Монгол Улс 170 гаруй генералтай

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 15

Монгол Улсад генерал цол олгогдож эхэлсний түүхт 74 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 27-ны өдөр болох ажээ. Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Генерал цолтонд хүндэтгэл үзүүлэх энэ жилийн арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулах бөгөөд арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлуудын төлөвлөгөө, хөтөлбөрийг баталж, бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Одоогоос 74 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгож байжээ.

Монгол улсын хэмжээнд нийт 170 гаруй генерал цолтон төрөн гарчээ. Өдгөө алтан мөрдөстнүүдийн 90 гаруй нь амьд сэрүүн байдаг байна.

А.Түвшин


 


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.26.170) 2018 оны 04 сарын 16

за даа ер нь 200 хүрэхгүй цэрэг, офицерийн мөрдөстэй албан хаагчид 1 генерал ногдож байгаа гэсэн хэрэг юм болов уу даа.

0  |  0
зочин (202.9.40.5) 2018 оны 04 сарын 16

алнууд

0  |  0
С(103.26.194.62) 2018 оны 04 сарын 16

ЧАНАРГҮЙ ТООНУУД. МӨЕӨ АВАРГЫН ХЭЛДГЭЭР ДЭМИЙ ГАЛБИРУУД

0  |  0
irgen(150.129.142.107) 2018 оны 04 сарын 15

bogs doloovol ..............

0  |  0
ИРГЭН(202.179.24.200) 2018 оны 04 сарын 15

ЦОЛ СОНИН БИШ БОЛСОН.АВЪЯ ГЭСЭН ХЭН Ч ХЭДЭН БОР ЮМ АТГУУЛЧИХВАЛ ЯМАР Ч ЦОЛИЙГ АВЧИХДАГ БОЛСОН ЦАГ.

0  |  0
Top