С.Баярцогтод “Рио-Тинто”, Хятад иргэн, Монгол бизнесмэний аль нь 9.2 сая доллар шилжүүлсэн бэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 03

Zindaa.mn  сайт “Дуулиан” булангийнхаа  ээлжит дугаараар Сангийн сайд асан С.Баярцогт тэргүүтэй албан тушаал хашиж байсан хүмүүсийг  АТГ-аас саатуулсантай холбоотой дуулианы эргэн тойронд өрнөсөн үйл явдлуудаас хүргэж  байна.

 Баривчилгаа

Авлигатай тэмцэх газрынхан  ойрын хоёр хоногт ширүүхэн хөдөлж байна. Авлигатай тэмцдэггүй, хойш суудаг, хар Баасан гарагт баривчилгаа явуулдаг  зэрэг шүүмжлэлд өртдөг байсан. Тэгвэл Баасан биш бараг ажлын өдөр буюу  Даваа гарагт баривчилгаа хийжээ. Сангийн сайд асан С.Баярцогт Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс-Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг саатуулсан байна. С.Баярцогт, Б.Ариунсан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар, Б.Бямбасайханыг “Дубай”-н гэрээтэй холбогдуулан  таслан сэргийлэх арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. 

Ийм мэдээллүүд хөвөрч АТГ-аас баталгаажууллаа. Сангийн сайд асан С.Баярцогт  Швейцарийн дээд шүүх “Рио-Тинто” корпорацид Оюутолгойн гэрээг байгуулахад ажилласан Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд, Швейцарийн банкин дахь түүний харилцаж байсан данснуудын үлдэгдэл 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан. АТГ ч хамтран ажиллахаар болсноо мэдэгдэв. Швейцарийн Прокурорын газар дээрх битүүмжилсэн данснуудын нэгээр  Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтын данс руу  10 сая америк доллар шилжүүлсэн байна. Энэ мэдээлэл бодитой гэж Монголын төрийн бус байгууллагынхан хүртэл мэдэгдэв. Гэхдээ Швейцарийн дээд шүүхийн тогтоолд Рио Тинто Оюутолгой төслийн хүрээнд 5.3 тэрбум ам.долларын өртөг бүхий гүний уурхайн бүтээн байгуулалтыг явуулж байгааг дурдсан боловч “Рио Тинто”-г ямар нэгэн байдлаар буруутгаагүй байдаг.  С.Баярцогт мэдээлэл хийж “10 сая америк долларыг Монголын нөлөө бүхий нэртэй бизнесмэнээс авсан” гэв. Харин бизнесмэн найзынхаа нэрийг хэлэхээс татгалзсан юм.

      Баярцогтод  10 сая америк доллар хэн өгсөн бэ?  

Сангийн сайд асан ийнхүү мэдэгдсэн боловч “Нэг цонх” Төрийн бус байгууллагын залуус арай өөр зүйл яриад байгаа. Тэд Швейцарийн Холбооны улсын дээд шүүх, Прокурорын байгууллагад С.Баярцогтын нууц данстай холбоотой асуудлаар ханджээ. Саналын хариуг нь Швейцарийн Прокурорын байгууллагаас  2018 оны гуравдугаар сарын 2-ны өдөр ирүүлсэн аж.

 “Нэг цонх” клубын гишүүн П.Амар “БНХАУ-ын иргэн А –гийн 1 сая 826 мянга 256 америк доллартой нэг, 17000 америк доллартой нэг нийт хоёр данс царцаагдсан. А-гийн хэргийг шалгах явцад С.Баярцогттой холбоотой баримт гараад ирсэн. Хятадын иргэний дансаар нийт 45 сая америк долларын гүйлгээ хийгдсэн байдаг.  Түүнээс 10 сая доллар нь Баярцогтын хувийн компанийн дансанд шилжсэн. Тэндээсээ Баярцогтын хувийнх нь данс уруу 2 сая америк доллар, 670 мянган евро шилжсэн.  А-гийн хэргийг мөнгө угаасан гэж үзээд дансыг нь долоон жилээр царцаасан. Хэрэв авлига өгсөн гэж нотлогдвол  дахиад 15 жилийн хугацаагаар царцаана. Ийм шийдвэр гарсан. Баярцогт 2013 оны 12 дугаар сард  674 мянган евро, 2014 оны нэгдүгээр сард 1.4 сая долларыг Хятадын иргэн А-гийн данс уруу гуйвуулсан. Хувийн дансанд нь 2583 доллар үлдсэн. Энэ А гэгч ямар хүн болохыг хуулийнхан  тодруулах биз. Баярцогт өөрөө бол нэртэй Монгол бизнесменээс мөнгө зээлсэн гэдэг” хэмээн ярьжээ. Түүнд Монгол бизнесмэн, Хятад иргэн, эсвэл “Рио-Тинто” компанийн аль нь 10 сая америк доллар шилжүүлснийг хуулийнхан тогтоохоор болж байна.

