Сүүлийн жилүүдэд нүүр будалтын маш өвөрмөц шийдлүүд бий болсон. Тэгвэл Финландын нүүр будалтын алдартай мэргэжилтэн Чуни Захеди (@chunimakeup) “гинжин хөмсөг” гэх шинэ трендийг мода болгож байна. Бүсгүй хөмсөгний будалт дээр алтан гинж нэмж өгсөн зургаа “Instagram”-даа тавьжээ. Түүний санаа олон хүний анхаарлыг татаж байгаа юм.
Чуни Захедигийн зөвлөж байгаагаар энэ будалт нь оройн арга хэмжээнд илүү тохирох аж.

О.Саша

Сэтгэгдэл ( 0 )