С.Молор-Эрдэнэ: Юун уламжлал. Уламжлал чинь хоцрогдчихсон

2018 оны 04 сарын 13

Философич С.Молор-Эрдэнийн “Тэгш эрх, Тэгш боломж” нэртэй түүний 20 дахь номын танилцуулга, лекц өнөөдөр болох юм. Ингээд түүнтэй шинэ номынх нь талаар ярилцлаа.

- Монгол “тэгш эрх”-гүй орон. Тэгш эрхтэй болж байж бусад зүйл нь бүрдэнэ гэсэн утга, агуулгатай ном бүтээжээ. Миний ойлгосон зөв үү?

Энэ нийгэмд ямар ч тэгш эрх алга. Эндээс гараад л тэгш эрх алдагдана. Замаар гарч чадахгүй, машинтай хүн чамайг хүчирхийлнэ. Нийгмийн хаа л бол хаана хүчирхийлэл байна. Төрийн алба, яам тамгын газар, УИХ-ын гишүүний өрөө рүү ор, бараг л өмнө нь сөгдөнө. Бүгдээрээ ноёд, дээдэс болчихсон. Миний ном хамгийн сүүлд феодализмаар дуусч байгаа. Шинэ үеийн феодалууд бол 100 эрхэм гэж ч бичсэн байгаа. Нэг үгээр хэлбэл манайх феодалын нийгэм болчихоод байна. Буцаад л нөгөө ноён, мөнгөтэй нь дээрэлхдэг. Уг нь социализмаар л бид тэгш эрхтэй болсон юм. Малчин хүн багш, эмч, инженер боллоо. Социализмаас өмнө малчин, ноён, лам гэж л байсан ш дээ. Лам нь Түвдүүдийн зарц, ноён нь манжуудын зарц, тэгээд хөөрхий нэг малчин ард л байсан. Малчин ардыг ноён, лам хоёр барьчихдаг, малыг нь аваад л сууж байдаг. Тэгээд л лам, ноён хоёр баяжаад л. “Тунгалаг тамир”, “Нүгэл буян” гээд кинонууд дээр гардаг ш дээ. Итгэлт бол одоогийн нийгмийн цэвэр дүр. Эмгэнээр мала хариулуулаад л, ганц шөл уучихъя гэсэн ажлаас нь хөөгөөд явуулчихаж байгаа юм. Тэгэхээр нийгэм тэр чигтээ Итгэлтээр дүүрчихсэн. Энэ миний 20 дахь ном. Бодсоор, бичсээр байгаад хамгийн сүүлд дүгнэлтэнд ирж байна шүү дээ. Би чинь феодалийн нийгэмд байгаагаа харахгүй яваа юм байна. Хэдийд харсан гэхээр, 100 эрхмийг зурагтаар гарч эхэлсэн цагаас эд бол манай шинэ үеийн феодалууд юм байна гэж бодсон.

- Монгол тулгатны 100 эрхэм” гээд нэвтрүүлгийг мэргэжлийнхэн бол телевизийн урлагт нэг шат ахиулсан бүтээл гэж үздэг ш дээ?

Үүнийг улс орон даяараа эрхэмлэж, шүтэж байна. Хүмүүс тоохгүй байж болно. Гэтэл тийм биш байгаа биз дээ.

- Та номон дээрээ “мораль” гэдэг үгийг их ашигласан байна лээ?

Морал бол ёс суртахуун гэсэн үг. Яагаад гэвэл манайд байхгүй, монгол бол ёс суртахуунгүй орон. Уг нь тэгш эрхээр л ёс суртахуунтай болно ш дээ. Гэтэл тэгш эрх байхгүй юм чинь чи мянга ёс суртахуун гаргаад яах юм бэ. Чамайг албан тушаалаараа юм уу, мөнгөөрөө дээрэлхчихээд л яваад өгнө.  Тэгш эрх байхгүй үед эрх чөлөө, ёс суртахуун яриад ч хэрэггүй. Яагаад гэвэл, хүчтэйгийн зөв, хүчгүйн буруу юм чинь.

- Гэхдээ “ёс суртахуун”-тай болж төлөвших боломж бол бий биз дээ?

