Г.Баянбилэг: Тагнуулаас намайг хүртэл дуудаж байцаана гэж сүрдүүлсэн

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 04

Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурц “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг Герман иргэний машин, гар утсыг хэрэглэж байсан мэтээр ярьсан. Хурандаа Д.Цогтбаатар түүнийг нэр төрд халдсан хэмээн  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нэр төр сэргээлгэхээр нэхэмжлэх гаргажээ. Шүүх  хурал өнөөдөр болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшиллоо. Энэ талаар Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Баянбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Шүүх бүрэлдэхүүн ямар шийдэлд хүрэв?

-Манай талаас шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан. Хариуцагч талаас Б.Хурцын итгэмжлэгдсэн төлөөлөгч Санчирбал өмгөөлөгч авах, мөн өмнөх хэргүүдээс гэрчийн мэдүүлгийг авч өгөөч гэсэн хүсэлтийг  шүүх бүрэлдэхүүнд гаргасан байна билээ. Хувийн журмаар авч чадахгүй байгаа учраас шүүхээр дамжуулж авах л хүсэлт юм байна. Бас зарим хүнийг гэрчээр  оролцуулаач гэсэн.

- Аль хүсэлтийг нь хүлээж авав?

- Шүүх  бүрэлдэхүүн гэрчээр хүн оролцуулахаас татгалзсан. Харин өмгөөлөгч авах хүсэлтийг нь хүлээж авлаа.  

-Таны зүгээс гаргасан шүүх хурлыг нээлттэй хийлгэх саналын тухайд?

-Хаалттай хийхээр болж байгаа. Үүнээс өмнө хойшилсон хуралдааны үеэр хаалттай хийхээр шийдвэрлэсэн учраас тэр дагуу явж байна.

-Хурандаа Цогтбаатар иргэний хэргийн шүүхэд нэр төр сэргээлгэхээр хандсан байсан. Шалтгааныг тодруулаач?

-Шүүх хурал  болоогүй учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй. Хурцын телевизээр ярьсан зүйлийг үгүйсгэх, нотлох баримтууд бий.  Бид баримтжуулаад өгсөн. Тухайн нэвтрүүлгээр Батын Хурц юу ярьсныг  монголчууд үзсэн, харсан, санаж байгаа болов уу. Сэтгүүлч Мөнхбаясгалан юу асуусан, Хурц хэрхэн хариулсан гэдгийг ард түмэн  мэдэж л байгаа.

-Хурандаа Д.Цогтбаатарыг Германы иргэний хэрэгт холбоогүй, хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан санагдаж байна?

-Тийм. Аль эрт гарсан зүйл шүү дээ. Нийслэлийн Прокурорын тогтоол бий. Хурандаа Д.Цогтбаатар энэ хэрэгтэй хамааралгүй. Гэтэл Б.Хурц санаатай, санамсаргүйг бүү мэд эсвэл өс хонзон санаад явдаг юм уу дахиад олон нийтийн хэрэгслээр худлаа яриад байна.

-Шүүх хурал хэдий хугацаагаар хойшлов?

-Шүүх бүрэлдэхүүн 2018 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 13.00 цаг хүртэл хойшлууллаа. Энэ хугацаанд Б.Хурц өмгөөлөгч авах байх.

-Ямар нэгэн шахалт дарамт ирж байна уу?

-Мэр сэр. Тагнуулын ерөнхий газраас намайг дуудаж гэрчээр асууна гэсэн.

-Юу гэрчлүүлэх гэсэн юм бол?

- Мэдэхгүй.Би хэлсэн.Та бүхэн өмгөөлөгчийг ингэж болохгүй. Өмгөөлсөн хэргийнхээ төлөө шалгасан байгууллагад нь очиж гэрчийн мэдүүлэг өгч болдоггүй. Хуулийн талаас баталгаа бий гэдгийг хэлсэн.

-Тагнуулын байгууллага оролцох ёстой ноцтой хэрэг үү?

- Хурц нь Элчин сайд болсон. Гэхдээ хамт ажиллаж байсан хүмүүс нь тагнуулд байдаг биз дээ. Тодруулах асуудал байна, хүрээд ир гээд дуудаад л байна.

-Нэр төр сэргээлгэхээр хандсан. Хурцаас яг юу шаардаж байна гэсэн үг үү?

