Х.Тэмүүжингээр “МRI” аппаратын засварт шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг төлүүлье

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 18

2.5 тэрбум төгрөгийн үнэтэй аппарат дэлбэрсэн үү, эвдсэн үү?

АН засаглаж байсан үед нэгэн хэсэг Хуульзүйн сайдаар ажиллаж асан Х.Тэмүүжин одоогийн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчилж, долдугаар давхар хүртэл нь нураалгасан гэсэн шүүмжлэл гарч байлаа. Түүгээр зогсохгүй эмнэлгийн байрны хонгилыг хорих, саатуулах байрны зориулалтаар засварлуулж,  эмнэлэг биш шорон болгохоор зэхэж байсан гэдэг.

 Шинэ сайд Х.Тэмүүжин эмнэлгийн байрыг Шүүх, Мөрдөх албаны байр болгоно гэж зүтгэснээрээ  дийлсэн удаатай. Эмнэлгийн эмч, ажилтнууд эсэргүүцээд дийлээгүй. Х.Тэмүүжин шийдвэр гаргаж цэргийн хоёр эмнэлгийг нэгтгэж, Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болгосон түүхтэй л дээ.  90 хувийн гүйцэтгэлтэй явсан барилгын дотор талыг нураалгаж өөрчилж байх үед дотор нь байрлуулсан 2.5 тэрбум төгрөгийн үнэ МRI аппарат дэлбэрсэн. Эмнэлгийн тоног төхөөрөмж мэдэхгүй хүмүүс “үнэтэй” гэдгийг нь анзаарахгүй эвдсэн байж ч болох .Бас 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий компьютер, томографын аппаратыг нь эвдчихсэн. Ингээд эзэн холбогдогч тогтоогдоогүй хэн нэгний хайхрамжгүй үйлдлээс төрд хохирол учирч, татвар төлөгчдийн мөнгөөр л засварлуулахаас аргагүй болсон юм. Үнэтэй аппарат эвдэрсний хариуцлагыг  угтаа бол шийдвэр гаргаснаар тухайн үед Х.Тэмүүжин сайд хүлээх байсан ч дөрвөн жил буюу нэг сонгуулийн хугацаа өнгөрчихжээ.

"MR" аппаратыг 1.5 тэрбум төгрөгөөр засварлуулахаар  2018 оны төсөвт суулгасан

Х.Тэмүүжингийн шийдвэрийг залруулж  Монгол Улсын Засгийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг шинээр байгуулж, үйл ажиллагаа нь эхлүүлсэн.  Тус эмнэлэг нь Шүүх, прокурор, цагдаа, хилийн цэрэг, гааль, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 130 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламж, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 110 мянга орчим иргэнд мэс заслын тусламж үзүүлэхээр болсон юм.

Бүрэн хүчин чадлаар ажиллахдаа жилд дунджаар 7500-8000 үйлчлүүлэгчийг төрөлжсөн мэргэжлээр (дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, эмэгтэйчүүд, хавдар) хэвтүүлэн эмчилж, 2000-2500 хүнд мэс заслын тусламж үзүүлж, амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн 21 кабинет, оношлогооны 13 кабинет, нэгдсэн лабораториор хоногт дунджаар 300 орчим хүнд, жилд 100000 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байна. Харин эвдэрсэн  МRI  аппаратыг дөрвөн жил өнгөрөхөд засварлаагүй байгаа. Татвар төлөгчдийн мөнгөнөөс 2018 оны төсөвт 1.5 тэрбум төгрөгийг суулгаж, уг аппаратыг засварлуулахаар болжээ. Харин Компьютер, томографын аппаратыг татвар төлөгчдийн мөнгөөр засварлуулсан гэнэ. Хэдийгээр Х.Тэмүүжин 2.5 тэрбум төгрөгийн үнэтэй МRI аппаратыг шууд утгаараа эвдээгүй ч эрх мэдэлтэй, сайд байхдаа гаргасан шийдвэртэй нь  холбогдуулж, түүнээс засварт шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг төлүүлмээр юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
темка(202.179.25.141) 2018 оны 04 сарын 27

юу гэсэн үг вэ надад тийм мөнгө байхгүй.

0  |  0
зочин(66.181.191.11) 2018 оны 04 сарын 21

Энэ муу новшоор төлүүлэх хэрэгтэй

0  |  0
Төлүүл(103.212.118.145) 2018 оны 04 сарын 19

Новшоор төлүүлэх нь зөв.