Байхгүй. Яах юм бэ, ёс суртахуунаар. Нэгэнт тэгш эрх байхгүй юм чинь. Чи жигтэйхэн ёс суртахуун гаргаад яах юм, нөгөөх чинь чамайг мөнгө төгрөгөөрөө дээрэлхээд, машинаараа дайрч алчих гээд байхад. Ёс суртахуун гаргаж байгаад машинд дайруулалтай нь биш дээ.

- Тэгэхээр эндээс яаж “тэгш эрх”-тэй болох вэ гэсэн асуулт гарч ирнэ л дээ?

Үндсэн хуулиндаа заах ёстой. Үндсэн хуулинд “тэгш байдал” гээд буруу үг явж байгаа. Монгол хэлэнд ярианы хэл нь давамгайлаад, бичгийн хэлээ тоодоггүй, номоо тоодоггүй. Тэгэхээр бичгийн хэлгүй учраас юм уншдаггүй ард түмэн. Зүгээр л ярьдаг, чалчдаг, донгосдог.

- Та номондоо “тэгш эрхийн долоон дайсан” гэж оруулж өгсөн байна. Түүнийгээ задалж оруулсан байгаа. Хамгийн эхэнд “адилтгах” гэж байна л даа?

Бүх зүйлийг адилтгадаг. Монголчууд бүгдээрээ адилхан гээд л. Яаж адилхан байх юм. Социализмын өмнө малчин, лам, ноён байхдаа адилхан байсаан. Харин Социализмаар дамжаад багш, эмч болсон. Бүгд адилхан биш. Мэргэжил, мэргэжил, боловсролоороо ялгаатай. Маш том ялгаанууд үүссэн ш дээ. Хүмүүсийг тэгж адилтгах ёстой муухай.

- Хоёрдугаарт, “хүчирхийлэх” гэж байна?

Бүх зүйлээр хүчирхийлж байна. Мөнгөөр, том компаниар, том машинаар хүчирхийлнэ. Том машинтай бол тэгээд л бусад жижигхэн машинуудаа хүчирхийлнэ. Том биетэй, яасан сайхан том биетэй хүү вэ гээд л. Сайхан тэнхээтэй, булчин шөрмөстэй хүү байна гэнэ. Юм л бол том, хүчтэй зүйл шүтнэ. Бүр тийм өвчтэй болчихсон. Томын, хүчтэйгийн өвчтэй болчихсон. Энэ бол хүчирхийлэл, үүнээс салах хэрэгтэй. Том биетэй нь жижиг биетэйгээ заавал, ямар нэгэн байдлаар хүчирхийлдэг. Хаа ч уулзсан, том биетэй эрэгтэй ороод ирэхээрээ ханхалзаад л эхэлнэ. Яах гэж байгаа юм, мэдэхгүй. Нум сумаар харвах юм уу. Нөгөө Чингисийн үеийн булчин шөрмөсөөрөө хүн дардаг байсан, дайны үеийг санагдуулаад байдаг юм.

- Үндэсний уламжлал, “эрийн гурван наадам”-ын нэг гээд монголчууд нийтээрээ бөх хүнд хүндэтгэлтэй ханддаг шүү дээ?

Юун уламжлал. Уламжлал чинь хоцрогдчихсон. Өнөөдөр 21 дүгээр зуун. Шинэ цаг үе ирчихээд байна. Жаахан нүдээ нээ л дээ. Уламжлал, зан заншлаа хая. Чи бид хоёр кофе уучихсан, гар утас, зургийн аппарат барьчихсан сууж байна. Ийм байдалд ямар зан заншил, ямар уламжлал ярих гээд байгаа юм бэ. тэр чинь хойно хоцрогдчихсон шүү дээ. Мартаач, түүхийг ард нь орхиоч, өнгөрснийг  өнгөрсөнд нь үлдээгээч. Яагаад чаддаггүй юм.

- Гуравдугаарт, “орхигдуулах” гэж байна?

