Д.Данзан: Ү.Хүрэлбаатар өөрийгөө МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн дарга гэж солиорч л байхгүй юу

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 10

МҮБХ-ны дэд тэргүүн асан Д.Данзантай ярилцлаа.

-МҮБХ хоёр хуваагдсан ч юм шиг нөхцөл байдал үүслээ. Л.Чинбат, Ү.ХҮрэлбаатар нарыг хэлээд байгаа юм?

-Хууль бусаар “Их-Эе” хуралдуулсан хүмүүс л дээ. Ах нь ажлаа өгсөн учраас энэ тухай ярихгүй.

-Хүрэлбаатар гуай өөрийгөө МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн дарга гэж байна лээ?

-Солиорч л байхгүй юу. Бөхчүүд энэ асуудлаар хөөцөлдөж байгаа гэж сонссон. Учир нь олдох байх.

-Та бүхэн ажлаа хүлээлгэж өглөө. Энэ талаар ярихгүй юу?

- Бид нар 50 төрлийн ажил хийснээ ном болгосон. МҮБХ-ны шинэ бүрэлдэхүүнд ч, бөхчүүддээ ч өгсөн. Нямдорж бид хоёр 60 шинэ ажил болгоод дахиад ном хэвлүүлнэ. Холбоондоо өгнө. Бүгд л зөв, сайн ажлууд. Цаашид баяжуулаад, төгөлдөршүүлээд явах байх л гэж бодож байна. Дархан аварга, холбооны шинэ тэргүүн дархан аварга Бат-Эрдэнэ “Их-Эе” дээр ч хэлсэн, Цэцдийн зөвлөлийн хурлын үеэр ч ярьсан. Цаашид хэрхэн ажиллах тухайд залгамж чанараа хадгална гэсэн. Бөхийн цолны хишгээс эхлээд бүх ажлыг хөгжүүлээд явна гэсэн. Монгол бөх шинжлэх ухаан болох ёстой. Мөн бөхчүүдийн хариуцлага яригдах ёстойг Бат-Эрдэнэ аварга хэллээ.

-Хэрхэн хариуцлагажуулах бол?

-Тухайлбал, хөдөө орон нутагт наадам, барилдаанд оролцсон бөхчүүд энэ тухайгаа тайлагнадаг болно. Найр, наадамд ямар амжилттай оролцов, орон нутгийн бөхчүүдэд хэрхэн яриа танилцуулга хийв, үлгэр дууриалал болж чадсан уу гэх мэтээр ажлаа ярина. Зөв л санаа санагдсан.

-Та бүхний үед бөхчүүд сэргээш хэрэглэдэг асуудал дээр анхаарал хандуулж  байсан. Шинэ удирдлагууд хэрхэх бол?

-Энэ талаар холбооноос барилдаан хоорондын завсарын шинжилгээ хийлгэх журам гаргаад мөрдөж байгаа. Үүнийг уламж, сайжруулна гэж Цэцдийн зөвлөлийн хурлаар ярьж байна билээ. Ингэж сайн тэмцэж байж бөхчүүдийг сэргээшийн асуудлаас салгана. Үүгээр зогсохгүй сэргээшийн сүлжээг бий болгодог хүмүүстэй бас давхар тэмцье гэсэн шүү. Залуу бөхчүүд сэргээш хэрэглэдэг юм бол тор бодис, бүтээгдэхүүнийг оруулж ирдэг сүлжээтэй, бүлэглэлтэй тэмцэх ёстой.