- Хошууч генерал Б.Хурц, хурандаа Д.Цогтбаатарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан гүтгэсэн гэж бид шүүхэд хандсан. Нэхэмжлэлдээ бид  Хурц Цогтбаатарыг яаж гүтгэсэн тэр арга хэлбэрээрээ уучлал гуйх ёстой гэж  дурдсан. Хурц Цогтбаатарыг гүтгэсэн эсэхийг шүүх эцэслэн шийднэ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.207.97.57) 2018 оны 04 сарын 07

Khurtsiig elchingeer tomiloogui biz dee, tegvel ch erunhiilugch asuudaltai l gesen ug bolno doo

0  |  0
He.he(66.181.161.57) 2018 оны 04 сарын 05

Hurtsiig elchigeer tomiltson baihad nogoo Nym dorj. Bold. Batzandan duugrahgui baihiig bodhod tohiroltsoj de iim l jujegchid baina da

0  |  0
ррр(66.181.179.100) 2018 оны 04 сарын 04

оо ухсэн хойноо Хурц элчингээр томилогдчихсон юм уу ,ийм тор гэж юу байсийн , Жэнко Хурцыг яаж ч чадахгуй байгаа юм бна гэж оцлголоо.

0  |  0
Иргэн(139.5.216.61) 2018 оны 04 сарын 04

ХУРЦ ХУЛГАЙЧ ЧИНЬ НЛЧИНГЭЭР ЯВЧИХСАН ХЭРЭГ ҮҮ.. ЯАНА АА.. МУ-д Төр бн уу...

0  |  0
Монгол(73.70.108.33) 2018 оны 04 сарын 04

Цаг нь ирж байна, энэ бузар хэргүүдийг шийдэх цаг нь ирж байна. Хамгийн их холион бантангийн эзэд бол элдорж,энкболд түүний гар хөл бологчид. Үнэн хэзээд ил ялна. Булавч бултайна. Ард түмэн тэмцэх болсон

0  |  0
monh gol(66.181.181.72) 2018 оны 04 сарын 04

OMGOOLOGCH HUN ZOOLON BAIHAAS OR ARGAGUI

0  |  0
Монгол(150.129.142.37) 2018 оны 04 сарын 04

Шударга Элбэгдорж, газрын наймаачин М. Энхболд нарын нам дамнасан луйварчид, хятадын шээснүүдийн гар хөл болсон шүүгчдийг дийлэх үү?!?????!!

0  |  0
irgen(103.57.93.239) 2018 оны 04 сарын 04

hutc elchingeer yavchihsan uu zaitail gar yum daa

0  |  0
General(118.45.244.160) 2018 оны 04 сарын 04

Ter tsoliig ni huraaval yadag bol

0  |  0
F(66.181.186.44) 2018 оны 04 сарын 04

Elbegee ene 2 bie bienee hamgaalsaar duusna.mgl toriig samarch bna doo.

0  |  0
Honzon(27.123.212.136) 2018 оны 04 сарын 04

Hurtsaa chamaig omgooloh hun oldoh uu

0  |  0
Honzon(27.123.212.136) 2018 оны 04 сарын 04

Hurts gj shuuhiig atgasan yum uu tuund atguuldag shuuh gj baimaargui yum . Yum oor bolson shuu hurts guai araa medeerei dee.

0  |  0
Zochin(139.59.234.124) 2018 оны 04 сарын 04

Hurts gej novsh baih yumaa. Sursan geh barilgiin ajliig n” hiilgej baihgui. Elbegdorj mash ih holbootoi.

0  |  0
харамсаж байна(122.201.24.192) 2018 оны 04 сарын 04

Хурцыг элчингээр томилоогүй биз дээ. Ерөнхийлөгч томилоогүй

0  |  0
Shuuh zail(112.72.9.51) 2018 оны 04 сарын 04

Yamar ch zuil medehguu zugeer l bi bol superman gesen hun yum bishuu baahan luivarchin uls turchidtei naiz bolood l ted naraa hamgaalahgeed l alban tushaaluud avsan yum bishuu

0  |  0
hahaha(112.72.9.51) 2018 оны 04 сарын 04

Hahahaha Khurts gutgesen gutgeeguu gd shiiduulchij chadahgu yunaasa aigaad bgaa yum be

0  |  0
Hachin yum aa(112.72.9.51) 2018 оны 04 сарын 04

Umguulugch avah l bsiin bol urid ni shuuh huralaa hoishluulahad avahgui yasan yum ingeed mongol uls hugiin archaaguu bgaagiin shinj dee gantsahan hunii asuudaliig guitgesen gutgeegui gd shiidej chadahgu baina shuu dee shuuh huralaa ch hiij chadahgui shuugch gej baina shu de

0  |  0
Зояин(112.72.14.52) 2018 оны 04 сарын 04

Хурц элчин сайд болсон юм уу

0  |  0
Top