Улаанбаатарт 12 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 20

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа зарим газраар бороо, хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүснэ.

2018 оны 04 дүгээр сарын 19-ний 20 цагаас 04-р дүгээр сарын 20-ны 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо шивэрнэ. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө 1-3 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр. Зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 16-21 градус, зүүн хэсгээр 13-18 градус дулаан байна.

2018 оны 04 дүгээр сарын 21-нээс 04 дүгээр сарын 25-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

21-нд төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газар, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 21, 22-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд ихэнх нутгаар дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top