуб байгуулах тухай яригдаагүй. Гадаад, дотоодын их, дээд сургуулиудад мэдээлэл, технологи, эдийн засагч зэрэг мэргэжил эзэмшсэн эх орныхоо сайхан ирээдүйд итгэдэг хэсэг залуус цуглараад ярилцаж, санал, бодлоо солилцдог байлаа. Улаанбаатар агаарын бохирдол, шинэ суурьшлын бүсийн тухай, иргэдийн амьжиргааны төвшинг сайжруулах тухай, мэдлэгт суурилсан эдийн засгийн бий болгох шийдэл, гарц олон зүйлийн тухай ярилцана. Эцэст нь энэ бүхнийгээ ажил, хэрэг болгоё гээд “Нэг цонх” клуб байгуулагдсан түүхтэй.
- Эх орныхоо сайн сайхны төлөө гэсэн залуус яагаад гэнэтхэн “Рио-Тионто”-той байгуулсан гэрээ зэрэгтэй холбоотой асуудал уруу халтирав?
-Олон удаа ярилцаж, хэлэлцсэний эцэст эхлээд том асуудлуудыг зөв шийдвэрлэх ёстой юм байна гэсэн шийдэл дээр санал нэгдсэн. Ингэснээр дараагийн асуудлууд зөв гольдролоор явна гэж үзсэн.
- Тэгээд С.Баярцогттой холбоотой мөнгөний талаар Швейцарийн хуулийн байгууллагад хандсан хэрэг үү ?
-Ямартаа ч Швейцарийн прокурорын байгууллагад С.Баярцогттой холбоотой асуудлаар мэдээлэл солилцох үүднээс хандахад 2018 оны гуравдугаар сарын 2-нд хариу ирүүлсэн.
- АН-ын гишүүнчлэлийн бүртгэлээс Баярцогтыг хасахаас өмнө та нар мэдээлэлтэй болжээ. Яагаад чимээгүй байв?
- Тийм. Бидэнд Баярцогттой холбоотой асуудлаар олон нийтийн зүгээс ч юм уу өөр мэдээлэл гаргаад ирэх болов уу гэж хүлээсэн. Дээр нь Швейцариас мэдээлэл ирэхэд боловсруулалт, задаргаа, шинжилгээ хийх гээд манай залууст ажиллах хугацаа шаардлага байсан.
- Баярцогтыг ард түмэн ямар учраас уучлах ёстой вэ гэдгийг тайлбарлаач?
- Швейцариас ирсэн мэдээллүүдэд анализ хийж боловсруулаад олон нийтэд хүргэх хэрэгтэй гэж үзээд Хэвлэлийн бага хурал хийсэн. Баярцогтыг ард түмэн яагаад уучлах ёстой вэ гэдэг асуултад хариулахын өмнө нэг жишээ хэлье. Африк тивийн Гвиней улсын Уул, уурхайн сайд 2010 онд иргэний зориг гаргаад “Рио-Тионто”-гоос төмрийн ордыг дахин ашиглахын тулд авлига өгөхийг завдсан тухай хэлсэн. Энэ загвар Монголд байж яагаад болохгүй гэж. Тиймээс “Рио-Тионто” компаниас авлига авсан бол С.Баярцогтыг үнэнээ хэлчих. Надад авлига өгөхийг завдсан учраас гэрээ хүчингүй гээд зарлачих. Энэ тохиолдолд ард түмэн уучлаарай гэж уриалсан юм. “Рио-Тионто”-той байгуулсан гэрээг эргэн харах нөхцөл ч бүрдэнэ. Гвиней гэж улс Уул уурхайн сайд нь үнэн хэлсэн учраас гэрээгээ хүчингүй болгоод 100 хувь төрийнхөө мэдэлд авсан.
- Швейцарийн шүүх, прокуророос Баярцогтын дансан дахь мөнгийг царцаасан. Та бүхэнд өгсөн мэдээллээр яг хэдий хэмжээний мөнгө вэ?