-Нямдорж гуай, та ажлаа өглөө. Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

- Нямдорж, Данзан хоёр Их сургуулийн багшийнхаа ажлыг хаяж,  үндэсний бөхийн хөгжлийн төлөө 28 жилээ зарцуулжээ. Бидэнд бодож төлөвлөсөн зүйл бий. Бөхөө судлах ёстой. Судалгааны ажлыг хийнэ. Салбарын яамны захиалгатай ажил л даа. Энэ ажлаа хийнэ. Сайханүрн дүн гарч байгаа. Гарсан үр дүнг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг бас асуудал. Ерөнхий боловсролын сургуульд үндэсний бөх, эрийн гурван наадмын тухай хичээлийг 6-10 дугаар ангид оруулахаар яригдсан. Эхний хувилбарыг БСШУЯ-нд хүргүүлсэн. Эрийн гурван наадамд байгаа хаяж, гээж боломгүй соёлын үнэт өвийг хүүхэд, багачууд маань өвлөх ёстой. Сайн сайхан зүйлээ залуу үедээ өвлүүлэх нь бидний үүрэг.

- Хэлэх нэг өөр хийх бас хэцүү шүү дээ?

-Тийм. Хэлэх, ярих нэг хэрэг. Ажил хийх материаллаг орчин нь бүрдсэн байх ёстой. Сургууль бүхэн бөхийн дэвжээ, дэвсгэртэй байх ёстой. Бидний ажиллуулдаг Монгол бөхийн хөгжил сан гэж бий. Энэ сан тэр боломжийг дэвжээ, дэвсгэртэй болгох боломжийг бүрдүүлж эхэлсэн. Нямдорж маань тэргүүлдэг юм. Сурах бичиг болон бэлэн болсон. Яам дэмжинэ гэж найдаж байгаа. Эдгээр хичээлийг сургуулиудад оруулаад эхлэхээр байдал өөр болно. Гэхдээ барилдсан бүхэн бөх болдоггүй л дээ. Бөхөд хайртай болдог. Би ч гэсэн бага залуудаа барилдаж, ноцолдож л явсан. Бөхдөө хайртай хүн болж төлөвшсөн. Япончууд сүмо бөхөөр сайн дэмждэг. Манайд арай тийм биш байна. Бөхийн сайхныг хүүхэд, багачууддаа мэдүүлснээр бөх болно, нэг хэсэг нь сайхан үзэгчид, нөгөө хэсэг нь Монгол бөхөө санхүүгээр дэмждэг  хүмүүс болж хүмүүжих учиртай.  Улаанбаатар хотын 50-60 орчим сургууль бөхийн дэвжээгүй байгаа. Энэ ажил хийгдэнэ. Хүүхдийн барилдааныг Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Хэнтий аймгийн Бөхийн холбоо маш сайн зохион байгуулдаг. Ийм үлгэр дууриалал авмаар ажлууд ч бий.

-Монгол эрийн гурвал гэдэг зүйл бий болгоно гэсэн. Та тодруулж тайлбарлаач?

-Монгол эрийн гурвал гэдгийг энэ зунаас зарим суманд эхлүүлнэ. Товчхондоо бол Монгол эр хүн барилддаг, морио уядаг, хүүхдээрээ унуулдаг, бас нум сумаа харвадаг байх тухай л яриад байгаа юм. Ийм маягаар Монгол эр хүн энэ спортынхоо шимийг хүртдэг байх ёстой.

-Та бүхэн ажлаа өгсөн ч судалгаагаар үргэлжлэх нь гэж ойлголоо?

-МҮБХ-ны шинэ удирдлагатай бид Монгол бөхийн хөгжлийг шинжлэх ухаан болгох чиглэлээр хамтарч ажиллана гэж ойлгосон. Сургуулиудын материаллаг талыг бөхийн дэвжээтэй болгохыг Монгол бөхийн хөгжил сан хариуцна. Телевизийн тусгай нэвтрүүлэгтэй ч болно.

-Түрүүвчний эрүүл мэндийн ном гаргасан гэсэн?

- Тийм. 13 өвчнийтухай бичсэн. Хүн өөрөө эрүүл мэндээ хамгаалах ёстой гэдэг утгаар бичсэн. 35-аас дээш насны бүх хүмүүст хүргэхийг зорино. Манай бөхчүүд Сүхбаатар зэрэг зарим аймагт тараасан. Данзан эндээс ашиг авахгүй, олохгүй.

