Гурван сарын визээр очоод унадаг дугуй хулгайлсан Монголчуудын бичлэг нутаг нэгтнүүдээ ИЧЭЭВ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 11

Зиндаа. мн сайт "Дуулиан" булангийн ээлжит дугаараар хилийн чанадад БНСУ-д үйлдэгдэж байгаа хулгайн гэмт хэргүүдийн талаар онцоллоо. Тус улсад жуулчны визээр очсон Монголчууд ч хулгайн гэмт хэрэг үйлдэх болсныг сэрэмжлүүлэг болгон хүргэж байгаа юм.

Хулгайлсан  бараагаа Монгол руу илгээдэг

БНСУ-тай Монгол Улс 1991 онд дипломат харилцаа тогтоосноос хойш гуравдагч хөршөөр нэрлэгдэх болсон. Манай улсаас олон тооны ажиллах хүчин гардаг. Бас нэг хэсэг нь зөвшөөрөлгүй  “хараар”  ажиллах нь бий. Монголчууд гэмт хэрэг үйлддэг гэдгээрээ тус оронд “ажиллах хүчин явуулдаг” улс орнуудаас тэргүүлэх хэмжээнд явдаг нь харамсалтай. Дуулиантай хэргүүд ч гарч байв. Түүний нэг нь Монгол залуус бүлэглэн нийтдээ 56 удаагийн үйлдлээр 27 тонн хоёрдогч түүхий эд хулгайлсан явдал. Тэд хулгайлсан түүхий эдээ өөр хоёрдогч түүхий эд худалдан авах газарт аваачиж зардаг байсан бөгөөд нийтдээ 160 сая воны ашиг олсон гэнэ. Ингэж хууль бусаар 300-гаад сая төгрөгний хулгайн гэмт хэрэг үйлдсэн Монгол залуус гол төлөв хөнгөн цагаан, цахилгааны утас, автомашины хуучин эд анги зэргийг хулгайлдаг байсан аж.

Монголчуудын хулгай, зодоон, танхайн гэмт хэргээс үүдэж дараа дараагийн нутаг нэгтэн олон хүнийхээ боломжийг хааж байдаг. Төр засгийн гадаадад харилцааны хувьд ч хулгай хийгээд байхаар дараачийн “Визгүй зорчуулах”  тухай яриа хэлэлцээ хийхэд ч хүндрэл учруулна. Танай монгол иргэд аялал, жуулчлалын гурван сарын визээр ирээд хулгай хийж байна. “Визгүй болгочихвол байдал бүр хүндэрнэ” гэхэд л  хэлэх үггүй болно шүү дээ.

Унадаг дугуйны хулгайч

Олон  Монгол хүний чихийг халууцуулсан мэдээ тархсан нь бас л хугайн хэрэгтэй холбоотой. Өмнөд Солонгосын Чонбуг аймгийн Вонжү хотын цагдаагийн газрын ажилтнууд Монгол Улсын хоёр иргэнийг хулгайн хэргээр саатуулжээ.Тэд Солонгос улсад гурван сарын аялал жуулчлалын визээр очсон 45, 50 настай эрэгтэй хүмүүс  гэнэ. Солонгосын цагдаагаас  Монгол иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэж, тэдний дугуй хулгайлж байгаа бичлэгийг олон нийтэд үзүүлсэн байна.