Энэ бүх эрхийг орхигдуулчихсан. Чөлөөт цагаараа би ганцаараа баймаар байна. Чиний тэгш эрх, миний тэгш эрх, найзуудын тэгш эрх. Найзууд бол ямар ч тэгш эрхгүй. Найзтайгаа уулзахгүй, найзыгаа дэмжихгүй, найзтайгаа хамт найрлахгүй бол болохгүй гээд л. Эхнэрээ, нөхрөө хүртэл хаяад очиж байна. Тэгээд найзууд нь дандаа дарамталдаг. Найз нараасаа болж бүр яахаас ч буцахгүй болчихсон. Найз нартаа үнэтэй, цэнэтэй, тоогдохын тулд. Уг нь, уучлаарай надад ямар ч цаг байхгүй, үгүй гээд л бол оо. Шууд утсаа унтраах хэрэгтэй. Найзуудаа хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэр чинь ёс суртахуун биз дээ.

- Үр удам, хойч үеийн тэгш эрх гэж байна л даа?

Тэгэлгүй яах юм. Наадах чинь маш чухал. Юм л бол хөгшнөөрөө дарамталдаг. Цагаан сар болохоор л өвөө, эмээ, тэр ахтайгаа золгоно гээд л. Би золгомооргүй байна шд, тэгш эрх. Дургүй айл руу гаа явмааргүй байна, би цагаан сараар ерөөсөө гэрээсээ гармааргүй байна. Яагаад гэвэл, миний тэгш эрх. Яагаад заавал гарах ёстой гэж, би ямар 100 жилийн өмнө байгаа биш. Ээж, аавууд байна. Заавал хүүхдээсээ илүү болох гээд л заах гэдэг. Заавал мэдэмхийрэх гэдэг. Ямар хэрэгтэй юм. Ялангуяа энэ оюутнууд, залуу үе байна. Эд нарыг сурч, хүмүүжихэд нь мөнгөөр, боломжоор хангах хэрэгтэй. Баахан мөнгөгүй, боловсролгүй хэдэн залуучууд тамхи татаад, шүлсээ хаяад, гудамж метрлээд, хараал урсгаад л алхаад байдаг. Сурах гэхээр ямар ч боломж байхгүй, мөнгөгүй юм чинь. Тэгээд нэг айлын байранд юм уу, оюутны байранд юм уу, хаана байдаг нь мэдэгдэхгүй. Ээж аав нь тэнд жаргаад л байдаг. Машинтай, гадуур давхиад л. Өмнөд Солонгост бол хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулж байгаа шд. Манайд л тийм юм байхгүй. Ээж нь улам л гоёод, улам л алт зүүгээд байдаг. Ичмээр ш дээ, энэ асуудал бол. Шинэ үе ирчихээд байхад үр хүүхдээ хөгжүүлэх ёстой. Залуучуудад шинэ үе, шинэ шаардлага ирчихээд байна. Дээр үетэй ямар ч хамаагүй. Энэ Улаанбаатарт чинь ямар малчны амьдралаар амьдралтай нь биш дээ. Бид малчин биш ш дээ. Улаанбаатар хотод сэхээтэн амьдралаар амьдармаар байна шд. Тэгэхэд тэр малчны зан заншлаа дандаа Улаанбаатар хотод ярьдаг. Хөдөө л ярих хэрэгтэй ш дээ. Хөдөө, хот хоёроо ялгах хэрэгтэй. Зааг байна. Үүнийгээ олйгох хэрэгтэй.

- Үнэт зүйлийн тэгш эрхийн тухайд?