-Өөр юу хийхийг хүсч байна вэ?

- Кино урлагийн тухай. Тож, Жерри, Чамайг даа хүүхэлдэйн кино гэхэд л байнга хүчирхийлэл харуулдаг. Олон ангит кинонууд дандаа өс хонзон авах тухай өгүүлдэг. Ийм байж болохгүй. Эрийн гурван наадам дээр суурилсан 60 ангитай ч юм уу кино хийнэ. Нэг хэсэг нь бэлэн болсон. Хамтран ажиллах хүмүүсээ олсон. Ойрын хугацаанд Ерөнхиийлөгчтэй уулзах төлөвлөгөөтэй байна.


А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.22.28) 2018 оны 04 сарын 10

Зүүний магнай дархан аваргаа нутаглуулсны дараа хэрүүлээ хийцгээ.

0  |  0
Данзантан гуай(27.123.214.121) 2018 оны 04 сарын 10

Данзантан гуай дураараа юм ярих юмаа.хүрэлбаатар солиорсон байж болно,монголын шүүх солиороогүй байлгүй дээ.3-н шатны шүүхийн шийдвэр гарчихаад шийдвэр гүйцэтгэлийн алба ирж хуурамч тамга тэмдэг гэрчилгээ ашиглахгүй байхыг сануулаад байхад үгүй гэж зөнөгтөөд байх юм.наад бичиг баримт чинь хүчингүй гээд улсын бүртгэлийн газар мэдэгдсэн бна шүү дээ.үнэндээ нямдорж та 2 үндэсний бөхийг үзэх юмгүй авилгалын сүлжээ өөхөн бөмбөгүүдийн мөргөлдөөн болгосон.начин авахад 300 сая үнэн шүү .

0  |  0
Зочин(112.72.14.171) 2018 оны 04 сарын 10

Жорган яриатай зэрлэг танхай энэ эр хууль биелүүлэх үүргээ мартаж бусдыг өөрөөсөө доор үзэхээ болимоор юм. Зүгээр цаашаа мөрөө хөөгөөд амьдар л даа.

0  |  0
Монгол иргэн(66.181.182.180) 2018 оны 04 сарын 10

Хүрэлбаатар, Чинбат хоёр бол хамгийн аюултай СОНГОДОГ ШУНАЛТАН бөхийн өргөөний барилгыг Нямдорж Данзан нар санаачилж бариулаагүй бол энэ шуналтнууд юунд Шунах байсан бол... Үхэж далд ороосой ШУНАЛТНУУД...

0  |  0
Зочин(66.181.161.4) 2018 оны 04 сарын 10

Нямдорж Данзан 2 одоо Ким Ир Сен уу хаашаа юм. Зүгээр л зайлаач. Гоншигноод байх юм

0  |  0
хүрэлбаатар боль(43.228.131.229) 2018 оны 04 сарын 10

Галзуурч солиорсондоо тулвал энэ хүмүүс биш нөгөө хүмүүс нь солиорсон байх.Гэхдээ мэдрэлийн солиорол биш эдийн солиорол байх.

0  |  0
харамсмаар(103.229.120.166) 2018 оны 04 сарын 10

ямар муухай юм ярьдаг хүн бэ та

0  |  0
5555(202.131.230.238) 2018 оны 04 сарын 10

мэдрэл өвгөн зайгаа тавьж өг

0  |  0
Зочин(49.0.135.21) 2018 оны 04 сарын 10

Дэмжиж байна. Данзан багш элдэв шуналшүй ээ. мэддэг нь мэдэх байх. Зөд хүн гэдгийг...

0  |  0
Нанхр(203.91.115.44) 2018 оны 04 сарын 10

Галзуу өвгөн

0  |  0
Top