Арслан Д.Мөнх-Эрдэнэ, заан Б.Сайнбаяр хоёрын хэн нь МҮБХ-ны Гүйцэтгэх захирал юм бэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 17

 МҮБХолбоо хэрүүлийн алим болж хувираад удлаа.  Р.Нямдорж, Д.Данзан нар ажлаа Дархан аварга Б.Бат-Эрдэнэд хүлээлгэж өгсөн. МҮБХ-ны тэргүүний хувиар Б.Бат-Эрдэнэ,  МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар улсын заан Б.Сайнбаярыг томилсон. Гэтэл нөгөө талд Гацууртын гэх тодотголтой Л.Чинбат, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нар шүүхийн шийдвэрийг барьж, ОӨУБЕГ-аас бүртгэлийн гэрчилгээ авч бас нэгэн Холбоо байгуулчихлаа.  Яг МҮБХ-г булаацалдаад байгаа юм уу, Монгол бөхийн өргөөг булаалдаж, зодоон цохиондоо хүрч, Монгол эрчүүдийн, бөхчүүдийн хийморь оршсон гэгдэг Бөхийн өргөөнийхөө үүд, хаалгыг ахин дахин эвдэж  байна уу. Монгол бөхийн өргөө бол цэвэр ард түмний хандиваар боссон.

1990-ээд оны хэцүү цаг үед ард түмэн Бөхийн өргөө, Мэгжид Жанрайсэг  бурхан  хоёрт хандив өгсөн байдаг. Ард түмний сэтгэл шингэсэн гэсэн үг. Гэтэл  яагаад хоёр хуваагдан ичгүүр сонжуургүй аашлав.

Ард түмний толгой эргэж гүйцлээ

МҮБХ-ны тэргүүн нь Гацууртын Л.Чинбат уу, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ үү. Ү.Хүрэлбаатар өөрийгөө Цэцдийн зөвлөлийн дарга гээд байгаа. Л.Чинбат тушаал гаргаж улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар  томилсон.  Нөгөө талд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ гүйцэтгэх захирлаараа заан Б.Сайнбаярыг томилсон. Дархан аварга Ж.Мөнхбатыг сүүлчийн замд нь үдэхэд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ  МҮБХ-г төлөөлж үг хэлж байсан.

Одоо ард түмэн учрыг нь олохоо байв. Бөхийн холбооноос тодорхой тайлбар ч өгөхөө байв. МҮБХ-ны тэргүүн нь Б.Бат-Эрдэнэ үү, Л.Чинбат уу. Гүйцэтгэх захирал нь арслан Мөнх-Эрдэнэ үү, заан Б.Сайнбаяр уу.

Бөхийн өргөөг зургадугаар сарын 1 гэхэд зөрчлөө арилгахыг үүрэг болгожээ

Нийслэлийн Мэргэжлийн  хяналтын газраас Монгол бөхийн өргөөнд гарсан зөрчлүүдийг арилгах, зургадугаар сарын 1-нээр хязгаарласан үүргийг өгчээ. Дуулах  өдөр цэнгүүний үеэр 66 настай ахмад нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан. НМХГ-аас урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулахдаа зөрчлөө арилга гэжээ. Ингэснээр зөрчил арилгаагүй бол торгууль цаашлаад үйл ажиллагааг нь зогсоох аж.  Төлөвлөгөөт бус үзлэг, шалгалт хийсэн байна. Х.Баянмөнх аварга “Үндсэн хуулийг батлалцсан хүн. Бөхийнхөө төлөө нүд аних хүртлээ тэмцэнэ” гэж мэдэгдлээ. Ийнхүү МҮБХ-г тойрсон маргаан хэрхэн эцэслэгдэхийг   хэлэхэд эрт байна. Мэргэжлийн байгууллагаас Бөхийн өргөөнд тоглолт зохион байгуулахыг нэг мөсөн хориглоогүй бололтой.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.124) 2018 оны 04 сарын 18

Сайнбаяр, Магалжав гэж хоёр амбицтай пацаанууд вэ? Бат-Эрдэнэ аварга гэж нэг үг дугарахгүй мөртлөө мафийн тогтолцоогоор ажилладаг хүн байна уу гүй юу?

0  |  0
ZOCHIN(66.181.189.50) 2018 оны 04 сарын 18

CHINBA ARAI HIIMORGUI ER HARAGDAH YMAA

0  |  0
ZOCHIN(66.181.189.50) 2018 оны 04 сарын 18

BAAGII AVARGIIN TAL ARAI GAIGUI YMAA. BAYNAA AVARGIIN TAL BOL ULAIRSAN LUIVARCHID

0  |  0
Zochin(66.181.181.216) 2018 оны 04 сарын 18

Huchintei gerchilgee, tamgatai Munh-Erdene l Guitsetgeh zahiral shuu dee. Huchingui gerchilgee, tamga barisan nuhud bol suugui unee suj ch gedeg bil uu? suugui honi holboosog ch gedeg bil uu? neg tiimerhuu yum daa... Er ni l buleglej tanhairdag l bolohoos, barag l bidneesee yalgaagui shaham l ulsuud yum bish uu...

0  |  0
зочин(66.181.160.32) 2018 оны 04 сарын 17

Тэнэг юм уу чи. Сайнбаяр л байхгүй юу

0  |  0
zochin(59.153.114.196) 2018 оны 04 сарын 17

ard tumhii xandiviin mungur bussun . odoo uls avchix odoo naadax chin luivriin zamaar orood duusx ni

0  |  0
Irgen(27.123.212.143) 2018 оны 04 сарын 17

Duudlaga khudaldaagaar khuvchilj khen chadakh n abag .Unegui khorongoni toloo alalzaj baina shuu dee!!!

0  |  0
Top