Үнэт зүйлийн тэгш эрх гэхээр хөгшин хүмүүс бол дандаа эрүүл мэнд ярина. Залуу хүн эрүүл мэнд ярих хэрэгтэй юм. Боловсрол ярих хэрэгтэй. Чамд боловсрол үнэт зүйл биз дээ. Чиний эмээ юм уу, ээжид эрүүл мэнд үнэт зүйл шд. Нэгнийх нь үнэт зүйл нөгөөгийнхөө дээр гарч болохгүй. Та эмнэлэгт мөнгө зориулмаар байдаг, би боловсролдоо мөнгө зориулмаар байдаг. Тэгвэл хоёулаа мөнгөө хуваая. Ийм л байх хэрэгтэй. Болоогүй, манай монгол орон болоогүй. Хаа ч байсан юм. Хүний нийгмийн, хүний ертөнцийн наад захын асуудлуудаа бид ярилцаа ч үгүй, эхлээ ч үгүй явж байгаа. Энэ бол дөнгөж эхлэл. Бид бүх зүйлийг мэдээжийн юм шиг, байгаа юм шиг л яваад байна. Гэтэл байхгүй. Тэнд хүмүүс хийж байгаа юм шиг л олйгоод байна, гэтэл хийхгүй. Та нар төрийг бид нарын төлөө юм хийж байна гэж бодож байна уу, үгүй шд. Их сургууль чамд мэдлэг боловсрол олгохын төлөө тэр багш нарыг байгаа гэж бодож байна уу, үгүй шд.

- Дараагийнх нь “үгүйсгэх” гэж байна?

Манайд бүх зүйлийг үгүйсгэдэг. Хүний эрхийг, хүнийг үгүйсгэх. Би таны охин, би юм сурах гээд явж байна, эсвэл найздаа, би ингэх гэж байна, хуучин найз чинь биш болсон шүү энэ тэр гээд хэлнэ. Тэгэхээр, аа чи хэзээ ийм байсан юм гэнэ. За дээрээс нь чаддаг хүмүүсээ үгүйсгэнэ. Ээж, аавууд юу мэдэж заагаад байгаа юм. Юу заах юм, юу ч зааж чадахгүй ш дээ. Өөрийнхөө амьдралын туршлагаас л ярих байх. Гэтэл тэр хүний амьдралын туршлага чамд ер нь ямар хамаатай юм. Өвөг дээдэс гэж ярина. Гэтэл тэр нь дэндүү дээр үеийн юм ш дээ. Хэчнээн үнэн байлаа ч ямар ч хүчингүй. Бүх зүйл цэцэн үгнүүд хүчингүй. Тэр байтугай Р.Чойномын ном ч хүчингүй. Уншиж цагаа алддаггүй биз дээ. Энэ чинь шинэ үе ирчихээд байна. Та нар үнэхээр мэдрэхгүй юм. Хуучинтайгаа зууралдаад, өнөөдрийн энэ нийгэмд ямар ч хамаагүй зүйл яриад л. Тиймээс би шинэ үеэ үгүйсгэж байна гэж хэлээд байгаа юм. Цоо шинэ асуудал ирчихээд байхад урашгаашаа харахгүй дандаа хойшоо харна. Маргаашаа төсөөлж, төлөвлөх хэрэгтэй шд.

- Энэ ном дээр “тэгшитгэх” гэж байсан?

Бүх зүйлийг адилтгадаг, тэгшигтгэдэг тухай юм. Адилхан биетэй, нүүр царайтай болгох гэдэг. Хүн болгон янз бүр ш дээ. Янз бүрээрээ л байх хэрэгтэй шд. Зориудаар, бүр уриалж тэгшитгэж байгаа. Чиний царай ийм юм, тийм царайтай бол гэх жишээтэй. Тэр номыг унш, тийм дуу сонс, тийм хувцас өмс гэж бүгдийг тэгшитгэж байгаа юм. Хүн төрөлхтөн өөрөө янз бүрийн төрхтэй төрчихсөн байхад түүнийг заавал тэгшитгэж яах гээд байгаа юм. Би өөрийнхөөрөө л баймаар байна шд.

- Монголоороо бай гэдэг ч бас тэгшитгэж байна гэж ойлгох уу?

Монголоороо байх гэсэн нэг загварт л оруулаад байна. Ямар загвар юм. Бүдүүлгээ л Монголоороо байх гэж байгаа шд. Шинийг хүлээж авахгүй, хуучинтайгаа зууралдахыгаа монголоороо байх гэж байна. Өөрчилж, урагшилж, шинэчлэгдэх чинь монголоороо байх ёстой шд. Түүнээс хуучинтайгаа зууралдах гэж биш, тэр зүйл чинь өөрчлөгдөж, сайжрах ёстой. Хүний нийгэмд хөгжил явагдах ёстой.

