Хакүхо аварга өнөөдөр эх орондоо ирнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 11

Дархан аварга Ж.Мөнхбат агсны бага хүү, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр эх орондоо ирж байгаа ажээ.

Хакухо аваргын аав, Монгол Улсын Даяар дуурсагдах Далай даян дархан аварга, Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт Ж.Мөнхбат аварга 4 дүгээр сары 9-ний даваа гарагт 76 насандаа хүнд өвчний улмаас таалал төгссөн юм.

Хакүхо аварга сүмогийн хаврын тойргийн барилдаанд оролцож байгаа бөгөөд энэ сарын 14-нд Япон руу буцах юм байна. 


Д.Түвшин  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top