Сүлжээний бизнест 35000 иргэн залилуулж, 56.5 тэрбум төгрөгөөр хохирчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 18

Zindaa.mn  сайт “Дуулиан” булангийнхаа ээлжит дугаараар иргэдийг  сүлжээний бизнес, цахим гэмт хэрэгт өртөхгүй байх талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байна. Казахстаны иргэн М.Марат гэгч “Жи-Тайм” сүлжээгээр олон  Монгол иргэнийг хохироосон  дуулиан дэгдсэн. Хууль хяналтынхан хэргийг шалгаж байгаа юм.

“Жи-Тайм” сүлжээний учруулсан хохирлын  хэмжээ 6.4 тэрбум төгрөг

Монголчууд гэнэн итгэмтгий хүмүүс. Дээр нь, нийгэмд дэлгэрсэн ажилгүйдэл, ядуурал ч нөлөөлж байгаа. Хэн нэгэн  хямд үнээр машин оруулж ирэх,  гадаадад ажилд зуучлах, олон хүн элсүүлбэл өөрт нь өндөр цалин өгнө гэхэд хуйларч мөнгө төгрөгөө хуу хамж, орон сууц, машин, хашаа, байшингаа барьцаанд тавьж орхино. Энэ мэтээр сүлжээний бизнесийн хохирогч болсон хүн олон. Цагдаагийн байгууллагын мэдээллээр сүүлийн гурван жилийн хугацаанд 35 мянга гаруй иргэн сүлжээний бизнес эрхлэгчдэд хууртаж, залилуулж, 56.5 тэрбум төгрөгөөр хохирчээ.

Монголд олон сүлжээний бизнесийн хохирогчид байдаг. Тэднээс хамгийн дуулиантайд тооцогдох нь  “Жи-Тайм”  нэртэй сүлжээний залиланг Монгол Улсад  “нэвтрүүлж”, тухайн үеийн Ерөнхий сайдын нэрийг хүртэл холбогдуулж байсан луйвар.  Цагдаагийнхан харин  шуурхай хөдөлж ма­най олон иргэнийг хохироосон Казахстаны иргэн М.Марат нарыг  саатуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа саяхан дууссан учир Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлэхээр болжээ.

Жи-Тайм сүлжээ Марат зурган илэрцүүд

“Жи-Тайм” гэх залилангийн сүлжээг Монголд нэвт­рүүлж, иргэдийг хууран мэхэлсэн Марат Маженов, түүний хамсаа­тан Э.Оюунчимэг тэргүүтэй хү­мүүст залилуулсан  хохирогчийн тоо 12  мянга хүрсэн, хохирлын хэмжээ 6.4 тэрбум төгрөг гэсэн тоо яригдаж байна. “Жи-Тайм”-ын толгойлогч М.Маратыг 2016 оны хоёрдугаар сард монголчуудаас луйвардсан таван тэрбум гаруй төгрөгөө Ка­захстан руу гэр бүлийнхнийхээ нэр дээр шилжүүлээд хилээр га­рах гэж байхад нь цагдаагийнхан баривчилсан юм. Тухайн үед хэсэг бүлэг хүмүүс цагдаагийнхан хэрэгт хөндлөнгөөс оролцлоо. “Жи-Тайм” сүлжээ биш хохирогчдын хохирлыг барагдуулах боломжтой хэмээн үймүүлж байсан удаатай.

Сүлжээний бизнесээр бусдыг хохироосон иргэдэд 10-15 жилийн ял оноосон

Сүлжээний бизнес гэдгийг мэдсээр байж мөнгө төгрөгөө өгдөг. Үүгээр зогсохгүй найз нөхөд, хамаатан садангаа буруу зүйлд уруу татаж давхар хохироодог асуудал түгээмэл байгаа. Хуулийн байгууллагынхан тэмцээгүй биш тэмцэж буй. Зарим сүлжээний бизнес гадаадын улс орноос орж ирдэг ч манай иргэд бас нэгнийгээ луйвардах нь элбэг. Амар хялбар аргаар мөнгөө олох гэсэн арга хэрэгслийн  хохирогчид нутаг нэгтнүүд нь байх. Эцэстээ олон арван хүний амь, амьдралыг сүйтгэдэг. Өөрсдөө ялтан болдог. “Жавхланг бадруулагч төв”, “Глобал Ньюс”, “Шинэ санаа төв” нэрээр цахимаар луйвар хийсэн арав гаруй хүнийг илрүүлж, 10-15 жилийн ял оноожээ. Цахимаар примад луйвар хийгсэдийн арга, заль улам нарийссаныг цагдаагийнхан хэлдэг. Нэрээ өөрчлөхөөс эхлээд бизнест нь хамтарвал цалин, урамшуулал ч өгөхөөр амладаг аж.

Цахим орчин хөгжсөн нь энэ төрлийн  луйварт нөлөөлжээ. “Алтан  зоос өгнө”, “Ногдол ашиг хуваарилна” гэх зэргээр мэхлэлт үргэлжилдэг. Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмтхэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн  цахимаар гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай хэд хэдэн хэргийг шалгаж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Цаашид иргэдийг сүлжээний бизнес, цахим луйварт өртөхөөс сэрэмжтэй байхыг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон бол цагдаагийн байгууллагад цаг алдахгүй хандахыг мөн зөвлөж байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
q(66.181.189.198) 2018 оны 04 сарын 18

genen itgemtgiidee bish, suvdag huvia hicheesen zangaasaa bolj munguu aldaj baigaa yum. zaliluulsan ch yum bish niilj busdiigaa turuulj luivardah gej baisan humuus shuudee. anh garch irehed n l piramid baina bolohgui gej mun ch ih yarigdaj baisan daa. bugd l medej baisan hernee turuulj orj munguu usguh gej dairsan shuudee. naiz nuhud hamaatan sadnaa uruu tataj oruultsgaaj baigaag amia bodson gehees uuruur yu gehev

0  |  0
я зня(103.229.123.185) 2018 оны 04 сарын 18

ажилгүй орлоггүй авилгал хээл хахуулд идэгсэн хог шороо түгжрэл бухимдалтай ядуу зүдүү нийгэмд нэг төгрөгөө хоёр төгрөг болгож ганц өдөрч болтугай хоолтой хонохыг бодсон жирийн ардийн буруу биш ажлаар хангаж өгсөнийхөө дараа энэ тархи угаалтаа хий энэ мэд бизнес аль ч оронд байдаг зарим улс бодолгоор дэмжиж олон ард ирэгдээ хоолтой хондог бологсон байдаг

0  |  0
zochin(139.5.219.53) 2018 оны 04 сарын 18

hyalbar argaar mongo oloh gesen zalhuu ,shunaltai humuus l iim zuild tatagdaj hohirogch bolj baigaa. hohi ni ee

0  |  0
зочин (202.72.240.5) 2018 оны 04 сарын 18

тэнэгүүдээ мөнгө тийм түргэн өсдөг гэж хэн хэлсэн юм вээ хөдөлхгүй зүгээр сууж багйаад мөнгө олдог нь хахуульч нар л байх да

0  |  0
Top