- Тэгш байдлын дайсан-6  буюу “хуурамчууд” гэсэн байна?

Ээж аав худал ярина. Чадахгүй байж мэдэмхийрнэ. Дуугүй л байсан дээр. Ер нь ээжүүд охиндоо дуугүй л байх хэрэгтэй. Аав нар хүүдээ юм хэлээд ч хэрэггүй. Яагаад гэвэл чадахгүй. Зөвлөж болох л юм. Гэхдээ хэрэггүй дээ. орчин үед хүн ээж, аав гэж заавал зууралдаад байх шаардлагагүй болсон байна. Мөн багш нар гэж баахан хуурамчууд байна. Яагаад багш болчихсноо мэдэхгүй, их сургуулийн профессорууд яагаад профессор болчихсон юм мэдэхгүй. Хоёр мундаг доктор байж байгаад түүний хамгийн мундаг нь профессор болохгүй байна. Хамгийн зальтай, залиар шагнал авсан, мөнгө төлсөн нь профессор болж байна.

- Долоо дахь буюу “дунджууд”-ын тухай?

Манай нийгэм тэр чигээрээ дунджууд. Хоёр хүн байхад хамгийн мундгийг нь даргаар тавихгүй байна. Хамгийн мундгийг нь их сургуулийн танхимын эрхлэгч юм уу профессороор тавихгүй байна. Манайд өрсөлдөөн гэж байдаггүй. Өрсөлдөөнийг юу гэж ойлгодог вэ гэхээр өөрөөсөө мундаг хүнийг дараад дээр нь гарах гэж боддог. Уг нь хоёр хүн хэн нь чадалтай вэ гэдгээр өрсөлдөх ёстой биз дээ. хүнийг дэгээдэж унагаахыгаа өрсөлдөөн гэдэг. 10-н жилийн сургуулиудад өөрөөсөө мундаг хүүхдийг давахын тулд олимпиадад түрүүлдэг. Өөрөөсөө мундгийг давахын тулд соёлын тэргүүний юу юу ч билээ шагнал авдаг. Тэгээд дандаа авьяастай, чадалтай хүмүүс нь дарагддаг. Чадалгүй, авьяасгүйнууд нь шагнал, цол аваад явж байна. Дээгүүр албан тушаалд суугаад явчихдаг. Төрийн яамд, сайд, дарга гээд бүгдийг нь хар л даа. Хамгийн чадваргүй нь л сайд болж байгаа. Нийгмийг авч явах ёстой, тэргүүлэх ёстой тэр хүмүүс чинь дундажууд болчихоод байна. Гудамжинд дундажууд алхах бол тэр хүний асуудал. Кофе зарж байгаа залуу заавал мундаг байх албагүй. Гэтэл төрийн албаны шийдвэрлэх, хариуцлагатай албан тушаал дээр дундажууд яваад оччихож байгаа юм. Энэ бол манай улсын том аюул.


Ярилцсанд баярлалаа

Б.Энх-Уянга


Сэтгэгдэл ( 40 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Morin tolgoit mineee(202.179.26.227) 2019 оны 07 сарын 22

Ulamjlalgui shinechlel gej baidaggui yum. Mongoloo tanij baij tom duugar !!!!!

0  |  0
0(109.239.244.213) 2018 оны 04 сарын 22

Энэ хүн Монголоо сайн судлахгүй бол филисофич ч болж чадахааргүй хүн байна даа.

0  |  0
muugii(103.57.95.34) 2018 оны 04 сарын 19

Olon niitiin soyon gegeruulegch shuu Amjilt huseye

0  |  0
Turuu(203.126.139.7) 2018 оны 04 сарын 19

demjij baina. mundag hun.

0  |  0
Anu(103.212.118.197) 2018 оны 04 сарын 16

Demjij bna

0  |  0
Сүх(124.158.74.2) 2018 оны 04 сарын 16

Манай дэлхийд тэгш эрх , ардчилал гэж ерөөсөө байхгүйг одоо болтол мэддэггүй явж ирсэн дамшиг байх нээ.

