Ц.Ням-Осор: Төрийн өмчит компаниудад хоёр төрлийн шахаа байдаг

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 09

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осороос зарим зүйлийг тодрууллаа.

-  Төрийн өмчит хэдэн компани үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Нийт 97 компани бий. Үүнээс 6-7 компани байгуулагдсан нэртэй ч үйл ажиллагаа нь эхлээгүй байдаг. Үлдсэн 90компанийн 86 нь идэвхтэй  ажилладаг.

-Төрийн банк, Хөгжлийн банк ордог уу?

-Арай том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байгууллагууд.

-Төрийн өмчит компаниудын алдагдал буурсан уу?

-2016 оны балансаар хэлье. 360 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан. Нийтэд нь аваад үзвэл 56 хувь нь алдагдалтай ажилладаг, 4- 5 компани ашигтай ажилладаг судалгаа гарсан.

-Өр авлага хэр байна?

-4.2 их наяд төгрөгийн өр, авлагатай гарсан. Ингээд 2017 он гарахад нийт компаниудын 72 хувь нь ашигтай ажилласан байна. 2016 онд 56 хувь нь ашигтай ажилласан. Жил гаруйн хугацаанд 50-иад хувь нь ашигтай ажиллажээ гэсэн үг.

-Орлого нэмэгдсэн гэсэн үг үү?

-Долоон их наяд төгрөгт хүрсэн. Нэмэгдсэн.

Хамгийн ашигтай ажилласан компанийг онцлооч гэвэл?

-МИАТ. 50 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Мөн Эрдэнэт үйлдвэр байна. 320 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Компанийн том, жижгээс бас шалтгаална л даа.

-Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллахад юу  нөлөөлөв?

- Мэдээж хэрэг хариуцлага. Уул, уурхайн 4-5 компани ашигтай гарсан. Эрдэнэтүйлдвэр, Монрос цветмет нэгдэл. Дэлхийн зах зээл дээр төмрийн хүдэр, зэсийн баяжмалын үнэ нэмэгдсэнтэй холбоотой. 14 компани алдагдалтай ажилласан байдаг юм. Засгийн газраас Төрийн өмчит компаниудын удирдлагуудын хариуцлагыг сайжруулах талаар шийдвэр гаргасан. Мөн үргүй зардлыг багасгах, тансаг хэрэглээг танах, хэтэрхий өндөр цалин буулгах шийдвэр ч гаргасан шүү дээ. Энэ бүхэн нөлөөлсөн. Түүнчлэн Төрийн өмчит компаниудын зардлаар гадаадад аялахыг хориглосон. Харъяа яамдынхаа сайд, дарга нарын зардлыг төрийн өмчит компаниас төлдөг үзэгдэл байсан юм. Энэ бүхнийг зогсоох Засгийн газрын тогтоол гарсан. Ингэснээр үр ашигтай ажилласан гэж үзэж байгаа.

-Компани нь ашиггүй ажилласан байхад дарга, удирдлага нь их хэмжээний урамшуулал авдаг байсан шүү дээ?

- Төрийн өмчит компаниудад байсан нэг том алдаа энэ мөн. Ашигтай, ашиггүй ажилласнаасаа үл хамаараад урамшуулал авдаг. 2014 оны үед захирал нь компанитайгаа 4-5жилээр гэрээг байгуулсан байдаг. Бид үүнийг болиулаад нэг жилээр л  гэрээ байгуулж байгаа. Ашиггүй ажиллавал гэрээгээ сунгахгүй. Байгууллага нь ашигтай ашиггүйгээс үл хамаараад өөрөө өндөр цалин авдгийг зогсоосон.

- Шахааны бизнес, тендерийн асуудал ч бий?  

-Төрийн өмчит компаниудад хоёр төрлийн шахаа байдаг юм. Эхнийн нь албан тушаалын, ажлын байрны шахаа. Тэр дарга, сайд, гишүүний хүн гээд. Ийм завхарсан зүйл бий. Бараг тогтолцоо болчихсон. Мөн тендерийн шахаа бий. 2018 онд тендерийн 80 хувь нь цахимаар  ил тод зарлагддаг боллоо. Өмнө байсан 2-3 хүний хооронд болдог, амралтын өдрөөр тодруулдаг байдлыг зогсоож байна. Гэхдээ энэ бүхнийг богино хугацаанд засах хэцүү л дээ. За яахав, бас удирдлага нь зальтай тийм байгууллага бол бас  байна аа.

-Та бүхэн Засгийн газраас юу шаардаж хүсч байгаа вэ?  

-Тендерийн тухай хуулийг өөрчлөх шаардлага байна. Одоогийн хуулийг засварлах зайлшгүй шаардлага байгаа юм. Заргалдаж явсаар байгаад зун, хаврын дулааны улирал өнгөрөх тал ч бий. Гомдол гаргасан тал ямар ч хариуцлага хүлээдэггүй. Төлбөр төлдөг байх хэрэгтэй, шалтгаангүй зарга үүсгэснийхээ төлөө. Ингэж төсвийн татвар төлөгчдийн мөнгийг үргүйдүүлээд байгаа юм. Үүнийг зогсоох ёстой.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Санаа(66.181.160.101) 2018 оны 04 сарын 10

Сайн ажиллаж байгаа юм биш үү

0  |  0
Гантулга(203.91.119.114) 2018 оны 04 сарын 10

Нямосороо чиний шахаж нэг үйлдвэрийг 2 болгож тусад нь мест гаргаж тавьсан алтны компаний захирал Баттөмөр чинь байж л байна дагуулуудтайгаа.өөрөө шахчихаад гое юм яриад суух

0  |  0
dghb(139.5.219.22) 2018 оны 04 сарын 09

odoogiin toriin omchit kompaniin zahiraluud bugd 60 terbumiin ur hovroluud

0  |  0
Иргэн(66.181.161.83) 2018 оны 04 сарын 09

Төрийн өмчийг хувьчлах нь зөв. Засгийн газар ачаа үүрээд байх шаардлагагүй.

0  |  0
Я(202.9.40.110) 2018 оны 04 сарын 09

Асуудлыг ил тод ярьж бгаа нь дэвшилттэй. Гэхдээ гишүүд том дарга нар гэж цүнх дүүрэн анкет зөөсөн хүмүүс л бдаг ш дээ. Хэзээ нөгөө мерит зарчим энэ тэрээ нэвтүүлэр юм

0  |  0
иргэн(112.72.14.83) 2018 оны 04 сарын 09

Энэ хүн шахааг арилгахад эрх мэдэл, бяр дутнаа. Шахааг чинь сайд. их хурлын гишүүд л хийдэг. Аль эсвэл тэдний гар хөл. Төрийн өмчит компанууд алдагдалтай ажиллаж байснаа энэ жил гэнэт их ашигтай ажиллаа гэдгийг л ойлгохгүй байна. Уул уурхайн үйлдвэрлэлийг олон жил тогтвортой ажиллуулахын тулд ирээдүйн зардал гэж маш чухал зүйл бий . Түүнийг нь танж хасаад түр зуурын ашиг хөөвөл дараа нь үйлдвэрлэлээ сэргээх гэж түрүүчийнхээс хэд дахин их зардал гаргах болдог юм даа. Юу л болоод байна даа.

0  |  0
Huya(73.239.110.215) 2018 оны 04 сарын 09

Gulug

0  |  0
зочин(43.228.131.206) 2018 оны 04 сарын 09

шахаа байдгийг мэддэг юм байна. Тэгээд энэ шахааг байхгүй болгохын тулд юу хийж бүтээв дээ

0  |  0
Top