Монгол иргэд нь орой, үдшийн цагаар Вонжү хотын орон сууцны хорооллоор хэсч, орцонд түгжээгүй орхисон дугуйнуудыг хулгайлж байсан. Тэдний үйлдэл орон  сууцны орц, цахилгаан шатанд байршуулсан хяналтын камеруудад бичигдэн үлдсэн байсан гэнэ. Таван удаагийн үйлдлээр 1.500.000 төгрөгөөр үнэлэгдэх таван дугуй хулгайлж, хулгайлсан дугуйг тус бүрийг нь 100.000 төгрөг төлж каргогоор Монгол руу илгээж байснаа хүлээжээ. Бас "Дугуйг эх орондоо очоод хэрэглэх зорилготой байсан" гэж гэж мэдүүлсэн Солонгос цагдаа нар итгээгүйгээр зогсохгүй, "Тэд дугуйг Монголд очоод зарж борлуулах зорилгоор хулгай хийсэн.Мөрдөн байцаалтаас оргон зайлах үндэслэлтэй  учраас эрүүгийн хэрэг үүсгэн баривчилсан" гэжээ. Ийнхүү нутаг нэгтнүүдийнхээ чихийг халууцуулж, гурван сарын хугацаатай аялал, жуулчлалын  шугамаар очдог олон хүнд түвэг учруулж мэдэхээр дүр төрх харагдаж байна. Зөвхөн дугуйгаар зогсохгүй томоохон  худалдааны төв, захуудаар явж хулгай хийгээд баригдсан Монголчууд Өмнөд Солонгот ч бий Сингапур зэрэг улс оронд ч гарч байсан гашуун түүх бий.

  Халаасны хулгайч нар хил давж хулгайлсаар ...

Өмнөд Солонгост очсон Монголчууд хулгай хийх нь хэвийн үзэгдэл ч гэмээр болтлоо бид хайхрамжгүй хандаж иржээ. Кёнгиду ,Янгжү дүүргийн цагдаагийн газар хулгай хийсэн хэргээр Монгол улсын иргэн А -г  саатууллаа. Нутаг нэгтэй хоёр  Монгол залуугийн хамт Солонгос улсад түр ирэхдээ хулгай хийсэн.  Гудамжинд байрлуулсан автомашинуудын цонхыг хагалан, 10 сая орчим воноор үнэлэгдэх  багаж хэрэгслийг долоогийн  удаагийн үйлдлээр хулгайлжээ.

Түүнтэй  бүлэглэн хулгай хийсэн хоёр залуу мэргэжлийн гэгдэх халаасны хулгайчид ба гэмт хэрэг үйлдсэн даруйдаа  эх орон уруугаа буцаж амжсан гэдгийг Солонгосын цагдаагийн газраас мэдэгдэв.  Тэд хулгай хийх зорилгоор Солонгосыг зорьжээ.  Мөн Инчон хотын Олон улсын нисэх онгоцны буудал дээр  манай улсын эмэгтэй А-г Гаалийн татваргүй дэлгүүрээр үйлчлүүлсэн гадаадын иргэдийн халаасыг хоосолсон шуугиан гарч байв. Инчоний нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх танхимд 8-12 цаг саатахдаа, дөрвөн орны дөрвөн иргэний таван сая 350 мянган вон хулгайлсан удаатай.  Солонгост эгч, дүү Монгол залуус хулгай хийж шүүхээс  хорих ялаар шийтгүүлсэн тохиолдол ч байгаа.  Энэ мэтээр хулгай гаарсаар. Зуны улиралд Улаанбаатарт  хүн сийрэг болохоор халаасны хулгайч нар орон нутагт болдог томоохон баяр наадмуудыг зорьж очин хулгай хийнэ. Зарим нь хил давж улс дамжиж хулгай хийдгийн жишээ дээр өгүүлсэн үйлдлүүд юм.

Д.Дамдиндорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Huruug ogtol(202.9.41.246) 2018 оны 04 сарын 17

Aziin ats ulsaas ireed hulgai mulgai hiigeed baigaa bol huruugiin ogtlood hoid solongosiin shorond hiij buyan bolj baigaach end butsaj irwel naaduul chin gai l bolno. Ene huurai muhariin ulsiin iaduu durvegchid hunii hel oilgohgui shu hed heleed ch mal tsarailaad baij l baina.