С.Баярыг Баярцогт чирэх үү?  

Ерөнхий сайдынхаа албан тушаалыг эрүүл мэндийн шалтгааны улмаас өгсөн С.Баяр нэг хэсэг хилийн чанадад амьдарсан ч “долоон хаусны хэрэг” гэдэг дуулианаас салаагүй. Өөрөө  “Надад долоо хаус байтугай майхан  ч байхгүй” гэж мэдэгдсэн ч итгэх хүн  цөөн байв. Харин охид нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг гэсэн тайлбарыг тэрбээр давхар өгсөн юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний автор нь яах аргагүй С.Баяр түүний тэргүүлсэн Засгийн газар юм. Гэрээ байгуулах ажлыг түүний Засгийн газрын гишүүн Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчны сайд Л.Гансүх нар гардан гүйцэтгэж, гарын үсэг зурсан юм. Оюутолгойн гэрээг С.Баярын Засгийн газрын гишүүн асан нөхөд “Монголд ашиг тусаа өгөх гэрээ” гэдэг. Нөгөө талд шүүмжлэгсэд бий.

Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр “2009 онд Оюутолгойн гэрээ байгуулагдсан. 27 жилийн дараа ногдол ашиг авахаар байна. Ийм муу гэрээ ямар ч улсын түүхэнд байхгүй”  гэв.  Нөхцөл байдал хурцдаж эхлэв. С.Баярцогтыг Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор баривчилсан. Хэрвээ Сангийн сайд асан “Рио-Тинто”-гоос авлига авсан нь илчлэгдвэл түүний хөлд Ерөнхий сайд асан С.Баяр чирэгдэх нь дамжиггүй. Оюутолгойн гэрээ байгуулахыг удирдсан учраас. Одоо цаг хугацааны асуудал болж хувирлаа. Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан Оюутолгойн гэрээ байгуулагдахад Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан. Тэр үед гэрээ байгуулагдахад оролцсон гэж буруутгагдсан бололтой.

Ш.Батхүүгийн хөлд чирэгдэгсэд

Ерөнхий сайд асан С.Баяр Оюутолгойн гэрээтэй нэр холбогддог гэж дээр өгүүлсэн. Тэр Ерөнхий сайд байхдаа “Атрын-III аян”-ыг эхлүүлж, монголчууд гурил, улаанбуудайгаа гадаадаас авахаа больсон. Ингээд дурдвал бас ч хийсэн ажил бий. Түүний хийсэн бүхнийг “Оюутолгой”-н гэрээ, “Жаст”-ын Ш.Батхүүгийн Эрдэнэт үйлдвэрийн төрийн өмчийн 51 хувийг Стандарт банкны барьцаанд тавьсан үйлдэл хоёр харлуулаад байдаг юм. Түүнийг АТГ-аас дуудан мэдүүлэг авсан, байцаасан. Оюутолойн гэрээтэй холбоотой гэхээс илүүтэй Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкинд барьцаанд тавих цаг үед Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байсантай холбоотойд л  сэжиглэх учир шалтгаан байжээ. Хуурамч гарын үсэг бүрдүүлсэн гэгдэх Ш.Батхүүгийн хөлд олон хүн чирэгдэхээр боллоо. ТӨХ-ны дарга асан Д.Сугар, Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг.  Гарын үсэг зурсан дунд шатны албан тушаалтнуудыг нь АТГ-аас баривчилж эхэллээ.