- БНХАУ-ын иргэн А –гийн 1 сая 826 мянга 256 америк доллартой нэг, 17000 америк доллартой нэг нийт хоёр данс царцаагдсан. А-гийн хэргийг шалгах явцад С.Баярцогттой холбоотой баримт гараад ирсэн. Хятадын иргэний дансаар нийт 45 сая америк долларын гүйлгээ хийгдсэн байдаг. Түүнээс 10 сая доллар нь Баярцогтын хувийн компанийн дансанд шилжсэн. Тэндээсээ Баярцогтын хувийнх нь данс уруу 2 сая америк доллар, 670 мянган евро шилжсэн. А-гийн хэргийг мөнгө угаасан гэж үзээд долоон жилээр царцаасан. Хэрэв авлига өгсөн гэж нотлогдвол дахиад 15 жилийн хугацаагаар царцаана. Ийм шийдвэр гарсан.
- Баярцогт мөнгөө буцаасан уу?
-Баярцогт 2013 оны 12 дугаар сард 674 мянган евро, 2014 оны нэгдүгээр сард 1.4 сая долларыг Хятадын иргэн А-гийн данс уруу гуйвуулсан. Хувийн дансанд нь 2583 доллар үлдсэн. Энэ А гэгч ямар хүн болохыг хуулийнхан тодруулах биз. Баярцогт өөрөө бол нэртэй Монгол бизнесменээс мөнгө зээлсэн гэдэг.
-Швейцарийн шүүх дээр шийдэгдсэн гэснийг тодруулж тайлбарлаач. Манай хуулийн байгууллагаас Швейцарийн талтай хамтран шалгаж байгаа гэж Баярцогт хэлсэн?
-Мөнгийг долоон жилийн хугацаагаар царцаана гэдэг нь Швейцарийн шүүхээс шийдвэр гарсан гэсэн үг. Манай улсын хуулийн байгуулагатай, Швейцарийн шүүх, прокурорын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа бол Баярцогттой холбоотой өөр хэрэг илэрсэн үү, ямар үндэслэлээр шалгаж буй нь тодорхой болох байх.
- “Рио-Тионто”-той гэрээ байгуулсан гэрээтэй холбоотой байх үндэслэлийг юу гэж харж байна вэ?
-Швейцарийн хуулийнхан энэ хэргийн мөрөөр шалгаад “Рио-Тионто”-той холбоотой байж магадгүй гэсэн таамагт хүрсэн юм билээ. Бид албан ёсны мэдээллээ өгөх боломжгүй. “Рио-Тинто” гэрээ байгуулахдаа Монголын ард түмэнд юу амласан юм бэ. Түүнийгээ биелүүлж чадаж байгаа эсэхийг л мэдэх ёстой.
-Та Баярцогттой уулзсан уу?
- Амьдралдаа уулзаж, гар барьж үзээгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байхыг нь бол харсан.
Эх сурвалж: www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 24 )
Баярцогт үнэнээ хэлээд Оюутолгой Монголчуудад 100 хувь ирвэл Монголоо гэсэн эрүүл ухаантай хүн болгон Баярцогтыг уучлах болов уу. Бид Оюутолгойгоо үүрд алдах, Баярцогтыг шийтгэх хоёрын аль нь ард түмэнд ашигтай вэ гэдгийг бодох хэрэгтэй.
Монголчууд бид цөөхүүлээ,
bitgi.eliireed.baieruul.uhaan.bna.uu.ta.nart
hutsaad bgaarai sdaanuud min hen ch uuchlahgui
Зөв шүү, сайн залуучууд манайхан мунхаг ойлгохгүй л дээ цаад утгыг нь!