0  |  0
Zochin(103.57.94.138) 2018 оны 04 сарын 12

Hulgai hiibel huruug ni tasaldg bolio vneheer heregtei shu ene shiitgl

0  |  0
МОНГОЛ ЯЛНА(202.179.26.174) 2018 оны 04 сарын 12

Муусайн хужаанууд Чингисийн хөвгүүдийг тавь.

0  |  0
(210.106.215.30) 2018 оны 04 сарын 12

씨발

0  |  0
Zochon(88.84.13.118) 2018 оны 04 сарын 12

Belen um harj chadahgui archaagui muihar bodoltoi umnuud.iim mungu hezeech hool bolohguig oilgodoggui um bhdaa.

0  |  0
123(112.72.14.214) 2018 оны 04 сарын 11

YUND ICHIH BILEE, END BAIGAA ERH MEDELTNVVD NI TUR ZASGAA GAZAR NUTGAA HUDALDAJ BAIHAD

0  |  0
зочин(106.251.113.232) 2018 оны 04 сарын 11

Ийм гүлдийсэн хар юмнууд УБ хотыг хог болгосон Одоо гадаадад гарч Монголыг хог болгож бна Худлаа хийрхэж хашгичихаас өөр сэтгэж бүтээж чадах юм байхгүй Ядаж байхад ерөнхийлөгчөөсөө эхлээд улс төрчид нь хүртэл хийрхлийг дэмжээд байх юм

0  |  0
Баадай(202.9.40.68) 2018 оны 04 сарын 11

Хулгайч нарыг овог нэр,нүүр царай онцлог шинжтэй нь тодорхой гаргаж тавих хэрэгтэй. Энэ нь хойч үед ичих айх сургамж болно.

0  |  0
Thh(118.33.222.183) 2018 оны 04 сарын 11

Oo unen unen haraad baihad ovoo udsan ajiktai toroltei humuus ni buur hulgaich yum bnle hulgailah l yum yarij yavhaas hiij buteeh talaar yarij yavdag hun hovordo manaihnii tsusand ni baidgimsgig bgn

0  |  0
зориг(182.160.1.24) 2018 оны 04 сарын 11

үүнийг толгой нь хамуурах гэж болно. Хулгайг тэнэг хүн хийвэл тэр дороо л баригдна гэдгийн нотолгоо. Мйнайхан оюуны хоосролд оржээ. Мэдлэгийг үгүйсгэсний, үл тоодгийн хар гай нь энэ..

0  |  0
зориг(182.160.1.24) 2018 оны 04 сарын 11

үүнийг толгой нь хамуурах гэж болно. Хулгайг тэнэг хүн хийвэл тэр дороо л баригдна гэдгийн нотолгоо. Мйнайхан оюуны хоосролд оржээ. Мэдлэгийг үгүйсгэсний, үл тоодгийн хар гай нь энэ..

0  |  0
зориг(182.160.1.24) 2018 оны 04 сарын 11

үүнийг толгой нь хамуурах гэж болно. Хулгайг тэнэг хүн хийвэл тэр дороо л баригдна гэдгийн нотолгоо. Мйнайхан оюуны хоосролд оржээ. Мэдлэгийг үгүйсгэсний, үл тоодгийн хар гай нь энэ..

0  |  0
зориг(182.160.1.24) 2018 оны 04 сарын 11

үүнийг толгой нь хамуурах гэж болно. Хулгайг тэнэг хүн хийвэл тэр дороо л баригдна гэдгийн нотолгоо. Мйнайхан оюуны хоосролд оржээ. Мэдлэгийг үгүйсгэсний, үл тоодгийн хар гай нь энэ..

0  |  0
зориг(182.160.1.24) 2018 оны 04 сарын 11

үүнийг толгой нь хамуурах гэж болно. Хулгайг тэнэг хүн хийвэл тэр дороо л баригдна гэдгийн нотолгоо. Мйнайхан оюуны хоосролд оржээ. Мэдлэгийг үгүйсгэсний, үл тоодгийн хар гай нь энэ..