 Эрдэнэт үйлдвэрт Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан бол нэг хоногийн дараа Эрдэнэт үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг мөн л АТГ-ын мөрдөн байцаагчид баривчилжээ. Шалтгаан тодорхой. Тэд бол “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадаадын банкинд барьцаалсан Ш.Батхүүгийн хөлд чирэгдэгсэд.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт өгсөн сануулга

2015 оны тавдугаар сар. Н.Алтанхуягаас Ерөнхий сайдын халааг авсан Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад Дубайн гэрээ гээчийг үзэглэж орхисон юм. Үүнийг нь монголын ард түмэн “Чингис хаан” Олон улсын нисэх буудал дээр буунгуутаа хийсэн Хэвлэлийн бага хурлаас нь мэдсэн юм. Тэр болтол хэн ч юу ч гадарласангүй. Алдаа, мадаг ихтэй, ашиггүй гэсэн Оюутолгойн гэрээг Дубайн гэрээгээр бүр муутгасныг хэн ч мэдээгүй байв. Ч.Сайханбилэг  “Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд Дубай хотноо гарын үсэг зурлаа” гэж мэдэгдсэн.

Угтаа Ч.Сайханбилэг тэргүүтнүүд гарын үсэг зурж, монголчуудыг 4.4 тэрбум долларын өрд оруулсан гэрээ ч  гэдэг.  Дубайн гэрээнд гарын үсэг зурахад оролцсон  “Эрдэнэс-Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайханыг уржигдар баривчиллаа. Б.Бямбасайхан “Эрдэнэс-Монгол” компанийн гүй­цэт­­гэх захирлаар ажил­лаж байхдаа Дубайн гэ­рээнд н гарын үсэг зурсан юм. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаад байгаа. Түүнд Прокурорын байгууллагаас мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Б.Бямбасайхан, түүний найз Сангийн сайд асан С.Баярцогт нарыг баривчлан саатуулсан нь Ч.Сайханбилэгт өгсөн томоохон сануулга байж болох юм. Түүнийг ирэхгүй бол интерполоор эрэн сурвалжлах бололтой.

Д.Дамдиндорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
itgen(64.119.26.246) 2018 оны 04 сарын 04

Bayar gedeg erhem hun busdad chiregdegch bur hohirohch boloh ni dee gehdee huuli shudraga heregjih boltugai

0  |  0
aagii(150.129.143.62) 2018 оны 04 сарын 04

Тэр зураг нь хүртэл хулгайлч царайлсан новш

0  |  0
Зочин(64.119.16.250) 2018 оны 04 сарын 04

Баярцогт энэ мөнгөө Дэлгэрсайханаас авсан гэж мэдүүлсэн гэсэн хоёр оффшорчин. Сэлэнгэ дэхь Болд Төмөр Ерөөгөөс хувь авдаг Баярцогт Дэлгэрсайхан андаараа бамбай хийж байгаа. Хууль хяналтад ноёрхолоо тогтоосон Дэлгэрсайхан хамгаалаад гарах байлгүй. Улс дотор Дорноговь гэдэг улс байгуулчихсан ганцаар ноёрхож суудаг Дэлгэрсайханг хуулиас гадуур үлдээж болохгүй.

0  |  0
Устга новшнуудыг(122.201.21.58) 2018 оны 04 сарын 03

Энэ баяр тэмбууг салсан салаагуй эхнэруудтэй нь харьд цагаачилсан зулбасагуудтай нь бугдийг нь хамтад нь устгаж бусад эх орны эрх ашгийг хохироож бгаа хохироохыг санаархаж бгаа новшнуудад сургамж болгож устгаж цаазлах хэрэгтэй

0  |  0
mongol(150.129.142.37) 2018 оны 04 сарын 03

ХЯТАДЫН ШЭЭСНҮҮД БОЛОХ ГАЗРЫН НАЙМААЧИН М. ЭНХБОЛД, ХҮЗҮҮГҮЙ ШУДАРГА ЦАРАЙЛСАН ЭЛБЭГДОРЖ НАРЫН ТЭРГҮҮТЭЙ НАМ ДАМНАСАН ЛУЙВАРЧИД ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ НЭРЭЭР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ӨӨРСДИЙН ХҮМҮҮСЭЭР ДҮҮРГЭСЭН. ИЙМ БАЙХАД ШУДАРГААР БАЙЦААЖ, ШҮҮНЭ ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ. ИХ Л САЙН НАЙРУУЛСАН ЭЭЛЖИТ ЖҮЖИГ БОЛНО.