0  |  0
багш(103.26.194.103) 2018 оны 04 сарын 16

монгол үндэстний оршин тогтнох үндэс нь уламжлал шүү дээ. Уламжлал хоцрогдоно гэж байдаггүй юм

0  |  0
mongoloo(66.181.182.139) 2018 оны 04 сарын 14

GADAADAD TERGUUN GEH ORGOMJILOLIIG BOLJ OGVOL HEREGLEED BAIDAGGUI

0  |  0
lorduud(66.181.182.139) 2018 оны 04 сарын 14

HUN EHEES TOROHDOO ERH TEHSH TORDOG TOM BOLOOD ERH TEGSH BAIH ESGUI BOLOHIIG SHAARDDAG HUN BUR ERH TEGSH BOLCHIHOOR ELITUUD BII BOLJ CHADAHGUI BAINA OYUNLAG NOMOOS

0  |  0
зочин(66.181.186.113) 2018 оны 04 сарын 14

Ер нь монголчууд бид дэлхийн хамгийн харанхуй бүдүүлэг хоцрогдсон ард түмэн болчихоод бна ш дээ. Тархи толгой,ухаан бодлоо сэргээж урагшлахгүй улам л хойшоо ухраад уул хад мод чулуу тахиад, лам хувраг шүтээд, хий дэмий алтан цагийн гарз болсон морины уралдаан бөхийн барилдаан гэж хамгийн хоцрогдсон юм руу хошуураад л . үнэхээр л нэг сөнөхийн тавилан руугаа эргэж очих гээд байнаа. Хүн нь хөгжихгүй бол улс нь яаж ч мөнгө цацаад хөгжихгүй. Боловсрол,хүмүүжил ярьдаг хүнгүй болж. Монгол хүн яг хөдөө хээр байгаа мал адгуус шиг дураараа сэтгэхүйгүй жамаараа л амьдарч байна даа.

0  |  0
Uragshaa(202.21.106.111) 2018 оны 04 сарын 14

Uragshaa harj amidrah heregtei.ungursun tuuh hamaagui,tuuhiig bichih heregtei

0  |  0
tsog(59.153.112.173) 2018 оны 04 сарын 14

genet hardag yum uu odoo l medej bgaa yum uu . unen hotsrogdson t en e g shuu ene nohor

0  |  0
zz(66.181.178.79) 2018 оны 04 сарын 13

Zogsohgui heleed l baih heregtei

0  |  0
novosh(66.181.161.89) 2018 оны 04 сарын 13

ine novchig xeze negen tsagat taarna gaigue urt xel xuzuu orono gej

0  |  0
Zochin(83.254.17.17) 2018 оны 04 сарын 13

Heleed tailbarlaad yum oilgohgui humuus baina ene l haramsmaar.Zaluuchuud amidraliig iluu tanin medeh busdaas iluu uuruu uuriiguu mederch oilgoj,huniig bas oilgoj hundelj surah heregtei.

0  |  0
Jack(202.21.106.106) 2018 оны 04 сарын 13

Ene ah erno yag heleed bdimaa hun hun oor oor uz3l bodoltoi eniig pilgohfui bgaa hund heleed ugasa oilgohgui ene ni hamgiin haramsmaar sotoliin davalgaand ortood um surmaar bnaa bich bas medehgui zuilee medej surch yavjil bna

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 04 сарын 13

ezeg ehee hyndleh ni buruu bish l dee, muuhai teneg eh ezgyyd bas ih baina hyyhdyydteigee niilj gadnii orond ch ochij hulgai hiine,,, mongold muuhai hymyys ih baidag,,,,,ternees bish mongoliin niigem, toriig yneheer zov bichjee,,,,iim l baigaa bolohoor Mongol uls hogjihgui baigaa, yadaj tord ih doroi , medleg bolovsroloos gadna soel, harizaa, shudarga es gej baihgui ni byh zuil deer haragdaj baigaa, sanal neg baina