0  |  0
зориг(182.160.1.24) 2018 оны 04 сарын 11

үүнийг толгой нь хамуурах гэж болно. Хулгайг тэнэг хүн хийвэл тэр дороо л баригдна гэдгийн нотолгоо. Мйнайхан оюуны хоосролд оржээ. Мэдлэгийг үгүйсгэсний, үл тоодгийн хар гай нь энэ..

0  |  0
zochin(202.179.26.97) 2018 оны 04 сарын 11

Yaltai ch bilee? Ajilgui uildveruud bugd ashiggui.Halamjaas ajilguidliin tetgemt bhgui. Ulsuj uhuhguin tuld zarim ni hulgai hiij bga l bh. Uunig zuv gesengui Ene tur barij $$$$ saya saya ter bumaar ni hanahaa medehee bailtai eliirsen turd garsan ulaan tsgaandaa garsan deeremchid l adr tumniig iim baidald hurgej bn! Unuudur niigmiin daatgaliin urtei ajilchid aa odoo halah uu? ter humuus yugaaraa ger bulee tejeeh be??????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
ӨӨ(216.244.82.19) 2018 оны 04 сарын 11

ИРГЭДЭЭ ЯДУУ БАЙЛГАХЫН ТӨЛӨӨ БҮХНИЙГ ХИЙДЭГ 76 БУРУУТАЙ.

0  |  0
zochin(202.70.34.70) 2018 оны 04 сарын 11

So-d dugui unegui gej oilgoj l dee. Mongold mori unegui stee kkk

0  |  0
Зочин(103.229.123.11) 2018 оны 04 сарын 11

Хулгай хийсэн хүмүүсээ дахин гадаадруу явуулахыг бүр мөсөн хориглох хэрэгтэй бна .

0  |  0
Шороо овоолно(103.26.195.228) 2018 оны 04 сарын 11

Монгол ялнаа

0  |  0
зочин(27.123.212.137) 2018 оны 04 сарын 11

Энэ Монголчуудын баиж байгаа бодит төрх байна. бүгд л байгаа орчноосоо чадлаараа хулгаилж байгаа. төр засаг нь гадаадаас, УИХ гишүүд төрөөс, эрдэнэт ээс ОТ аас, гээд бараг бүгд л хулгайч доо, гэнэ эээ кхкх..

0  |  0
ккккккк(203.91.118.180) 2018 оны 04 сарын 11

нүдний булай юмаа хайран ч удам судар

0  |  0
3n sariinh n zail da(49.142.130.114) 2018 оны 04 сарын 11

Ene zavaan 3 n sariin malnuudiig iruulehiig n boliulaachee.Ene zavaarsan 3n sariinhan end irj Mongol hunii ner hund ajiliin holsiig buulgaj b.a.End amidardag humuustee uneheer gai bolj zovooj b.a Yu ch chadahgyi medehgyi baij muuhai daviluun zantaigiin yana.Tegeed goltsuu hodoonii haltar malnuud 3n sariin erchuud n arhichin emegteichuul n heruul hiij bie unelsen yumnuud l b.a Hezee hund gai bolohgyi amidarch surahiin be ene humuus

0  |  0
anhaar(202.179.25.164) 2018 оны 04 сарын 11

nudnii bulainuud. iim humuusiig burtgej avaad hil garah erhiig ni il tsagaanaar zarlaj baigaad haaj baival iim toroliin gemt hereg buurna daa.Daraa daraachiin yavah humuust ch heregtei umdaa.

0  |  0
zz(78.250.235.173) 2018 оны 04 сарын 11

ih baggui hulgaich uhruud

0  |  0
Nowshnuud(139.5.217.229) 2018 оны 04 сарын 11

iim nowshnuudtai neg undesten gej yawdagtaa ichij bna.

0  |  0
Top