0  |  0
бантаж байна(66.181.179.75) 2018 оны 04 сарын 03

Баярцогт бантаад баларч байна аа

0  |  0
Zochin(202.131.243.190) 2018 оны 04 сарын 03

uneheer horisiimuu??? unen bol harj baiydaa hed hongiin daraa nus nulimstaigaa hutgaldaad uilaad hergee huleeh bolno.

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2018 оны 04 сарын 03

Bayartsogt avilgaa dansandaa bailgaj baigaad hereg bishdenguut haash ni nogoo mongoo shiljuulehee medehgui nogoo hujaa ruugaa buzaaj shiljuulsen bn,zaadah ni zuvshuursun iumuu buu med,iun ediin zasag 2008-2009 ond hyamraad buzaaj tatsan, 70 hudalch myanguujin ayatai

0  |  0
зочин(202.179.24.227) 2018 оны 04 сарын 03

гол нь СБаярыг барьж Хорьж шалгах хэрэгтэй ш дээ,

0  |  0
иргэн(183.81.171.2) 2018 оны 04 сарын 03

Хөрөнгийг нь хурааж Гадаад өрөө төлвөл таарна

0  |  0
Бүдүүн Дааяа(180.149.78.99) 2018 оны 04 сарын 03

Хулгана тэжээвэл гэр цоолно.Хужаа тэжээвэл толгой цусдана

0  |  0
монгол(103.229.121.20) 2018 оны 04 сарын 03

Офшор Баярцогт хуужаа мэтийн хулгайчуудын офшорт нуусан 10 сая долларыг улсын оролго болгож бүх насаар нь суулгахыг монголчууд шаардаж байна.

0  |  0
зочин(202.131.243.190) 2018 оны 04 сарын 03

элбэгдоржийг оймсыг нь гозолзуул. ясыг нь цайлга. тэгээд учир нь олдоно.

0  |  0
Дорд иргэн(103.229.120.107) 2018 оны 04 сарын 03

Одоо ингээд идээчин уугаачин нартайгаа тэмцээд эхэлбэл Монголд гэгээ тусах байгаа. Заримдаа ч энэ оронд амьдарч байгаа даа гутмаар үе байсан шүү. Эд нарын идсэн уусныг бүгдийг гаргаад ирвэл улс орон өрөө элбэг дарахаар мөнгө гарна даа.

0  |  0
Зочин(112.72.14.76) 2018 оны 04 сарын 03

Дараагиин шорон шаах нөхдүүд нь бид гэсэн шиг л байна дөө .д зоригт гээд

0  |  0
Зочин(64.119.26.178) 2018 оны 04 сарын 03

2009 оноос хойш монголчууд өрөнд орж, хүмүүсийн амьдрал газар тэнгэр шиг л болж, төгрөгийн ханш унаж, үүнээс болж ОУВСангаас хэдэн ч удаа хэдэн зуун саяын зээл авав. Ийм л амьдрал үргэлжилж байхад Баярцогт мэтүүдийг өмөөрч, эсвэл Баярцогтын хэргийг замхруулахын тулд бусад нэр бүхий хүмүүсийг хорихыг шаардах нь үнэхээр т1 гэхэд багадхаар ард түмэн юм аа даа...

0  |  0
Мөөгий(203.91.119.114) 2018 оны 04 сарын 03

Оюу толгой эрдэнэт 2н ТУЗ д байсан Да.Ганболд л бүгдийг мэдэж байгаа биз

0  |  0
зочин(202.9.47.177) 2018 оны 04 сарын 03

Тэр дунд сууж байгаа, бүх муу болгоныг зохион байгуулж, удирдан чиглүүлж байдаг , Данжаад илжиг даанаа -г баривчлаацхээ, бүгдийг тэр удирддаг, бүгдийг шүү.

0  |  0
зочин(182.160.34.90) 2018 оны 04 сарын 03

Оюу толгойн удирдах зөвлөл юу хийж байдаг юм бэ тэд нартхариуцлага тооцох хэрэгтэй. Тэд зүгээр л гараа өргөөд сууж байдаг тэнэгүүд юмуу Уг нь гайгүй боловсролтой хүмүүс гэсэн Ард түмэн үүнийг бас анхаарах хэрэгтэй

0  |  0
Top