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 04 сарын 13

ezeg ehee hyndleh ni buruu bish l dee, muuhai teneg eh ezgyyd bas ih baina hyyhdyydteigee niilj gadnii orond ch ochij hulgai hiine,,, mongold muuhai hymyys ih baidag,,,,,ternees bish mongoliin niigem, toriig yneheer zov bichjee,,,,iim l baigaa bolohoor Mongol uls hogjihgui baigaa, yadaj tord ih doroi , medleg bolovsroloos gadna soel, harizaa, shudarga es gej baihgui ni byh zuil deer haragdaj baigaa, sanal neg baina

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 04 сарын 13

ezeg ehee hyndleh ni buruu bish l dee, muuhai teneg eh ezgyyd bas ih baina hyyhdyydteigee niilj gadnii orond ch ochij hulgai hiine,,, mongold muuhai hymyys ih baidag,,,,,ternees bish mongoliin niigem, toriig yneheer zov bichjee,,,,iim l baigaa bolohoor Mongol uls hogjihgui baigaa, yadaj tord ih doroi , medleg bolovsroloos gadna soel, harizaa, shudarga es gej baihgui ni byh zuil deer haragdaj baigaa, sanal neg baina

0  |  0
ирэн б(124.158.76.29) 2018 оны 04 сарын 13

өө энэ чинь харин нөгөө баярмагнайн хошин шог шиг удахгүй үхнэ шдээ гэдэг шиг гар уу

0  |  0
зочин(112.72.14.192) 2018 оны 04 сарын 13

үнэн шүү сонсход үнэн хэцүүч үнэн л байдаг 100 эрхэм гэж зуун улиг байна ёстой үнэн залуучууд бие дааж сурах ёстой 40 настай хүүхэд байна гээд бодчих ийм хүмүүс зөндөө

0  |  0
баяр(202.21.124.19) 2018 оны 04 сарын 13

ок

0  |  0
Зочин (64.119.26.24) 2018 оны 04 сарын 13

Үнэхээр бодит байдал ийм л байгаа.Eрөнхий боловсролын сургуулиас багаас нь хүүхдийг зөв бодолтой болгож хүмүүжүүлэхгүй бол эцсийн эцэст буруу эрхэлсэн хүүхэд том болохоороо бухын хүзүүнээс хатуу л болно.

0  |  0
MA(83.254.17.17) 2018 оны 04 сарын 13

Uneheer uruvdultei ard tumen shuu.Zarimdaa bur Mgl gej uls ene ued yaj ingej amidarch chadaj bnaa gej bodoj dotor haranhuildag.Boldog bol ene huniig hed dahin huvilj olshruulah yumsan.Baigaad ni talarhaj bn bas urgelj hundeldeg.Ene zohioniin duu sonsogchid genet ailgaad bnaa

0  |  0
Иргэн(27.123.212.143) 2018 оны 04 сарын 13

Авах ч юм байна,үгүйсгэх ч юм байна.Юугаа ч мэдэхгүй мангар баацаануудыг,орчин үеийн хүн гээд дураар нь тавьчихвал юу болох бэ.Гадуур хонож,архи ууна,хүүхэд төрүүлнэ,бие биеэ буруу зам руу оруулна.Ах зах байх,уламжлал байлгүй яах бэ.Ойд төөрсөн сармагчин болох уу.Дэндүү задгайралд уриалаад байгаа юм биш үү.Орчин үе гэж юу юм,дараагийн үедээ үгүйсгэгдэх л болно шүү дээ.Та ер нь постпостмодернист уу.

0  |  0
ҮНЭН ГАШУУН(202.179.26.252) 2018 оны 04 сарын 13

...

0  |  0
zochin(122.201.21.15) 2018 оны 04 сарын 13

YAAG UNEEN , IIM L BUZAR NIIGEM BOLSON BAYGAA SHUU DEE

0  |  0
Zochin(64.119.26.67) 2018 оны 04 сарын 13

Baasnii yalaa utuu tsatssaar .

0  |  0
Зочин(43.242.242.124) 2018 оны 04 сарын 13

Гоё хэлэх юм даа. Энэ хүн шиг бодолтой хүмүүс олон болоосой.

0  |  0
sarama(64.119.26.150) 2018 оны 04 сарын 13

Unen...Eldev dairaltaas ailgui uneniig heljee

0  |  0
Top