П.Амараа писсдаа Баярцогтоос мөнгө аваа биз
Амараа гэж хагас мэдрэл муутай писсдаа Хүний компани дампууруулсан бналээ Чадахгүй бж чадна гэх ямар хэрэг бнаа очиж хохирол барагдуулаарай писсдааг минь
ХАРВААС ХУ БАЙНА Ш ДЭЭ ха ха
ene 2 pyaldaga erliiz bayartsogtoos hediig avsan boloo??? vsreed buuh gazraa medehgvi tsartsaa shig 2 teneg gar bnshd, ard tumen ch geh shig yu hutsaad bgan be? ard tumen talhnii mungugvi yaduurch bhad yaahaar eh ornoo zarj offshordoj bga lalariig uuchilah yostoi gej, offshorchidiig buudah udur ireh boltugai,,,
Mash teneg setguulch survaljlagchtai oron gedgiig deed zergeer toowooloh heregtei. Bur mangaigaad oilgohgui reaktslahgui haraad baisan.
Shuuhiin shiidiin orchuulga n zarim yuman deer taarahgui baina. Jishee n A _g yag hyatad hun geegui baisan. C=g hyatad hun gesen. Gevc C hyatad hun baih magadlal asar ih gej bodoj baina. Mon Kontosaldierung gedeg ug dans swiss=d dans haah gedeg utgaar hereglegddeg gesen. Bayartsogt ch bas dans haasan gej helsentei n taarch baigaa. 2000-aadiig uldeelgui harin dahin shiljuuleed dansaa haasan gej oilgoson.
Olnii omno garc uzeegui bolohoor oorsdiigoo max buruu yaruu haruulsan. Hediigeer baruund iim baidal ugeemel ch mongold bol joohon taivan hyanamgai yarih shaardlagatai. Het hurdan bas ene guinea uls=n saidiin tuuhee omno n helj jishee avaagui bolohoor setguulchid oilgohgui ta nariig mash buruu haruulsan. Daraagiin udaad turshlaga suuj beltgeltei baihgui bol teneg setguulchdees bolj yum yaj buruu ergedgiig harsan baih. Tuunees ogch bagaa medeelel n bid nart asar unetei saihan medeelel baisan shuu. Mongold humuus taivan udaanaar yaridag tul tedniig duuriah heregtei. Uchir n humuus n oilgots udaan
Гвиней улсын уул уурхайн сайд шиг Баярцогт монголын ард түмэнд үнэнээ хэлчихвэл Рио Тинто авилгал өгсөн нь илчлэгдэж оюу толгой 100 хувь монголын төрд буцаад ирэх ч юм билүү. Тэр цагт Баярцогтыг ард түмэн уучилж магад юм даа
Энэ 2 гөлүг ард түмний нэрийг барих ямар эрхтэй зулбагаснууд вэ.
энэ муу хоёр пальдага пялдага хоёр ичээсэй муу ацнууд алиа салбадай гомоо црайлсан гчийнүүд даль даль гээд хэлээ хазаад хуцаад байх юм.
Энэ 2 мэдрэл муутай, юу ярьж байгаагаа ч өөрсдөө рйлгохгүй, хүн ч оылгохгүй дэбиылүүд бна
огт танихгүй, Зурагтаар харж байсан Хүнийг өмөөрөөд Уучлая энэ тэр гээд сууж байдаг Чи Тэнэг үү, эсвэл Ард түмнийг Тэнэг бодов уу, Муу Пялдага,
Баярцогтод долигонож дулдуйдсан эсвэл оффшорыг нь хуваалцагч банди нар тууний ирсэн уусныг ершеелгех юм биздээ? Санасны чинь гарз байлгуй! Иймэрхуу санаатай нехдууд байдаг л юм байна. Татвар телегчдийн, жирийн хеделмер эрхэлдэг хумуусийн менгеер тансаглаж, ард отныне менгийг оффшор хийчихсэн этгээдийг та нар ершеехийг оролдоод узээрэй!!!!!!!!!!
Олон зүйлийг зөв замд оруулъя гэвэл ард түмнээсээ уучлал гуйх нь хамгийн эрүүл гарц ,энэ чигээрээ гүлдиинэ гэвэл олон үнэт зүйлээ дуусгана аюултай биш үү!!
UURHAIN NOOTSIIG HENCH ONOJ BODOJ CHADDAGGUI TAAJ BODDOG