0  |  0
erka(182.160.5.54) 2018 оны 04 сарын 19

anh ene emelgiig teneg temuujin oor baidalaar ashiglna gehed helj baisan shuu de bi ajilaa medehgui neg maliig said bologloo hamag um ballna da gej bichij baisan yg buh umiig samarch balalsan odoo tegheer temuujingeer toluul

0  |  0
Зочин(66.181.176.221) 2018 оны 04 сарын 19

Тэмбүүжингээр төлүүлэх л ёстой Дээр нь хүүхний хэрэг нэмэгдэнэ дээ

0  |  0
Иргэн(202.21.103.118) 2018 оны 04 сарын 19

Энэ үнэхээр тэнэг хүн ийм л хүмүүс л төрийн сайд болж байгаа шүүдээ Ямар сайн эмнэлэг гэж санана та нар. Тухтай, Ямар олон өвчтөнд үйлчилгээ үзүүлж байгааг та нар ороод хараарай. ийм л хэрэгтэй зүйлийг нураасан. Төлүүлж чадвал төлүүлсэн нь л дээр.

0  |  0
Иргэн(202.21.106.165) 2018 оны 04 сарын 18

Хариуцлага хүлээлгэх ёстой.

0  |  0
OD(66.181.160.64) 2018 оны 04 сарын 18

Zub, buruu shiidber gargaj turd xoxirol uchruulsan nobshoor tuluulex xeregtei, yaxaaraa tusbiin munguur zasax estoi yum,

0  |  0
zochin (202.131.230.238) 2018 оны 04 сарын 18

hariutclgaga tootcoh heregtei tuluul

0  |  0
ZOV(202.131.7.246) 2018 оны 04 сарын 18

TOLUULEH N ZOV ARD TUMENIIG MASH IHEER HOHIROOSON HUN

0  |  0
hgwgdcuwgc(202.131.7.246) 2018 оны 04 сарын 18

toluuleh n zov

0  |  0
зочин(103.9.88.162) 2018 оны 04 сарын 18

nuuts horih uruu gargasan bsan geluu

0  |  0
дорж(202.70.47.158) 2018 оны 04 сарын 18

нямдоржид баярлах биш, сайханбилэгт баярлах хэрэгтэй. мөнгийг тэр үеийн з\г-ын бүх гишүүдээр хувааж төлүүлэх хэрэгтэй.

0  |  0
хөрсөн дээрээ буу(43.228.131.229) 2018 оны 04 сарын 18

Эмнэлгийг эрүүлжүүлэх болгож байсан мангар пацаан даа.Богинохоон хугацаанд сайд хийхдээ самарсан даа самарсан .

0  |  0
в(203.91.119.102) 2018 оны 04 сарын 18

энэ ёстой муухай хариуцлагагүй юм болсон шүү, Тэмүүжин энэнээс болж нэр хүндээ алдсан байхаа. яагаад тэгээд тас гөжөөд байсан юм болоо

0  |  0
үзэн ядагч(202.179.24.251) 2018 оны 04 сарын 18

тэмүүжин гэж юу ч мэдэхгүй хэдэн оюутаны толгой эргүүлж элий балай юм ярьж байсан нөхөр. сайд хийх үнэр ч байхгүй төрөөр тоглосон новш. ард түмний хөрөнгийг эрх мэдлээ ашиглан эвдчихээд одоо эх оронч царайлаад ичих ч үгүй суудаг ичих булчирхай гүй новш далд орвол таарна

0  |  0
Зочин(103.229.121.207) 2018 оны 04 сарын 18

Тэмүүжинг одохгүй байгаа бол АНУ- н элчин сайдын яам хавиас хай!!!!

0  |  0
111(202.131.233.190) 2018 оны 04 сарын 18

ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

0  |  0
би(66.181.190.202) 2018 оны 04 сарын 18

Ганц аппарат засуулах мөнгө биш тэр барилгад хийсэн ажлыг буулгахад гарсан зардал, буцааж сэргээн засахад гарсан зардлуудыг мөн төлүүлэх хэрэгтэй. Хэн нэгэн хариуцлагагүй албан тушаалтнаас болж төсвөөс илүү зардал гаргаж болохгүй.

0  |  0
sdvcsv(27.123.214.106) 2018 оны 04 сарын 18

davarsan sda emnelgiig eruuljuuleh bolgoj bsan sda uuruur n olj tuluul

0  |  0
зочин(64.119.23.57) 2018 оны 04 сарын 18

Монгол төр шудрага л ажиллаж чаддаг юм бол энэ этгээдээр тэр мөнгийг төлүүлэх хэрэгтэй л дээ.Нөгөө төрийн залгамж чанар гэдгийг Тэмүүжин ёстой багалзуурдаж эмнэлгийг шорон болгосн нь үнэн шүү дээ.Энэ бол ердөө л Нямдоржийн хийсэн ажлыг баллах л ганц санаа байсан нь тодорхой.Төлүүлээд зогсохгүй шоронд хатаах ёстой

0  |  0
Сараа(66.181.182.177) 2018 оны 04 сарын 18

Яаг зөв наад нөхрөөрөө Улсад учируулсан хохиролыг барагдуулах ёстой самарсандааа

0  |  0
Top