АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх талаар олон нийтийн дунд төөрөгдөл үүсээд буй. Анх байгуулагдсан цагаасаа л дарга, удирдлагадаа халгаатай гэгдсэн байгууллагыг өдгөө Х.Энхжаргал удирдаж байгаа. АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ баталдаг. 2016 оны дөрөвдүгээр сард УИХ-аас АТГ-ын дарга Н.Ганболдыг чөлөөлөхийг дэмжиж байсан юм.
АТГ-ын даргаар Х.Энхжаргал томилогдон мөн оныхоо долдугаар сарын эхээр албан тушаалаа хүлээн авсан. АТГ-ын ажлыг шүүмжилж, даргынх нь бүрэн эрхийн хугацаа дууссан гэдэг гол хүн нь АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн дарга Г.Баасан юм. Хэдийгээр бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй “өөрийн хүсэлт”-ээр ажлаа өгөх магадлал байж мэднэ. Учир нь, АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгодог. Ерөнхийлөгчийн томилгоотой ОНЗ-ийн дарга Г.Баасан АТГ-ын дарга Х.Энхжаргалыг байнга шүүмжилж, ажлаа өгсөн нь дээр гэдгийг тойруу утгаар биш шууд хэлээд байгаа. Товчхондоо бол өдөж, хатгаад згээр суулгахгүй байгаа гэсэн үг. Ерөнхийлөгч УИХ-ын намрын чуулганы хаалтын хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ “Авлигыг таслан зогсоох чиглэлээр ажил үүргээ хангалттай биелүүлж чадахгүй, үр дүн гаргахгүй байгаа зарим нэг албан тушаалтнуудын толгойг илэхгүй, хариуцлага тооцох ёстой” гэсэн нь нэгийг өгүүлэх мэт. АТГ-ын дэргэдэх ОНЗ-өөс Х.Энхжаргалыг огцруулахсаналыг Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Асуудал сунжирч, даамжирч мэдэх нь. УИХ хүлээж авахгүй байлаа гэхэд АТГ-ын даргыг өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгдөхөөс аргагүй болтол нь дарамт, шахалтад оруулж ч мэдэх юм. Ингээд АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаатай холбоотойгоор зарим хүний илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.
Г.Баасан АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж худлаа ярьсан уу?
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр цаг үеийн холбогдолтой Хэвлэлийн бага хурал хийлээ.
Олон нийтийн Зөвлөлийн дарга Г.Баасан “АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан. АТГ УИХ-ын дэргэдэх байгууллага учраас УИХ-ын гишүүдийн холбогдсон авлигын хэргийг илрүүлэхийн төлөө ажиллахгүй, тэдний эрх ашгийг хамгаалж байна. Баянголын дүүргийн 88 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн асуудлыг шийдэж чадаагүй. Цэцэрлэгийн эрхлэгчийн асуудлыг шийдэж чадаагүй АТГ авлигатай тэмцэж чадах уу. АТГ-ын 2017 оны ажлын тайлан гарсан. Ямар ч үр дүнгүй, туйлын хангалтгүй л ажилласан байна билээ. Бид саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Ирэх сарын 4-ний өдөр нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганд Ерөнхийлөгч асуудлыг оруулах байх гэж найдаж байна"
Г.Мөнхшүр:Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусна
-АТГ-ын дарга Х.Энхжаргалыг УИХ-ын 2016 оны долдугаар сарын 8-ны өдөр долдугаар тогтоолоор АТГ-ын даргаар томилсон байдаг. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан. АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн 2022 онд дуусна.
Д.Дорлигжав: Энхжаргал 2016 оны долдугаар сард томилогдсоныг санаж байна
АТГ-ын дараагийн даргад нэр нь сонсогдлоо гэгдсэн Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав”Надад АТГ-ын дарга болох сонирхол байхгүй.
Худлаа яриа. АТГ-ын дарга Х.Энхжаргал 2016 оны хавар томилогдохоор өмнөх Ерөнхийлөгчөөс нэр нь орж ирсэн. УИХ шинээр байгуулагдаад 2016 оны долдугаар сарын 8-ны өдөр томилогдсон. АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. 2022 онд бүрэн эрх нь дуусгавар болно” гэсэн байр суурь илэрхийлжээ.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 24 )
Томлигдсон л бол ажлаа хийсэн хийгүй 6 жил суух нь АТГ ын дарга ба орлогч Үндсэн хуулийн цэцийн гишүүн болчихвол яаж ч болно хүн алах хулгай луйвар хийх хамгийн гол нь үйлдэл дээрээ баригдахгүй байх 6 жил дархан эрхтэй
Baasan gedeg julch toriin tomilgoog medeed baival mongol uls maani udaxgui moxox bailgui araich dee
Ажлаа хийхгуй бол огцруулж болно энэ хун ер нь ямар том хэргуудийг шийдэж ажилласан бол авилга офшор албан тушаалаа ашигладаг хэргуудийг илруулж хариуцлага тооцож чадсан уу
22.5.Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно. 30 дугаар зүйл.Нийгмийн баталгаа 30.1.Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.
22 дугаар зүйл.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах 22.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг дараахь тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө: 22.1.1.өөрөө хүсэлт гаргасан; 22.1.2.биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон; 22.1.3.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.
21 дүгээр зүйл.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа 21.1.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно. 21.5.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.
Zailuulaachee enhjargal gedeg nuhuriig orond ni baasang darga bolgoe
Монголын ерөнхийлөгчийн үнэн дүр төрх харагдах цаг айсуй???...
ENE NUKHUR CHINI NUGUU MI ENKLHBOLDOD SUGDUUD BAYSAN NUKHUR BAYNA SHUU DE
АТГ-ын Даргын хугацаа энэ тэр огт хамаагүй Ажилаа сайн Шударга явуулж чадахгүй Нөхрийг хэдий болтол Хугацаагий нь дуусгахыг хүлээж байх ёстой гэж, Ямарч Албан газар Хариуцлага алдсан Дарга ажилчидаа Халах хүртэл Арга хэмжээ авдаг ш дээ, Хариуцлаггүй бусдын ажил үүргээ гүйцтгэж чадагхүй бол Халах хэрэгтэй
Гантулгыг уих төтлаа гэхэд нөхөж гарсан хүн нь 20 онд сонгууль болоход би 4 жил болох ёстой гээд байх ёсгүй үүнтэй адил баймаар даа .
Baasang shuujed uguuch.ner turd haldsan gees
baasan bol ened ogt khaagui khun baikhaaa enen khunii nereer l khalakh gej baigaa shuu dee
АТГн дарга Энхжаргалын хугацаа 2017.11.18нд дууссан Өмнөх даргийн хугацаа дуусаагүй бхад Энхжаргал томилогдсон бөгөөд Хугацаа нь дуусаагүй даргийн үлдэгдэл хугацаанд ажилд орсон дарга 2н нийлбэр хугацаагаар хугацааг хэмждэг юм хууль нь тийм учир юм уншиж бж юм бич гэж энэ сэтгүүлчид зөвлөмөөр бна
АТГн дарга Энхжаргалын хугацаа 2017.11.18нд дууссан Өмнөх даргийн хугацаа дуусаагүй бхад Энхжаргал томилогдсон бөгөөд Хугацаа нь дуусаагүй даргийн үлдэгдэл хугацаанд ажилд орсон дарга 2н нийлбэр хугацаагаар хугацааг хэмждэг юм хууль нь тийм учир юм уншиж бж юм бич гэж энэ сэтгүүлчид зөвлөмөөр бна
Bolidoo. Baasan avgai. Yum bol ternii udirgalgad baigaa tul erh ashgiig ni hamgaallaa geed solioroh Torii ajil es zuitei hariyalagdah, zahiragdah zeregeer oor hoorondoo ajliin uyaldaa baij taarna.Tegj baij negdsen zohion baiguulalt bodlogo garah uchirtai.Ter zorgoor l bie bieniinhee huuli bus uildal garsan bol hamgaalna gej yu baihav dee. Yamar gudamjnii heruul zodoon bish. Ene avgai gudamjnii jagsaalaar gemtei gemguig ni nogtloogui a, neg yum uu neg heseg hunii uildliig ter ayar ni niigemd dohoj baahan orilson tcharalsan.tuun shigee toriin ajild handaj bolohgui ee. Tegej seruun zuudleh hereg
Bolidoo. Baasan avgai. Yum bol ternii udirgalgad baigaa tul erh ashgiig ni hamgaallaa geed solioroh Torii ajil es zuitei hariyalagdah, zahiragdah zeregeer oor hoorondoo ajliin uyaldaa baij taarna.Tegj baij negdsen zohion baiguulalt bodlogo garah uchirtai.Ter zorgoor l bie bieniinhee huuli bus uildal garsan bol hamgaalna gej yu baihav dee. Yamar gudamjnii heruul zodoon bish. Ene avgai gudamjnii jagsaalaar gemtei gemguig ni nogtloogui a, neg yum uu neg heseg hunii uildliig ter ayar ni niigemd dohoj baahan orilson tcharalsan.tuun shigee toriin ajild handaj bolohgui ee. Tegej seruun zuudleh hereg
UIH.gishuun.nuhuj.songogdson.bol.ter.ih.huraltaigaa.tsug.duusdag.tuunees.nadad.2.jil.dutuu.bi.uldeh.yostoi.gedeggui.biz.dee
МАН ДАХЬ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ АТГ - Г ДАРГАТАЙ НЬ ХАРААНДАА БАЙЛГАЖ ДАРАМТАЛЖ МЕССЕЖ ӨГЧ БАЙГАА ЦАРАЙ НЬ ЭНЭ !!! БИДНИЙ ДОХИО ЗАНГААГААР БАЙГААРАЙ Л ГЭЖ ДАРАМТАЛЖЭЭ !!!
Solix yostoi